Өвлийн улиралд аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ? Элдэв гэмтэл, бэртэл, хөлдөлтөөс хамгаалах бүх аргууд

0

Өвөл бол гэмтэл бэртлийн улирал бөгөөд хамгийн болгоомжтой, өөртөө итгэлтэй нөхдүүд ч эвгүй байдалд ордог билээ. Энэ хүйтний улиралд өөрийгөө элдэв гэмтэл, бэртэл, хөлдөлтөөс хамгаалж болох бөгөөд ингэх ч хэрэгтэй ба үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар хэлж өгье.

Өвлийн аюулгүй байдлын дүрэм

Өвөл бол зөвхөн шинэ жил, цана, чарга төдийгүй хальтиргаа гулгаа, хөлдөлт, дүрсгүй хүүхдүүд уулын цасанд гулгах, хэд хэдэн хүн хэлээ хөлдүү төмөрт наасан учрал заавал тохиолдох тийм цаг үе юм.

Ингээд өвлийн улиралд хэрхэн яаж аюулгүй байх талаар зөвлөсөн энэхүү зааварчилгааг танд танилцуулж байгаа ба хэрэг болох нь дамжиггүй юм.

 

1. Хальтиргаа

Хүн болгон шахам өртөж, гэмтэж бэртдэг хамгийн элбэг шалтгаан юм. Явган хүний зам мөсөн гулгуурын талбай болох үед хамгийн гол нь гутлаа зөв сонгох хэрэгтэй. Өсгийтэй гутал өмсөх хэрэгтэй бол өсгий халтирахгүй байх ёстой шүү. Тусгай хийц бүхий мөсөн дээр халтирахгүй төмөр товруутай бэхэлгээг гутлын дэлгүүрүүдээс авч болно. Энэ бүтээгдэхүүн янз бүрийн хэлбэр хэмжээгээр зарагддаг ба таны хүссэн газарт аюул, осолгүй хүргэхэд гол туслагч тань байх болно.

Онцгой нөхцөлд шархны лент гутлынхаа уланд нааж  болно.

Хальтиргаатай замаар явахдаа яаралгүй, бүтэн улаараа гишгэх хэрэгтэй ба машин зогсох нь таны зогсохоос хэдэн зуу дахин илүү хэцүү гэдгийг үргэлж санаж яваарай.

Унаж сурах хэрэгтэй: халтирах үедээ бага зэрэг сууж өгөх нь унах өндөр, хүчийг сааруулж өгдөг. Яг унах үедээ бөгсөөрөө биш хажуугаараа унах нь илүү аюулгүй байдаг.

Урт оосор, бариул бүхий цүнх хальтиргааны бас нэг шалтгаан юм. Ийм цүнх нь хүн хальтирахад тэнцвэрээ олоход саад болж, доош нь чангаадаг билээ.

 

2. Унаад өвдөж байна уу?

Нэгэнт унасан бол сандрах хэрэггүй. Хаана юу өвдөж байгаагаа тайван мэдэр. Хэрвээ чих өвдөж, шуугиж байвал хүнээс зоволгүй тусламж гуйж эмнэлэг яв. Тархины гэмтэл болон тархи хөдлөх нь цаашдаа их хор уршигтай бөгөөд энэ гэмтлийн анхны илрэх шинжүүдийг хүмүүс тэр болгон тоодоггүй.

Хэрвээ хэн нэг нь танаас тусламж хүсвэл шууд очиж тусал. Та ч гэсэн ийм байдалд хүрч болох юм.

Хэрвээ жаахан хүүхэд унасан бол доорх байдлаар туслаарай: Хамгийн түрүүнд хүүхдийг тайвшруулж, аюулгүй газар аваачих хэрэгтэй. Хаана өвдөж байгаа, аль талаараа яаж унасныг нь асууж толгойгоороо унасан юм уу, гэдэс өвдөж байна гэвэл яаралтай түргэн тусламж дууд. Иймэрхүү тохиолдолд хүүхдийн бие сайн байгаа мэт боловч заавал эмнэлэгт аваачих хэрэгтэй шүү.

Харин маш хүчтэй доргилт, яс хугарсан, цуурсан байх шинж байвал хувцас хунарыг нь тайлж гэмтлийг нь үзэх гэлгүй шууд л түргэн дуудаарай. Гэмтлээс гадна даарч хөрч болно. Хүүхэд гэмтэл авснаас хойш бүтэн өдөр бөөлжих болон дотор муухайрч байгаа эсэхийг нь хянах хэрэгтэй.  Хэрвээ бөөлжвөл эргэлзэлгүй эмч дууд.

 

3. Төмөр долоочихвол?

Хөлдүү төмөр долоож болохгүй гэдгийг хүн бүр л мэдэх боловч янз бүрийн насны хүмүүс долоосоор л байдаг. Хэрвээ хүн ийм байдалд орвол дооглож тоглоом хийх биш тайвшруулах хэрэгтэй. Төмөр болон хүүхдийг хүчээр салгах гэж оролдож огт болохгүй.

Хэрвээ танд халуун цай байгаа бол хэлийг нь энэ халуун бүлээн зүйлээрээ норгон салгаж болно. Байхгүй нөхцөлд наалдсан газрыг аль болох халуун амьсгаагаар төөнөх хэрэгтэй ба гараараа гадны хүйтнээс хамгаалах хэрэгтэй. Ганцхан та ч биш хэлээ наасан хүнийг ч гэсэн ингэж амьсгалахыг шаард.

Хэрвээ хүн айсандаа хэлээ хүчээр салгаж авч цус гоожиж эхэлбэл эхлээд цусыг нь тогтоох арга хэмжээ ав. Толгойг нь урагшаа бөхийлгөх нь цус хоолой руу орохгүй байх нөхцөл юм. Гараар болон ямар нэг даавуугаар цус гарч байгаа газрыг дарж цусыг тогтоох ба тогтохгүй нөхцөлд эмнэлэг рүү цаг алдалгүй яваарай.

 

4. Хөлдөх

Өвлийн хүйтэн гэдэг бол аксиом. Хүн заавал их хүйтэнд осгож хөлддөггүй бөгөөд 0 хэмтэй ойролцоо нөхцөлд ч чийгтэй агаар, хүйтэн салхи хүний биеийн ил хэсгийг хөлдөөж болох юм. Ихэнхдээ хүний гар, хамар, чих хөлддөг.

Гадаа гарахаас 20 минутын өмнө тусгай зориулалттай тос түрхэх хэрэгтэй ба ороолт, малгай, бээлийгээ мартав аа. Мөн хүйтэнд уруулаа шилэмдэж болохгүй ба зориулалтын уруулын тос хэрэглэ.
Бие барьсан гутал, хувцас, бээлий нь хөлдөх нэг үндэс юм. Халуун газар дулаан гуталтай удаан байвал хөл хөлөрч, гутал норно. Нойтон гуталтай гадаа гарахад амархан хөлдөх эрсдэлтэй.

Хэт олон давхар хувцас мөн хөлдөхөд нөлөөлдөг ба хөдөлгөөний үед хүний биеэс дулаан, шингэн ялгарч бие эвгүйцүүлдэг. Хөдөлгөөн ихтэй хүн хөлс сайн нэвтрүүлдэг тусгай дулааны дотуур хувцас өмсөх хэрэгтэй ба хонины арьс нэхий бүхий хувцас одоо хэрэглэхээ больжээ.

Тогтоож ав: Ямар ч нөхцөлд хөлдсөн хэсгийг халуун усаар угааж болохгүй. Цасаар үрэх ч бас байдлыг хүндрүүлдэг ба хөлдсөн гар хөлийг бага зэрэг хүйтэн усанд дүрж болох ба бусад хөлдсөн хэсгийг хүйтэн усаар шавших хэрэгтэй. Дараа нь арьс улайтал зөөлөн үрэх ба хэрвээ энэ бүх аргыг хэрэглээд 3 цаг болоход арьсны мэдрэг чанар сэргэхгүй, цэврүү үүссэн бол эмчид хандах хэрэгтэй.

 

5. Ууланд гулгах

Ууланд гулгахын өмнө цана чарганыхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй байдлын тухай санах хэрэгтэй. Огцом уруу гулсах бол хамгаалалтын малгай заавал хэрэглэх шаардлагатай ба өөрөө гулгаж байхдаа хүүхдээ хараанаасаа салгаж болохгүй. Олон чарга холбон трамплин харайлт хийе гэснийг зөвшөөрч болохгүй.

Аль болох хүйтэн агаарт байх хугацаагаа багасгах хэрэгтэй ба үе үе дулаан газар орж дулаацахаас гадна халуун, бүлээн шингэн уух хэрэгтэй.

Зам гарахдаа хүүхдээ чарганаас буулган гараас нь хөтлөх юм уу, тэвэрч яваарай.

 

6. Анхаар мөсөн унжлага

Олон давхар байрны хажуугаар гарахдаа аль болох хананаас хол явж модны мөчир, дээврээс унаж болох цасны бөөгнөрөл, мөсөн унжлагаас болгоомжлоорой. Хүүхдэдээ цасан хунгар луу үсрэхийг нь зөвшөөрч болохгүй ба цасны доор чулуу, нүх, хог, арматур төмөр байж болно.

Цас мөс идэх долоох дуртай хүүхэдтэй тусгайлан ярих хэрэгтэй.

 

7. Гол нуураас болгоомжил

Өвлийн улиралд усан сан, гол, нуур, цөөрмөөс хол явах хэрэгтэй ба ганцаараа мөсөн цөөрөм дээгүүр явах нь маш осолтой билээ. Өөрийнхөө аз хийморьт итгэх итгэл тань таны амьдралтай дүйх зүйл биш шүү.

Хэрвээ мөсөн дээгүүр зайлшгүй гарах шаардлагатай бол хүүхдэд үсэрч харайж, мөс тоншиж болохгүй гэдгийг сайн ойлгуул. Энэ бол өвлийн цагт усан сантай холбоотой гол аюулгүй байдлын дүрэм юм.
Усан сан бүхий мөсөн дээр тэмцээн зохион байгуулах, тэшүүрээр гулгаж огт болохгүй ба зөвхөн тусгай зориулалтын талбай дээр л зөвшөөрөгддөг билээ.

 

8. Шинэ жил

Хамгийн сонирхолтой нь шинэ жилийн баярын үеэр ихэнх гэмтэл бэртэл бий болдог ба иймээс согтуугаар  хотын гудамжаар зугаалах, машин барихаас татгалзах хэрэгтэй.

Баяр наадмын үеэр хүүхдүүд дураараа салют буудуулахаас сэргийлэх шаардлагатай ба хэрвээ салют буудуулах аргаа мэдэхгүй, аюулгүй байдал хангасан эсэх нь эргэлзээтэй бол салют буудуулах санаагаа шууд орхисон нь дээр. Бенгаль болон лаа асаах үедээ жижиг хүүхдүүдийг амархан асдаг, шатдаг материалаар хийсэн хувцас өмссөн эсэхийг нь шалгаарай.

Ямар ч байдаг байлаа гэсэн өвөл бол сайхан улирал бөгөөд энэ сайхан улирлыг ухаантай өнгөрүүлж, зөв баярлах хэрэгтэй ба үүний тулд анхаарал болгоомжлолоо л нэмэгдүүлэх хэрэгтэй.

2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Shar Shuvuu

    Shar Shuvuu

    2018/01/08 at 13:07

    1 udaa kk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *