Хайртай одтойгоо адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хүртэл хийлгэсэн 12 үнэнч шүтэн бишрэгч

0

Шүтэн бишрэгчийн хайр заримдаа үнэхээр их хүчтэй байх бөгөөд үгээр илэрхийлэхийн аргагүй. Тийм ч учраас тэд шүтэн биширч яваа хайртай оддоо бүх хайраа зориулдаг биз ээ. Тэдний нэг нь алдартны оролцсон бүх л арга хэмжээнд очно, нөгөө нь алдартны араас алхам ч холдохгүй мөрдөнө, гурав дахь нь шүтэн биширч явдаг одтойгоо адилхан болохын тулд бүхнийг хийнэ. Шүтээнтэйгээ адилхан болохын тулд шүтэн бишрэгчид тэдний ярианы өнгө, хувцаслалтын хэв маяг, тэр ч бүү хэл гадаад төрхийг нь ч дуурайна. Гадаад төрхөөрөө адилхан болохын тулд гоо сайхны мэс хийлгүүлэхэд ч бэлэн. Үүнд их мөнгө орох нь хэнд ч ойлгомжтой.

Тоби Шелдон – Жастин Бибер

UberFacts / Justin Bieber

Жастин Бибертэй адилхан болохын тулд америк залуу Тоби Шелдон 100 мянган ам.доллар зарцуулжээ. Мэс заслын хамгийн хүндрэлтэй хэсэг – Тоби Жастинаас бараг 15 насаар ах байв.

 

Эшли Хорн – Линдси Лохан

Yolanda Balatbat R.N / Dr. Franklin Rose

Эшли Хорн өөрийн хайртай жүжигчин Линдси Лохантай адилхан болохоор шийдсэн нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш. Үүний ард жинхэнэ түүх хүүрнэнэ. Эшли жүжигчинтэй эцэг нэгтэй. Линдситэй адилхан болж өөрийн эцэг Майкл Лоханы анхаарлыг татахыг хүссэн юм. Үүний тулд хэд хэдэн гоо сайхны мэс засалд орж 25 мянга гаруй ам.доллар зарцуулжээ.

 

Микки Жей – Майкл Жексон

Mikki Jay / Donna Connor

Попын хаан хэдэн сая шүтэн бишрэгчтэй. Тэдний нэг нь Микки Жей бүсгүй, тэрээр хайртай дуучинтайгаа адилхан болохын тулд 10 мянган доллараар гоо сайхны мэс засал хийлгүүлжээ. Бүсгүй эрүүний хэлбэрээ өөрчлүүлж, хацрандаа имплант суулгуулсан, хамрынхаа хэлбэрийг тэр чигт нь өөрчилсөн байна. Дуучинтай адил болсны дараа Жейксоны ихэр хэмээгдэж хэд хэдэн шоунд оролцож байжээ.

 

Адам Герра – Мадонна

Adam Daniel Guerra / Mondadori

Адам Герра гэх нэртэй залуу бага наснаасаа л Мадоннагийн улаан шүтэн бишрэгч байжээ. Тэрээр 18 удаагийн гоо сайхны мэс засалд 200 гаруй мянган ам.доллар зарцуулсан юм. Хайрлаж явдаг дуучинтайгаа адилхан болох л гэж энэ бүхнийг хийжээ. Адамын ээж хүүгээ ийм болж байгааг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй, тиймээс тэдний хооронд байнга үл ойлголцол гардаг байна.

 

Донна Мария Трего – Леди Гага

Lady Gaga tribute and impersonator Donna Marie / GAGAFLIX

Алдартантай адилхан болох хүсэл – зөвхөн шүтэн бишрэгчийн хайр гэж ойлгож болохгүй. Жишээ нь, Донна Мария Трего гоо сайхны мэс засалд 65 мянган ам.доллар зарцуулсан. Бүсгүй одоо өөрийн шоуг хийж дэлхийгээр тойрон аялал хийж байгаа юм. Леди Гагатай адилхан гэдгээрээ багагүй мөнгө олдог ажээ.

 

Кэролин Андерсон – Памела Андерсон

Barcroft / Stylin’

Кэролони Андерсон – “Baywatch” цуврал киноны шүтэн бишрэгч. Бүсгүй Памела Андерсонтой адилхан болохын тулд 30 мянган ам.доллар зарцуулсан. Кэроли овог нэгтэнтэйгээ адилхан болохын тулд бүх чадлаараа хичээдэг: адилхан будна, ярина, яг л Памела шиг хөдөлнө.

 

Николас Райан – Райан Гослинг

Hello / Matt Baron

Николас Райан гадаад төрхөндөө ямар нэгэн асуудалгүй, гэхдээ яагаад ч юм Райан Гослингтой адилхан болохоор шийджээ. Одоогийн байдлаар залуу гоо сайхны мэс засалд 5 мянган доллар зарцуулаад байна.

 

Дебора Дэвенпорт – Кейт Уинслет

Peopletalk

Кэйт Уинслет анх дэлгэцээр гарч ирээд л гоо үзэсгэлэнгээрээ гайхагдан, хэдэн мянган шүтэн бишрэгчтэй болж байсан юм. Зарим нэг эмэгтэйчүүд түүн шиг болох хүсэлдээ автан нүүр будалт, хувцаслалт, үсний засалтыг нь дуурайх болжээ. Харин Дебора Дэвенпорт бүр гүнзгий явсан юм. Бүсгүй Уинслеттэй адилхан болох гоо сайхны мэс засалд 15 мянган ам.доллар зарцуулсан. Тэд ямар нэгэн талаар үнэхээр адилхан болсныг нуух юун.

 

Фран Мариано – Рики Мартин

franmarianook / El Popular

Аргентин залуу Фран Мариано нэгэн шоунд оролцсоныхоо ачаар өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чаджээ. Залуу ч гоо сайхны мэс засалдаа сэтгэл хангалуун байгаа юм.

Мариано төсөл дууссаны дараа эх орондоо буюу Латин Америкт ихэд алдартай болжээ. Шинэ “Рики Мартин” сошиал сүлжээ идэвхтэй хөтөлдөг, шүтэн бишрэгчидтэйгээ гэрэл зургаа хуваалцдаг байна.

 

Лина Сэндс – Анжелина Жоли

lina_sands / angelinajolie_fan.9167

Лина Сэндс – Анжелина Жолитой адилхан хүмүүс дундаас хамгийн алдартай нь. Бүсгүй алдартай жүжигчинтэй адилхан болохын тулд боломжтой бүх зүйлийг хийснээ огт нуудаггүй.

 

Соня Али – Ким Кардашьян

soniaxfyza / kimkardashian

Соня Али – Америктаа алдартай гоо сайханч. Тэрээр мэргэжлийн нүүр будалт хийдгээрээ алдартай төдийгүй реалити шоуны од Ким Кардашьянтай адил төстэй байдлаараа ч алдартай. Соня алдартантай адилхан болохын тулд хэд хэдэн удаа гоо сайхны мэс засал хийлгүүлжээ.

 

Микаэла Уикс – Бритни Спирс

britalike / britneyspears

Хэд хэдэн удаагийн гоо сайхны мэс засал, зөв нүүр будалтын ачаар Микаэла Уикс алдартай дуучинтай адилхан болж чадсан. Бүсгүй өөрийн шоу хөтөлбөрийг эрхлэн хөтөлдөг бөгөөд дэлхий даяар аялан тоглолтоо хийж байна.

108
ТэнэглэлТэнэглэл
30
ХөөрхөнХөөрхөн
25
ГайхмаарГайхмаар
25
Ха ХаХа Ха
24
ГоёГоё
10
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *