
Олон үндэстний цус холилдсон хүмүүс бусдаас үнэхээр царайлаг байдаг. Энэ баримтыг олон удаагийн судалгаанууд ч баталсан. Бид алдартнуудын намтрыг сонирхож нэлээдгүй судаллаа, тэдний ихэнх янз бүрийн үндэстний холилдсон цуcаараа гайхуулах бололтой.
1. Сандра Буллок

Сандра Буллок Вашингтонд төрсөн, гэхдээ бараг 12 нас хүртлээ Нюрнбергэд амьдарч байв. Түүний эцэг – америк, харин ээж нь герман.
2. Сильвестр Сталлоне

Сильвестр Сталлонегийн судсаар итали, франц бас хойд европын цуc гүйж буй.
3. Тильда Суинтон

Жүжигчин Лондонд мэндэлжээ. Эцгийн талаасаа шотландын эртний омгийн гаралтай, харин эхийнхээ талаас австрали цуcтай. Жүжигчин өөрийгөө шотланд хүн гэж тооцдог.
4. Кейт Уинслет

Кейт Уинслет эцгийнхээ талаас ирланд гарал үүсэлтэй хэмээгддэг, харин эхийнхээ талаас – швед. Мөн түүний өвөг дээдэст англичууд ч байсан.
5. Аманда Сейфрид

Аманда Сейфридийн өвөг дээдэст герман, англи, шотланд, ирланд болон валли цуcтай хүмүүс байжээ.
6. Эдриен Броуди

“The Pianist” киноны одын аав польш-еврей гаралтай, харин ээж нь унгар язгууртан болон чехийн еврейн хүмүүсийн охин байжээ.
7. Мадонна

Мадонаы Луиза Чикконе (дуучны жинхэнэ нэр)-гийн эцэг нь итали бол ээж нь франкоканад ажээ.
8. Хенри Иан Кьюсик

Хенри Иан Кьюсик нь Перуд төрсөн. Түүний эх – перу бүсгүй, харин аав нь шотланд. Тэдний хүү 2 настай байхад гэр бүлээрээ Испанид нүүж иржээ, дараа нь Тринидад, Тобагод амьдрах болсон байна.
9. Рене Зеллвегер

Рене Зеллвегер эцгийн талаасаа швейцарь хүн болно, харин эхийн талаасаа – саамск болон квенск үндэстэй норвеги ажээ.
10. Жулия Робертс

Жулия Робертсийн судсаар англи, валли, шотланд, ирланд цуc урсаж буй. Эхийн талын эмээ нь швед ажээ.
11. Мэтт Деймон

Алдартай жүжигчний аав нь англи, шотланд гаралтай. Их сургуулийн профессор ээж нь фин, швед гаралтай юм.
12. Жастин Тимберлейк

Жастин Тимберлейкийн өвөг дээдэс – англи, ирланд, шотланд, валли, голланд, франц, герман мөн Жерси арлын оршин суугчид болно.
13. Энн Хэтэуэй

Энн өмгөөлөгч болон жүжигчний гэр бүлд төрсөн. Түүний ээж – ирланд, харин аав нь франц, герман, англи болон ирланд гаралтай.
14. Женнифер Лоуренс

Женнифер Лоуренсийн үүсэл гарал – англи, ирланд, шотланд болон герман гентэй.
15. Белла Хадид

Загвар өмсөгч Вашингтонд голланд загвар өмсөгч болон палестин гаралтай америкийн гэр бүлд төржээ.
16. Селена Гомез

Селена Гомез 1992 онд Техас мужид мэндэлсэн. Эцэг нь мексик, харин эхийн талаас итали гаралтай.
17. Жастин Бибер

Жастин Биберийн хамаатан садан дотор ирланд, англи, шотланд, герман болон франкоканад хүмүүс бий.
18. Сара Жессика Паркер

Сара Жессика Паркерийн аав – Зүүн Европын еврей , харин эхийн талаасаа герман болон англи цуcтай.
19. Бага Роберт Дауни

Жүжигчний аав – литвийн еврей, унгарын еврей мөн ирланд цуcтай. Харин ээж нь герман, швейцарь болон шотланд гаралтай юм.
20. Шер

Шерилин Саркисян Лапьер Боно Оллмэн (дуучны жинхэнэ нэр) америкийн армян аавынхаа хамрыг дуурайжээ. Эхийн талаас ирланд, англи, герман болон чероки цуcтай.
21. Лара Фабиан

Лара Фабиан – бельги гаралтай Пьера Крокарта болон сицилийн Мария Луиза Сериогийн ганц охин юм.
22. Вигго Мортенсен

Вигго Мортенсен судсаар маш олон цуc холилдсоны заримаас дурдвал – дани, америк, канад болон норвеги.
Та эдгээр оддоос хүндэлж явдаг хүн байна уу? Таны судсаар ч гэсэн янз бүрийн үндэстний цуc гүйж байгаа юм биш биз?







