Ан амьтдын талаар маш их зүйл мэддэг хүнийг ч алмайруулж дөнгөх амьтдын тухай 14 сонирхолтой баримт

2

Эрдэмтэд амсхийх завгүй байгаль орчин, амьтдыг судлан шинжилж байна, шинэ нээлтүүд хэзээ ч дуусахгүй. Амьтдын тухай шинэ баримт болгон бидний сонирхлыг татаж байна. Өнөөдөр бид дэлхийн хамгийн том амьтан хэрхэн харагддагийг, бар ногоон өвсөн дунд яагаад харагддаггүйг, бас ямар гээч амьтан үүрэндээ гэрийн тэжээвэр амьтантай болохыг эндээс олж мэдэх болно.

Бид амьтдын тухай сонирхолтой баримтуудыг танд танилцуулахаар цуглууллаа. Бидний мэдээлэл юм үзэж, нүд тайлсан хүнийг ч алмайруулах болно.

1. Бүх үчимбэрүүд адилхан

© ASSOCIATED PRESS / East News

Үчимбэрүүд генетикийн хувьд хоорондоо маш адилхан, бие биенийхээ клон гэлтэй л харагдана. Энэ царайлаг муурнууд хоорондоо адилхан байгаагийн шалтгааныг эрдэмтэд ийн тайлбарлажээ: энэ төрлийн муур хамгийн сүүлчийн мөстлөгийн үеэр бараг устсан, амьд үлдэж чадсан цөөн тооны муурнууд одоогийн үчимбэрийн дүр төрхөөр үр удмаа залган үлдээх болжээ. Үчимбэрүүдийн цус ойртсон тул үржих үйл явц маш хүндрэлтэй, ихэнх зулзагууд нь ой хүрэлгүй үхэцгээдэг байна.

 

2. Усан дээр амьдардаг шувуу

© East News

Африкийн якана шувуу үүрээ усан дээр барьдаг. Урт нарийхан хөл, хуруунууд нь усанд хөвж байгаа ямар ч өвсөн дээр тогтоход тус болно

 

3. Шоргоолж идэштэн үр төлөө дараагийн хээлтүүлэг болтол нуруун дээрээ үүрч явдаг.

© M. Watson / ardea.com / EAST NEWS

 

4. Tetragonula carbonaria зөгий үүрээ спираль хэлбэрээр засдаг байна.

© CC BY 2.0 / Stephan Ridgway / flickr

 

5. Сарвуу нь маш чадварлаг хөдөлдөг амьтан

© Thomas Dressler / ardea.com / EAST NEWS

Хамарт – элбэнхийн бүлд хамаарах нэгэн төлөөлөл. Энэ амьтны сарвуу нь 180 хэм эргэж чадна. Модны мөчир хооронд урдуураа ч, бас нуруугаараа ч тэр ямар ч саадгүй авирах ажээ.

6. Шимэгч – шувуу

© East News

Бухан тодол шувууг том биетэй өвсөн тэжээлтний нуруун дээрээс харж болно: анааш, тахь, усан гахай зэрэг. Эрдэмтэд анх эхлэн уг шувуу нь харилцан ашигтай үйлчилгээ үзүүлдэг гэж үздэг байлаа, харин одоо тэдний үзэл бодол өөрчлөгджээ, эдгээ шувууд нь туслагч гэхээсээ илүүтэй шимэгч шувуу юм байна. Тодол шувуу нь амьтны шархан дээр бий болсон хачиг, өтийг түүж иддэг нь батлагдсан. Гэхдээ тэд бас өөрсдөө амьтдыг шархлуулдаг болох нь тогтоогджээ, сарвуугаа амьтны арьсанд шигдүүлж шарх үүсгэдэг. Өвсөн тэжээлтэн амьтдад энэ нь өвчний таагүй мэдрэмж төрүүлнэ, тиймээс шувууг үргээхийг их л хичээдэг ажээ.

 

7. Дэлхийн хамгийн том хэрэм

© East News

Энэтхэгийн аварга том хэрэм – зөвхөн өөрийн онцгой өнгөөр ялгараад зогсохгүй мөн хэмжээгээрээ ч бусдаас ялгарна: биеийн урт нь 36 см, харин сүүл нь 61 см урттай. Энэ төрлийн хэрэм ганцаар эсвэл хосоороо амьдардаг, гэхдээ хувийн тав тухыг хэзээ ч орхигдуулахгүй: модон дээр хэд хэдэн бөмбөлөг хэлбэртэй үүр барьж төрөл бүрийн зориулалтаар ашигладаг – унтах, амрах бас үржих “өрөөнүүд”-тэй ажээ.

 

8. Тарантул аалз гэрийн тэжээвэр амьтантай

© East News

Гэрийн тэжээвэр амьтны хувьд тэд мэлхий тэжээдэг. Энэхүү хачирхалтай харилцаа нь өөрийн гэсэн тайлбартай: аалзны үүрнээс гарах сэг, новшны үнэрт (энэ үнэр тарантулын үүрнээс гарах нь их) хортон шавьж их цугладаг, аалз ч өөрөө үүнд их зовно. Өөрийнхөө хоол хүнсийг хамгаалахын тулд аалз үүрэндээ мэлхий тэжээдэг. Энэ цагаас хойш бусад зэрлэг амьтдаас өөрийнхөө тэжээвэр амьтныг хамгаална, гэхдээ зарим үед бас өөрөө идэх гэж оролдоно оо. Энэ үед мэлхий хоолны дуршил бууруулдаг хортой шүлс ялгаруулж өөрийгөө эзнээсээ хамгаалдаг ажээ.

 

9. Нохой цаг хугацааг үнэрээр нь тодорхойлдог

© depositphotos

Нохой өдрийн цаг хугацааг эзнийхээ амьдралын хэмнэлээр тодорхойлдог. Гэхдээ үүнээс өөр арга бас байх ажээ, тэд бугуйн цаггүйгээр өдрийн цагийг тодорхойлж чадна – энэ бол үнэр. Нохой эзнийхээ үнэрийг байнга хянаж байдаг, ингээд өдрийн цагийг тодорхойлох боломжтой. Жишээ нь, ажилдаа явахаар гэрээсээ гарсны дараа гэрт байгаа таны үнэрийн хэмжээ өндөр байдаг, өдрийн турш үнэр багасч саармагжсаар байна. Ингээд ажил тараад гэртээ ирэхийн үед таны үнэр бараг арилсан байна – өөрөөр хэлбэл нохой тань таныг удахгүй гэртээ ирэхийг сайн мэдэж байгаа бөгөөд тэсэн ядан хүлээж сууна.

 

10. Халуун цустай загас бий

© Paulo de Oliveira / Biosphoto / Bios Photo / East News

Улаан сэлүүрт опах – халуун дулааны солилцоотой цорын ганц загас. Опах загасны биеийн дулаан орчныхоо хэмээс 5 хэмээр өндөр. Бас том биетэй гэж байгаа – 2 хүртэл метр урт, харин биеийн жин нь ойролцоогоор 100 кг.

 

11. Маш их хуримтлалтай тоншуул

© East News

Шоргоолжны меланерпес өөрийн гэсэн хуримтлал үүсгэдэг – амьгүй модонд (тэр дундаа цахилгаан шугамын мод, модон байшин зэрэгт) хоол хүнс болгондоо зориулж нүх гаргадаг. Энэ шувууны хөдөлмөрч чанар болон хуримтлуулах хүслийг үнэлэхийн тулд дараах зүйлд анхаарлаа хандуулна уу: нэг хушны модонд гэхэд л 60 мянга орчим үр жимс нуусан байжээ.

 

12. Өвсөн тэжээлтнүүд барыг ногоон өнгөөр хардаг

© depositphotos

Ихэнх өвсөн тэжээлтнүүд өнгө ялгаж чаддаггүй, тийм учраас тэдэнд улбар шар болон ногоон өнгө адил төстэй харагддаг. Өвсөн тэжээлтэн амьтдын өнгө ялгаж чадахгүй байдлыг ашиглан бар өвсөн дотор үл үзэгдэгч болох ажээ.

 

13. Халиман толгойт – могой, загас, яст мэлхий тэр ч бүү хэл жижигхэн матраар хооллодог өрөвтас шувуу.

© East News

 

14. Муур далайн ус ууж чадна: тэдний бөөр давсыг маш сайн шүүгээд ямар нэгэн доголдолгүй биеэсээ гаргадаг байна.

© depositphotos

Ямар баримт таныг илүү их гайхшруулав?

37
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *