
“Сунгалт бусад хүчний бэлтгэл сургуулилтын адил маш чухал дасгал” гэж 72 настай Арнольд Шварценеггерийн Инстаграм дахь бичлэг эхэлнэ. Гэртээ хөл хорионы олон хоногийн тэвчээр гарган өнгөрөөж байгаа жүжигчин сунгалтын дасгалаар шүтэн бишрэгчдээ алмайруулжээ, тэрээр ширээн дээр сунгалтын хэд хэдэн дасгалыг үзүүлсэн байна. Зүгээр ч үгүй, амандаа бас навчин тамхи зуучихжээ.
Арнольд Шварценеггерийн сунгалт ямар байгааг та бүхэн хар л даа!

Жүжигчин 72 насыг зооглосон гээд байгаа!

“Төмөр Арни” хочит энэ жүжигчинд удахгүй “Сунадаг Арни” хоч нэмэгдэх байх

Пони, илжиг хоёроо түр хойш тавиад Терминатор маань ширээн дээр дасгал хийж эхэллээ

Тийм ээ, Арнольд Шварценеггер гэртээ үнэхээр Виски пони болон Лулу илжиг тэжээдэг!
Уламжлалт навчин тамхиа бас амандаа зуусан харагдана

“За даа, өнөөдрийн сунгалт хангалттай” гэж Арнольд хэллээ

“Би өөрөөрөө бахархаж байна”

Төгсгөлийн хэсэг

Сунгалтын дасгалж хийж байгаа Арнигийн бүтэн бичлэгийг үзэж сонирхоорой
Сошиал суваг хэрэглэгчид түүний хошигнолыг өндрөөр үнэлжээ.
“Энэ бол Т-800-гийн шинэ загвар, шингэн Ван Дам гэдгээрээ алдартай.” Brazzers-ийн залуучууд Шварцын навчин тамхийг ч судлаад амжиж, энэ удаад хямдхан хиймэл тамхи зуусан гэнэ. Залуучууд Арниг дутуу л үнэлж байна даа. тэр шүтэн бишрэгчдээ илүү их гайхшруулах биз ээ.







