Олон таагүй өвчнийг анагаахад хятад эмч нарын хэрэглэдэг хялбархан арга. Бид яагаад шалтгаангүй ядраад байдаг вэ?

3

Суваг, хийд ямар нэгэн асуудал байхгүй л бол цусан хангамжид асуудал байхгүй гэж үзэх бөгөөд бидний бие махбодь эрүүл байна гэж хятад эмч нар үзэх ажээ.

Бидний гар дээр гурван суваг байна:

Эрхий хуруу – уушгины суваг

Долоовор хуруу – бүдүүн гэдэс

Дунд хуруу – үнхэлцгийн суваг

Ядам хуруу – гурвалсан халаагч

Чигчий хуруу – зүрхний суваг

Алганы ар тал – энэ бол нуруу

 

Зүрх, хүзүү болон нугасны өвчлөлийн үед өөртөө туслах энгийн арга:

  • Гараа бага зэрэг урагшаа сунгана
  • Гар тус бүртээ нэг нэг стакан барьсан байна гэж төсөөлөөрэй
  • Энэ байрлалдаа гараа хадгалж үлдээд гараа бугуйгаар нь эргүүлнэ.
  • Бугуйгаа дотор тийшээ 150 удаа эргүүлнэ. Эргүүлж байхдаа ямар мэдрэмж төрж байгааг анзаараарай.
  • Дараа нь гадагшаа 150 удаа эргүүлнэ.

Үүнийг өдөр болгон хийх ёстой. Тун удахгүй мөр, далаар мэдрэгдэх өвчин алга болсныг анзаарах болно.

Хэрвээ бугуйгаа сайн эргүүлж чадахгүй эсвэл бүр огт эргүүлж чадахгүй байвал – зүрхний асуудлаас гадна өтгөн гаралтын асуудал байгааг илтгэж байна.

Мөн тохойны дотор нугалам дээр нэг гараараа 150 удаа ээлжлэн зөөлөн цохисон ч болно.

Хэрвээ өвдөж байвал – зүрхний асуудлыг илтгэж байна.

Удаан хөдөлгөөнгүй суусны эцэст нуруу чилж өвдөөд байвал гарын алганы ар талыг нэг нэг гараараа ээлжлэн цохиорой.

Гарын алганы ар тал нуруутай холбоотой байх тул нурууны өвчин мэдрэгдэх нь багасна.

 

Хөлөн дээр ч гэсэн зургаан суваг бий:

  • 3 нь гадна талд, 3 нь хөлний дотор талд орших ажээ.
  • Хөлний дотор талын дунд (хажуугийн) хэсэгт – цөсний хүүдийн суваг
  • Өмнөх хэсэг – гэдэс
  • Харин хөлийн арын хэсэг – давсаг.

Хөлийн дотор талын сувгууд:

  • Дотор (хажуугийн) – элэг
  • Дунд хэсэг рүү ойрхон – дэлүү
  • Хөлийн арын хэсэг – бөөр

Хөлийн цусан хангамжийг сайжруулахын тулд суугаад хөлөө шагайгаар нь эхлээд зүүн, дараа нь баруун тийш эргүүлээрэй (мөн л тал тус бүрээр 150 удаа эргүүлнэ).

Бугуй, шагайгаар эргүүлэх дасгал нь цусан хангамжийг сайжруулна. Өглөө сэрээд орноосоо босолгүйгээр хийвэл илүү үр дүнтэй ажээ.

Энэ бол урт удаан эрүүл наслахад туслах 2 чухал дасгал юм.

82
ГоёГоё
21
ГайхмаарГайхмаар
17
Ха ХаХа Ха
16
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2019/03/01 at 19:51

    Greibel Battuya

  2. ErdeneTsetseg Dugerjav

    ErdeneTsetseg Dugerjav

    2019/03/01 at 20:53

  3. Ганзориг Дорж

    Ганзориг Дорж

    2019/03/03 at 00:33

    Бүү итгэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *