Өнгөрсөн үеийн эртний барилга байгууламжууд 21 дүгээр зуун хүртэл анхны хэлбэрээ алдалгүй хадгалагдаж үлдсэн бол ямар харагдах байсан бэ?

0

Хад чулуу болон цаг хугацааны тyлаанд хэн ялан дийлэх вэ гэсэн асуултанд цаг хугацаа гэдэг хариулт гарна. Үүнийг бид өнгөрсөн үеийн эртний барилга байгууламжуудаас тодхон харж болох юм. Хэрвээ эдгээр нүсэр барилга байгууламжууд өнөөг хүртэл анхныхаа байдлаар хадгалагдаж үлдсэн бол ямар харагдах байсныг бид харин төсөөлж болно. Тэр дундаа дэлхийн 7 гайхамшгийг.

Бидний хүсэж байсныг Анапын зураач Евгений Казанцев нэгэнт хэрэгжүүлжээ. Түүний зураг дээр бидэнд хэзээний танил болсон эртний барилга байгууламжууд (тэр дундаа үлгэр домгийнх ч орсон) орчин үеийн 21 дүгээр зууны дэд бүтэц, хотуудтай мөр зэрэгцэн харагдана. Хамтдаа сонирхоцгооё.

Галикарнас дахь бунхан

Evgeny Kazantsev

МЭӨ 4 дүгээр зуунд баригдсан эртний бунхан, одоогийн Туркийн нутаг дэвсгэрт (Бодрум хот) туурь нь үлдсэн. Харьцангуй хожуу cүйтгэгдсэн гэж үздэг – 15 дугаар зуунд.

 

Олимп дахь Зевсийн хөшөө

Evgeny Kazantsev

МЭӨ 5 дугаар зуунд баригдсан гэж үзэх ба Грекийн Пелопоннес арал дээр орших Зевсийн хаш чулуун музейд байрлаж байжээ.

 

Семирамидын дүүжин цэцэрлэгт хүрээлэн

Evgeny Kazantsev

Вавилонд байсан, одоогийн Иракийн нутаг дэвсгэр дээр.

 

Константинополийн Такиюддина одон орон ажиглалтын ордон

Evgeny Kazantsev

1577 онд баригдсан эртний одон орон ажиглалтын ордон, одоогийн Стамбулын газар нутаг дээр сүндэрлэж байжээ. Турк.

 

Вавилоны цамхаг

Evgeny Kazantsev

Библийн судраас харахад МЭӨ 28 дугаар зуунаас эхлэлтэй домогт цамхаг.

 

Аугаа сфинкс

Evgeny Kazantsev

Эртний ертөнцөөс өнөөг хүртэл үлдсэн хөшөө, хэдий ихэд эвдэрч cүйдсэн ч танигдахаар.

 

Парфенон болон Афинийн Акрополь

Evgeny Kazantsev

Эртний Грект МЭӨ 5 дугаар зуунд баригдсан. Манай үе хүртэл балгас байдлаар үлджээ.

 

Артемид Эфесийн сүм

Evgeny Kazantsev

МЭӨ 4 дүгээр зуунд Эртний Грект баригдаж (cүйтгэгдсэн) Эффес хот. Одоогийн Туркийн Измир хотын газар нутаг. Евгений Казанцевийн зураг дээр аль хэдийн сүйдсэн байдлаараа харагдаж байна, үнэндээ уг барилгаас бараг юу ч үлдээгүй ажээ.

 

Родос арлын Гелиосын хөшөө

Evgeny Kazantsev

36 метрийн өндөртэй (ойролцоогоор ) хөшөө МЭ 3 дугаар зуунд Грекийн Родос хотод сүндэрлэж байжээ.

 

Бонус: эртний хот Петрийн дэргэд авто зам байсан бол…

Evgeny Kazantsev

Уг хот одоогийн Иордоны газар нутаг дээр байсан юм.

Евгений Казанцевын бусад бүтээлийг сонирхохыг хүсвэл энд дарна уу.

7
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *