
Кино үзэхийн хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл бол жижиг деталь хэсгүүд байдаг. Интернет хэрэглэгчид, тэр дундаа хамгийн эрэл хайгуулч, гярхай нүдтэй хүмүүс бусдын төдийлөн анзаараад байдаггүй жижиг деталь хэсгүүдийг олж хардаг бөгөөд тэдний дэвшүүлэх таамаг, харьцуулалт, сонирхолтой баримтууд яах аргагүй бидний сониуч занг гижигддэг гэхэд болно. Тухайлбал нэгэн интернет хэрэглэгч 2019 онд нээлтээ хийсэн “Joker” кинон дээрх түргэн тусламжийн машины арын хэсгийг Heath Ledger-ийн тоглосон Joker-ын царайтай адилхан байгааг анзаарчээ.
Кино бүтээгчид өөрсдөө ч олж харж амжаагүй байхад гярхай нүдээрээ хэдийнээ анзаарсан интернет хэрэглэгчдийн хүргэж буй кинонууд дээрх жижиг деталиудыг уншигчиддаа сонирхуулахаар бэлтгэлээ.
1. 2019 оны “Joker” кинонд, түргэн тусламжийн машины арын хэсгийн дизайн Heath Ledger-ийн бүтээсэн Joker-ын царай шиг харагдаж байна.

2. “Star Wars: The Last Jedi” кинонд, Chewbacca-гийн суудал Han-ийнхаас мэдэгдэхүйц илүү бохир байна

3. Жүжигчин Keanu Reeves болон Alan Rickman нар хоорондоо нилээн төстэй харагддаг

4. “Moana” хүүхэлдэйн кинон дээрх Kakamoras-ийн нэг нь “Big Hero 6” хүүхэлдэйн киноны Baymax-тай адилхан байна

5. “Cars” хүүхэлдэйн кинонд, нүсэр том хавцлууд хуучин автомашины урд талын буфер шиг харагддаг

6. “Back to the Future” кинонд, Marty хоёр модны нэгийг нь мөргөсний дараа, дэлгүүрийн нэр өөрчлөгддөг

7. “6 Underground” кинонд, 14:42 минутад та Ryan Reynolds-ийг сошиалдаа зориулан бичлэг хийж байгааг харах болно.

8. “Harry Potter” кинонд, сурагчдын хооллож буй ширээн дээр өглөөний хоолны бренд болох “Cheeri-Owls” байгааг харж болно.

9. “Evan Almighty, God” кинонд, зөөгчийн энгэр дээр Al Mighty гэж бичсэн байгааг анзаарч хараарай

10. “In the Road to El Dorado” хүүхэлдэйн кинонд, ном дотор “DreamWorks” кино компанийн логоны эрт дээр үеийн хувилбарыг дүрслэн харуулсан байна.

11. “Unthinkable” кинонд, тэд ойлгогдохгүй хэлээр MS Excel дээр бичих үедээ цөмийн бөмбөгийг салгадаг

12. “Zootopia” хүүхэлдэйн кинонд, Jodie Hopps-ийн iPod дээрх дууны жагсаалт дээр уран бүтээлчид болон хамтлагуудын нэрийг зориуд буруу бичсэн байдаг.

13. 2017 оны “Beauty and the Beast” кинонд, Cogswarth хүн болсныхоо дараа түүний сахал тэгшхэн болсон (хамгийн сүүлд цаг хэвээрээ байхдаа сахал нь далий байдаг) байхыг хараарай.

14. “Fellowship of the Ring” кинонд, Gandalf-ийн хажууд байгаа лаанууд түүнийг юм уншиж байх хооронд хайлаад дуусчихсан байдаг.

15. “Ratatouille” хүүхэлдэйн кинонд, Remy рүү хуцаж буй нохойн сүүдэр “Up” хүүхэлдэйн кинон дээрх Doug-ийнхтой адилхан харагддаг.

Та дээрх кинонуудыг үзэж байхдаа иймэрхүү алдааг анзаарч байсан уу? Өөрийнхөө олж харж байсан хамгийн сонирхолтой алдааг бидэнтэй хуваалцаарай.







