Бяцхан “дайсны цэрэг”-үүдийн дэггүй үйлдлүүдийг харуулсан өхөөрдөм, хайр хүргэм 20 фото зураг

0

Хүүхэд өсгөнө гэдэг төрөхийн өмнө зүсэм бялуу идэхтэй адил мэдрэмж төрүүлдэг байж мэдэх юм. Тэгээд бүхэл бүтэн шинэ түүх эхлэх ба хүүхдүүд тухайн өдрийг өөрсдийнхөө эрхшээлд оруулж, ямар үйл явдал өрнөхийг шийднэ. Хөлд орж буй хүүхэдтэй эцэг эхчүүдийн зайлшгүй дагаж мөрдөх ёстой хууль дүрмийн жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ.

Хүүхдүүд эцэг эхээ хэрхэн эрхшээлдээ оруулж, амьдралд тэдний хууль дүрэм ямар хүчтэй үйлчилдэг болохыг харуулсан фото зургуудыг хүргэе. Гэхдээ эдгээр зургуудыг үзээд та өөрийн эрхгүй инээмсэглэх болно.

1. Хүүхдээ унтуулахын тулд та хэдий хэр олон цаг түүнтэй хамт байна, төдий чинээ түүнийг илүү цовоо сэргэлэн, эрч хүчтэй болгодог – харин та өөрөө тэсэлгүй дуг хийнэ.

© ridureyu / Imgur

 

2. Хэрэв та хүүхдүүдээ дагуулаад тоглоомын төвд очих юм бол, та биш тэд бүгд унтацгаана

© apdrzmom / Reddit

 

3. Та хүүхдүүддээ зориулан бүтэн 2 цагийн турш амттай хоол хийсэн ч, тэд тоохгүй.Харин оронд нь 00-ын цаас идэх болно

© Eviljim / Reddit

 

4. Өөр өрөөнөөс сонсогдох чанга дуу чимээ нь таны хүүхэд аль нэг өрөөнд асуудал тарьжээ гэсэн үг

© confiance0665 / Reddit

 

5. Та хүүхдээ горшонк дээр суудаг болгож сургах үед хүүхэд чинь амьдралын хамгийн хүндхэн сорилт гэж хүлээж авна эсвэл зугаатай зүйл гэж бодно. Гэхдээ шаардлагатай үед ариун цэвэр сахих явдлыг тэд ховорхон биелүүлнэ

© HerminoneDanger / Reddit © Bapps12 / Reddit

 

6. Хэрэв тэдэнд 1000 фломастер байвал, тэд зөвхөн арилдаггүй ганцыг нь сонгож аваад хамгийн сайнаараа ашиглана

© TremololomerT / Reddit

 

7. Та бүтэн өдрийг түүнд зориулж, зугаатай болгож болох ч, эцэст нь танд хувийн орон зай яах аргагүй хэрэг болно

© Argyllcampbell / Imgur

 

8. Хэрэв тэдний үсэнд ямар нэгэн зүйл наалдчихлаа гэж хэлвэл, таны хүүхэд ийм байдалтай болсон байхад гайхах зүйлгүй

© vellowitty / Reddit

 

9. Тэд угаалгын өрөөнд хэний ч зөвшөөрөл, хориглолтыг үл тоон хүссэн үедээ орж ирнэ

© JenWiley / Imgur

 

10. Тэд өдрийн цагаар унтах ёстой байтал, бүх тоглоомоо цонхоор гаргаад шидэх үе ч бий

© xXNugget25Xx / Reddit

11. Хэрэв гудамж талбайд багахан хэмжээний шалбааг байх л юм бол, таны хүүхэд яг голд нь очоод үсрэхээ хэзээ ч мартахгүй

© gitchies / Reddit

 

12. Хэрэв та хүүхдүүддээ аливаа зүйлийг хэрхэн хийхийг зөв зааж өгвөл, тэдэнд хүндрэлтэй байсан ч гэсэн, тэд өөрсдийнхөөрөө хийхдээ л хийнэ

© Unknown / Imgur

 

13. Хэрэв танайд хөлд орж буй хүүхэд болон нохойны аль аль нь байдаг бол, зөвхөн нохойнд уяа хэрэг болохгүйг санаарай

© ChemistryAndPhysicsAreFun / Imgur

 

14. Тэдэнд маш их цаас өгсөн ч, тэд үргэлж хил хязгаарыг давж зураг зурдаг

 

15. Тэд ээжийгээ нүүрнийхээ будгийг нуучихсан гэж бодох л юм бол “жинхэнэ мөрдөгч”-ийн чадвартай гэдгээ харуулна

© Unknown / Imgur

 

16. Олон хүн эргэн тойронд нь байх тусам тэд илүү их сахилгүйтдэг

© Unknown / Imgur

 

17. Тэд танд бялуу идэхийн тулд заавал сэрээ ашиглах хэрэггүй гэдгийг үргэлж баталж харуулна

© ispeak4dexitorwrithing / Imgur

 

18. Тэдний учир нь үл олдох ааш авирыг дан ганц эцэг эх нь гэлтгүй маш олон хүн өөрийн нүдээр харж, амьд гэрч болцгоодог

© TheRebelStardust / Reddit

 

19. Таныг яг гэрийнхээ тоосыг соруулаад дууссаны дараа тэд дахиад бүтэн цаг зарцуулж байж цэвэрлэх бохирдлыг бий болгодог

© NinjaGuy3K / Reddit

 

20. Хэрэв танайд ганцхан ширхэг 00-ын цаас үлдчихсэн байвал, тэд үүнийг нэг дор шууд хэрэглэчихнэ гэж мэд

© ranman247 / Reddit

Эдгээр зургуудын аль нь таны амьдралтай илүү ойр санагдаж байна вэ?

19
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Хулан Хуланка

    Хулан Хуланка

    2020/04/14 at 11:10

    Huuhduig daisnii tsereg gej boldoggui tom bolood eej aav ah egcheesee orsdog yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *