Жаазтай зураг байрлуулахдаа дараах санааг ашиглаарай

1

Дижитал гэрэл зургийн аппарат болон ухаалаг утастай болсноос хойш бид тоо томшгүй гэрэл зураг дарж ойр дотныхоо хүмүүст гайхуулах боломжтой болжээ. Харамсалтай нь авсан зургаа бид электрон хэлбэрээр хадгалж – уламжлалт ёсоор зургаа угаалгаж жаазлан ханандаа өлгөх нь биднээс улам л холдоод байх шиг.

Авсан гэрэл зургаа ханандаа өлгөж гэрээ чимээрэй, та дурсамжтай цаг мөчөө санагалзах болно.

Квадрат

Гэрэл зураг өлгөх энгийн арга хэдий ч тод шулуун зураасны ачаар зураг сайхан харагдана. Адил хэмжээтэй дөрвөлжин жаазнуудын хоорондын зайг адилхан байрлуулж квадрат үүсгэнэ. Эдгээр жаазнуудад нэг сэдэвтэй зурагнууд хийж болохоос гадна өөр өөр сэдэвтэй, өөр өөр үед авсан гэхдээ нэг ижил өнгөтэй зурагнуудыг хийж болно. Хамгийн гол нь эдгээр зураг нь цогц болж харагдах ёстой.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 1

Хэрвээ шилэн хүрээ хийвэл илүү сонирхолтой зураг гарна. Харин нэг хэвэнд оруулахын тулд тусгай эффектийг ч ашиглаж болно, ингэснээр таны гэрэл зураг бяцхан урлагийн бүтээл болж хувирна.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 2

Хар цагаан өнгийн гэрэл зургийг ретро стилээр чимэглэхэд бусдын анхаарлыг огцом татахгүй ч халуун дулаан уур амьсгалыг бий болгодог.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 3

Галерей

Хэмжээгээрээ адилгүй гэрэл зургийг байрлуулах шилдэг арга – дуртай зургаа дурын байрлалд тавина. Юуны түрүүнд том хэмжээтэй зургийг төв хэсэгт байрлуулж эхлэх бөгөөд бусад зургийг тойруулж байрлуулна. Зургийг харахад таатай байлгахын тулд жаазны хоорондын хэмжээ адил байна.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 4

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 5

Жааз нь нэг загвартай ч өөр өөр өнгөтэй байж болно – өөрийнхөө шилдэг зургийг тодруулах боломжийг танд олгоно.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 6

Хамгийн их тархсан өнгө бол хар, цагаан, бор өнгийн жааз.

Мозаик

Өмнөх хувилбартай харьцуулахад энэ удаад өөр өөр хэмжээтэй жаазанд зургаа байршуулна. Квадрат эсвэл тэгш өнцөгт байж болно. Ийм жаазанд зураг байрлуулахад нилээд хөдөлмөр шаардах хэдий ч та дараа нь харамсахгүй.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 7

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 8

Өнгө өнгийн хэмжээгээрээ адилгүй жаазанд гэрэл зураг ч юм уу эсвэл уран зураг хийж болно. Хамгийн гол нь зурагнууд нь хоорондоо уялдаа холбоо бүхий зургууд байх хэрэгтэй ба гэрийн тань өнгийг сэргээж өгнө шүү.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 9

Гэрэл зургаа юун дээр хэвлэснээс шалтгаалж хүрээлэх эсэхээ шийдээрэй. Хамгийн гол нь зургаа зөв дараалалд байрлуулахыг мартаж болохгүй. Төрсөн өдөр эсвэл ойн тэмдэглэлт өдрийн баяр хүргэхэд гайхалтай бэлэг болно.

Спираль

Хамгийн том эсвэл хамгийн дуртай зургаа голд нь байрлуулж харин бусдыг нь тойруулж тавина. Бүх зургийг жаазны хүрээнээс тодорхой зайнд байрлуулах эсвэл өөрийн үзэмжээрээ байрлуулж болно.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 10

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 18

Хэрвээ голын жааз бусад жаазнаас бүдүүн том бол үүнд хийсэн гэрэл зураг бусад зурагнаас илүү ихээр бусдын анхаарлыг татна – тийм учраас хамгийн дурсгалтай гоё зургаа тавиарай.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 11

Энэ тохиолдолд жижиг зураг ч таны гэрийг чимж өгнө.

Тавиур дээрх гэрэл зураг

Тавиур дээр зөвхөн бэлэг дурсгал, ваар тавиад зогсохгүй жаазалсан гэрэл зураг тавихад маш тохиромжтой. Гэрэл зураг тавих зориулалттай тавиурууд  ч байдаг – тусгай хязгаарлагчтай байдаг бөгөөд зургийг найдвартай тогтооно. Тавиур дээр зураг байрлуулснаар та өөрийнхөө сэтгэл санаанд тохируулан зургаа солиход амар байна.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 12

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 13

Өөр өөр хэмжээтэй жаазыг давхарлан тавихад этгээд харагдахаас гадна цагаан өнгийн хүрээ нь өрөөг чимж агаарын мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 14

Үүнээс гадна жаазны өнгийг тавиурын өнгөтэй уялдуулснаар бусдын анхаарлыг илүү татна.

Шат

Шатны цаадах хоосон орон зайг ашиглах хамгийн шилдэг арга. Шатны хажуугийн хий хоосон зайд энгийн зураг байрлуулаарай. Зочдоо алмайруулж хооронд нь мөргөлдүүлэхийг та хүсэхгүй л биз дээ.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 15

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 16

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг харуулсан гэрэл зураг таны гэрийн өнгийг сэргээнэ.

Зураг жаазлахдаа дараах санааг ашиглаарай 17

Энэ хувилбараар гэрэл зургаа байрлуулахад таны зураг тод томруун харагдана, гэхдээ та заавал ингэж тавих албагүй. Мөн заавал шатны хажуугийн хананд бус өрөөний хананд шаталсан байдлаар ч зургаа байрлуулж болно.

 

10
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. зочин

    2019/06/17 at 12:49

    энэ олон жаазтай зурагнуудыг хананд тогтоох тогтоогч, хүрээ рам зэргийг хаанаас авах боломжтой вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *