Бүх насныханд зориулсан гарын арьсыг нөхөн сэргээж, толигор зөөлөн болгох 2 төрлийн маск. 100% үр дүнтэй, ямар ч сөрөг нөлөөгүй

0

Гар бол эмэгтэйчүүдийн бизнес карт эсвэл гарын үсэг гэсэн үг. Тиймээс гараа үргэлж сайн арчлах ёстой. Өвлийн улиралд эсвэл гэрээ цэвэрлэх үедээ бээлий өмсөх хэрэгтэй ба орондоо орохын өмнө гартаа тэжээлийн тос түрхэж, 7 хоногт нэг эсвэл хоёр удаа спад орж үйлчилгээ авахаа мартаж болохгүй. Дашрамд хэлэхэд та заавал салон явах гэсний хэрэггүй. Гэртээ өөрийнхөө гарт зориулж, хамгийн түгээмэл орцуудаар маск хийж болно. Бид эмэгтэйчүүддээ үр дүнтэй 2 төрлийн маск хийх аргыг хүргэхээр бэлтгэлээ. Та өөрт тохирохоо сонгон хэрэглээрэй!

Хэрхэн гарын маскыг зөв бэлтгэх вэ?

  1. Мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд бүх дэс дарааллыг гүйцэтгэх хэрэгтэй. 7 хоногт 1-3 удаа орондоо орохын өмнө 20 минутыг гараа арчлахдаа зориулаарай.
  2. Цэвэрхэн, хуурай гарт маскыг хэрэглэнэ. Маскыг түрхсэний дараа гартаа иллэг хийнэ.
  3. Бүх дэс дараалал 15-20 минут үргэлжилнэ. Үүний дараа маскыг бүлээн усанд угаана. Зарим маскнуудыг шөнийн турш байлгаж болдог бөгөөд энэ үед гартаа зориулалтын даавуун бээлий өмсөнө.
  4. Сүүлд нь гартаа гарын тос түрхэнэ.
manikit_pedikit / Instagram

Маск 1

Орц:

  • 2 хоолны халбага далайн давс
  • 2 хоолны халбага хүнсний сод
  • 3 хоолны халбага нүүрний хөөс (эсвэл цэвэрлэгч)
  • Цөөн дусал нимбэгийн шүүс (сонголтоор)

Бэлтгэх болон хэрэглэх:

  1. Том ширхэгтэй давсыг нунтаглана. Саванд хийнэ.
  2. Дээр нь хүнсний сод болон гель эсвэл нүүр цэвэрлэгчийг хийнэ.
  3. Бэлэн болсон гуужуулагч маскыг гартаа түрхэнэ.
Ольга Папсуева / YouTube

Маск 2

Орц:

  • 1 зүсэм жүрж
  • 2 хоолны халбага ургамлын тос

Бэлтгэх болон хэрэглэх:

  1. Зүсэм жүржийн шүүсийг шахаж, дээр нь ургамлын тос хийнэ.
  2. Гар болон тохойныхоо арьсан дээр түрхэж, 10-15 минут иллэг хийнэ.
  3. Маскыг алчуураар арчиж авна.

 

Гарын маск хэрхэн бэлтгэх талаарх мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү:

Эдгээр маск бэлтгэх аргуудыг Фэйсбүүктээ SHARE хийж найзууддаа харуулаарай!

5
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/04/13 at 19:56

  2. Batzorig Otgonjargal

    Batzorig Otgonjargal

    2020/04/13 at 20:09

    Сундий Амарбаясгалан ххха за ингээд гоолиг гартай болоод бждэээ

  3. Sarantuya Uudus

    Sarantuya Uudus

    2020/04/14 at 09:18

    U

  4. Boloroo Saran

    Boloroo Saran

    2020/04/14 at 13:02

    badam sundui

  5. Jargal Jargal

    Jargal Jargal

    2020/04/14 at 15:19

  6. Э. Чинбат

    Э. Чинбат

    2020/04/14 at 20:21

    Tomoo Munkhbat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *