Бид нас ахих тусмаа аливаа зүйлийг хэрхэн өөрөөр харж эхэлдгийг танд мэдрүүлэх 14 зураг

0

Насанд хүрч байгааг бид тэр болгон ухаарч ойлгодоггүй. Тодорхой хугацаанд бид өөрсдийгөө өсвөр насны хүүхдүүд л гэж бодож явдаг буюу ямар нэгэн шалтгаанаар л ажил хийж өөрийн аж амьдралаа авч яваа залуу хүн гэж бодно. Гэтэл гэнэт л баяр цэнгүүнд явахын оронд гэртээ үлдмээр санагдана, нүдний үнэтэй будаг худалдаж авахын оронд хямдрал зарласан хайруулын таваг руу гар явж эхлэх нь тэр.

Энэ бүгдийг хүн бүр л туулна, насанд хүрэхэд уйтгартай зүйл огт байхгүй. Насанд хүрэхээр бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэдэгт огт санаа зовохоо больдог бөгөөд зөвхөн өөрийнхөө тав тухад л санаа тавьж эхэлдэг нь нааштай өөрчлөлт юм.

40 нас дөхөөд ирэхээр насны ялгаа урьдынх шиг төдийлөн сэтгэл зовоохоо болино

 

Урьд нь бид гоё эд зүйлд мөнгө үрдэг байсан бол харин одоо – хэрэгтэй зүйлд үрдэг болжээ

 

Урьд нь бидний нарийн тооцоотой гэж шоолно гэхээс ичдэг байлаа, үнэндээ тийм биш шүү дээ

 

Найз нарын тоо ч цөөрнө, гэхдээ хажууд үнэнч бас хайртай хүмүүс минь байгаа шүү дээ

 

Мөнгө санхүүгээ ч зөв зохицуулж сурчээ

 

40 нас хүрээд эрүүл мэндээ бодож үзлэгт орох ямар чухал болохыг ойлгоно, 20 настайдаа бодож байсан шиг тийм ч аймшигтай биш гэдгийг ч ухаарна

 

Ийш тийш явахыг ч хүсэхгүй, тэгээд ч зайлшгүй шаардлага ч алга

 

Үнэтэй ч гэсэн заримдаа салоны үйлчилгээ авах нь хавьгүй дээр санагдана

 

Тав тух хамгаас чухал: хөлд эвгүй гутал өмсөхөөс одоо татгалзана

 

Өөрт хэрэгцээтэй бэлгэнд хоосон гэнэтийн бэлгээс илүү баярлана. Эцсийн эцэст бид өөрсдийгөө юу хүсээд байгаагаа одоо л ойлгож эхэлж байх шиг

 

Кинонд явах, тэгээд бүр нээлтийн өдөр нь үү? Эргэн тойрон попкорн шажигнаад л… Гэртээ кино үзсэн нь дээр биз дээ, орондоо хэвтээд л…

 

Бэлэн хоолонд мөнгө үрэхээс татгалзаж эхэлнэ. Бид чинь өөрсдөө хоолоо хийгээд идэж чадна шүү дээ, хоол хүнсэндээ ч илүү анхаарал тавих ёстойгоо ухаарчээ

 

“Бага” гэдэг үг бидний үгсийн санд “залуу” гэж өөрчлөгдсөн байгааг ч анзаарсангүй

 

Найз нь найзаараа, харин баяр наадмыг төрөл төрөгсөдтэйгөө – энэ бол гэгээн зүйл

Та хэзээ өөрийгөө насанд хүрсэн гэдгээ ойлгосон бэ? Таны амьдралд юу өөрчлөгдөв?

7
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *