Үр хүүхдүүдийнхээ хүсэл сонирхол, өөрчлөлт хийх шийдвэрийг нь цаг ямагт хүндэтгэж, дэмжиж байдаг 15 алдартан

0

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр хүмүүсийн үр хүүхэдтэйгээ харилцах харилцаа хувьсан өөрчлөгдөж, өнгөрсөн үеийг бодвол харьцангуй нээлттэй, хоорондоо хүндэтгэлтэй харилцах болсон билээ. Манай сайт уншигч танд хүүхдүүдийнхээ хүсэл, сонирхлыг хүндэтгэж, дэмждэг гэдгээрээ алдартай 15 алдартныг танилцуулж байна.

1. Дуучин Pink болон түүний 10 настай охин Willow

© pink / Instagram, © pink / Instagram, © pink / Instagram

Нэрт дуучин Pink олон нийтэд хүүхдийнхээ санаа бодлыг цаг ямагт сонсож, тэднийгээ дэмжиж байдаг сайн ээж гэдгээрээ алдартай билээ. Иймээс ч 10 настай охин нь үсээ будуулж, үс засалтаа эрс өөрчлөх шийдвэрийг гаргахад тэрээр эерэгээр хүлээн авсан гэдэг.

Энэ тухайгаа тэрбээр, “Хүмүүс Jessica Simpson-ыг 7 настай охиндоо үсээ будуулах зөвшөөрөл өглөө гэж буруутгаж байсан. Тэгвэл өчигдөр охин бид хоёр түүнтэй ижил зүйл хийчихсэн” хэмээн дээрх зургийг цахим сүлжээндээ нийтэлж байжээ.

 

2. Jessica Simpson болон түүний 9 настай охин Maxwell Drew

© jessicasimpson / Instagram, © jessicasimpson / Instagram, © jessicasimpson / Instagram

Jessica Simpson том охин Maxwell Drew ердөө 7 настайдаа ээжээсээ үсээ будуулж болох эсэх талаар зөвшөөрөл хүсэхэд ээж нь охиндоо татгалзсан хариулт өгөхийг хүсээгүй гэдэг. Ийнхүү үсээ цайвар ягаан өнгөөр будуулсан охиныг ээжийнх нь хамтаар олон нийт хүчтэй шүүмжилж байсан ч тэрээр охиныхоо шийдвэрийг цаг ямагт хүндэтгэж, дэмжих болно хэмээгээд дээрх зургийг, “The Descendants киноноос санаа авав” гэсэн тайлбартайгаар нийтэлж байв.

 

3. Will Smith болон Jada Pinkett Smith нарын охин 20 настай Willow

© Marc Larkin / LFI / EAST NEWS, © Ringo, PacificCoastNews.com / EAST NEWS, © willowsmith / Instagram

Нэрт жүжигчин Will Smith-ийн хүүхдүүд болох Willow, Jaden нар багаасаа л гадаад төрхөө тогтмол өөрчилж, үс засалт, хувцаслалт гэх мэт зүйлсээрээ үргэлж шинийг эрэлхийлсээр ирсэн билээ.

Тэгвэл тэдний ээж Jada Pinkett Smith энэ тухай нэгэн ярилцлагадаа, “Би охиндоо өөрөө өөрөөрөө байх боломжийг нь үргэлж нээлттэй байлгахыг хүсдэг. Эх хүний зөн совингоороо хүүхдүүдийнхээ үг, үйлдэл бүхнийг хянаж, хязгаарлаад байх нь зохисгүй зүйл” хэмээн ярьж байжээ.

 

4. Brad Pitt болон Angelina Jolie нарын хүү 15 настай John

© MAVRIXONLINE.COM / EAST NEWS, © Snorlax / MEGA / EAST NEWS

Түүнийг багад нь Shiloh хэмээн дууддаг байсан ч тэрээр энэ нэрэндээ дургүй байсан төдийгүй өөрийг нь John хэмээн эрэгтэй нэрээр дуудаж байхыг хүссэн гэдэг. Түүнчлэн тэрээр багаасаа эрэгтэй хувцас өмсөж, үсээ урт ургуулахыг хүсдэггүй байсан аж. Алдарт жүжигчин эцэг, эх нь ч түүний энэ байдлыг хүндэтгэж өөрөөрөө байхыг нь дэмжиж иржээ.

 

5. David болон Victoria Beckham нарын хөвгүүд болох 19 настай Romeo, 16 настай Cruz Beckham

© davidbeckham / Instagram, © victoriabeckham / Instagram

Beckham-ийн гэр бүлд аливаа шинийг турших, эрэлхийлэх явдал үргэлж нээлттэй байдаг ажээ. Иймээс ч түүний хөвгүүд үсээ мөнгөлөг саарал болон ягаан өнгөөр будуулсан байгааг та харж байна.

 

6. Alicia Silverston болон түүний 10 настай хүү Bear Blu

© aliciasilverstone / Instagram, © aliciasilverstone / Instagram

Жүжигчин Alicia Silverston-ийн хүү Bear үсээ яг л эмэгтэй хүн шиг урт ургуулах туйлын дуртай нэгэн аж. Ээж нь ч түүний энэ байдлыг хүндэтгэн үздэг бөгөөд урт үсэнд нь ч маш дуртай байдаг хэмээж байжээ.

Тэрбээр Инстаграм хуудастаа хийсэн нэгэн зурагны тайлбарт, “Тэр урт үстэй байх дуртай. Нөхөр бид хоёр ч үүнийг нь эсэргүүцдэггүй юм. Урт үстэй ямар хөөрхөн харагдаж байгааг нь хар л даа. Миний хувьд эмэгтэй хүн л урт үстэй байдаг гэсэн ойлголтын эсрэг байдаг. Үр хүүхдүүд маань ямар байхыг хүснэ бид тэднийг хүндэтгэх л хэрэгтэй” хэмээн бичиж байжээ.

 

7. Charlize Theron болон түүний 9 настай  охин Jackson

© charlizeafrica / Instagram, © Patron / Broadimage / EAST NEWS

Өмнөд Африкийн жүжигчин Charlize Theron өдгөө 2 өргөмөл охиныг өсгөж яваа билээ. Анх тэрбээр 3 настай бяцхан хүүг үрчилж авч байсан ч хүү нь өөрийгөө эрэгтэй хүн байхыг хүсдэггүй хэмээн ээждээ хэлсэн цагаас эхлэн нэрт жүжигчин бүсгүй маань бяцхан үрээ дэмжиж, хувцаслалт, үс засалт гэх мэт гадаад төрхөө өөрчлөхөд нь тусалсаар иржээ.

 

8. Gwen Stefani-ийн хөвгүүд болон 15 настай Kingston, 13 настай Zuma

© Fletcher Jones / Broadimage / EAST NEWS, © Felipe Ramales, PacificCoastNews.com / EAST NEWS

Gwen Stefani 7, 12, 15 настай 3 хүүхдийн ээж билээ. Тэгвэл түүний хоёр том хүү болох Kingston болон Zuma нар гадаад төрхөө олон янзаар өөрчилж, үсээ будуулах туйлын дуртай ажээ. Дуучин бүсгүй бага насны хүүхдүүдийг үсээ будахыг зөвшөөрлөө хэмээн олон хүмүүсээс шүүмж авдаг ч тэрээр энэ бүхний үл тоон хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг эрхэмлэдэг.

 

9. Hilary Duff болон түүний 9 настай хүү Luca

© hilaryduff / Instagram

Жүжигчин, дуучин Hilary Duff түр хугацаанд үсэнд өнгө оруулагч шүршигч хэрэглэх зөвшөөрлийг хүү Luca-даа өгч байжээ. Ийнхүү түр хугацаанд үснийхээ өнгийг өөрчлөх боломж олгосон нь хүүгийнх нь оролцож байсан “Галзуу үс засалт” хэмээх өдөрлөгтэй холбоотой байсан аж.

 

10. Jennifer Lopez болон түүний хөвгүүд болох Emme, Max нар

© ROMA / MEGA / Mega Agency / East News, © jlo / Instagram, © jlo / Instagram

Анх түүний хүү Max үсээ нил ягаан өнгөөр будуулж байсан бол саяхан Emme үсээ номин цэнхэр өнгөөр будуулж, үс засалтаа ч өөрилжээ. Jennifer Lopez-ын хувьд хөвгүүдийнхээ тухай ямар нэг тайлбар албан ёсоор өгөөгүй боловч тэдний энэхүү өөрчлөлт түүний шүтэн бишрэгчдийн хувьд ярианы гол сэдвүүдийн нэг болсоор байгаа ажээ.

 

11. Kourtney Kardashian болон түүний хөвгүүд болох 11 настай Mason, 6 настай Reign нар

© kourtneykardash / Instagram, © kourtneykardash / Instagram

Саяхан Kourtney Kardashian-ын бага хүү Reign урт үс засалттай байгаа зураг нь олны анхаарлын төвд ороод байсан бол өмнө нь түүний ах Mason ч мөн адил ийм үс засалттай байсан удаатай ажээ. Kourtney Kardashian-ын хувьд хүмүүсийн шүүмжлэл ихээр ирж байгаа  тухайд, “Бусдын хүүхдийн гадаад төрхөнд санаа зовоод байх хэрэгтэй гэж бодохгүй байна” хэмээж байжээ.

 

12. Jessica Alba болон түүний 13 настай охин Honor

© jessicaalba / Instagram, © jessicaalba / Instagram, © jessicaalba / Instagram

Жүжигчин Jessica Alba-ын том охин Honor үсний өнгөө хувиргаж, гадаад төрхөө өөрчлөх маш дуртай нэгэн. Өдгөө 13 настай тэрээр аль хэдийн цэнхэр, ягаан, нил ягаан өнгөөр үсээ будуулаад амжсан ажээ. Түүний ээж ч энэ сонирхлыг нь эерэгээр хүлээн авдаг хэмээн ярьж байжээ.

 

13. Tori Spelling болон түүний охид болох 13 настай Stella, 9 настай Hattie нар

© torispelling / Instagram, © torispelling / Instagram

Жүжигчин Tori Spelling-ийн том охин Stella анх 7 настайдаа үсээ будуулж байсан бол түүний дүү Hattie ч мөн эгчээ дуурайн удалгүй үсээ будуулж үзэж байсан гэдэг. Бага насны хүүхдүүдийнхээ үсийг будуулсан гэх шүүмжлэл хүмүүсээс их ирж байсан ч жүжигчин бүсгүй, “Тэр шийдвэрийг бид гэр бүлээрээ ярилцаж гаргасан. Энэ бол тэдний өөрсдийнх нь хүссэн зүйл. Зуны амралтаа хөгжилтэй өнгөрүүлэх нэг алхам байсан” хэмээн тайлбарлаж байжээ.

 

14. Reese Witherspoon болон түүний 22 настай охин Ava

© avaphillippe / Instagram, © avaphillippe / Instagram, © avaphillippe / Instagram

Reese Witherspoon-ийн охин Ava үсний өнгөө цэнхэр, ягаан, нил ягаан, олон өнгөтэй болгох зэргээр өөрчлөх маш дуртай. Жүжигчин бүсгүй энэ талаар олны өмнө ам нээж байгаагүй ч түүний шүтэн бишрэгчид нь түүний зоримог үйлдлүүдэд таатай ханддаг ажээ.

 

15. Milla Jovovich болон түүний 13 настай охин Ever

© everanderson / Instagram, © everanderson / Instagram, © millajovovich / Instagram

Нэрт жүжигчин бүсгүйн охин өдгөө 13 настай Ever Anderson аль хэдийн ээжийнхээ замналыг үргэлжлүүлэхээр урлагийн ертөнцөд хөл тавиад амжсан нэгэн билээ. Тэгвэл тэрээр үсээ олон янзын өнгөөр будуулах туйлын дуртай аж. Энэ тухайгаа тэрбээр, “Өнгөрсөн жил л гэхэд би үс засалтаа өөрчилмөөр санагдах үедээ хайч аваад үсээ өөрөө тайраад, ягаан өнгөөр будуулж байлаа. Ягаан, нил ягаан өнгийн үстэй байсан. Харин одоо цэнхэр өнгийн үстэй байна” хэмээн ярьж байжээ.

Таны хувьд хүүхдийнхээ шийдвэрийг хүндэтгэж үздэг үү?

10
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *