Хөлийн хэлбэр олон нууцыг дэлгэх ба тэрхүү хэлбэрээс олон зүйл шалтгаална

3

Хүн болгон дахин давтагдахгүй хувь хүн бөгөөд хүнийг гадаад төрхөөр нь дүгнэж цэгнэх нь нэг их зөв зүйтэй зүйл биш боловч хүний гадаад төрх, зан ааш ямар нэг хэмжээгээр холбоотой байдаг байна.

Амьдралын замыг туулан явах гол тулгуур минь болсон хөл, түүний хэлбэрээр хүний зан чанар, үйл хөдлөлийг тодорхойлж болох тестийг та бүхэнд танилцуулъя.

 

Хүний зан чанарыг тодорхойлох тест

Хүний биеийн болон сэтгэл зүйн хоорондох уялдаа холбоог сэтгэл судлаачид удаан хугацаагаар судалсаар ирсэн ба уруулын хэлбэр, алхаа, суусан байдал, яриа, идэж байгаа зэргээр нь тухайн хүний зан чанарыг ямар нэг хэмжээгээр тодорхойлж болдог гэж үздэг. Эмэгтэйчүүдийн хувьд бас хөлний хэлбэрээр зан чанарыг нь тодорхойлж болдог байна.

Эмэгтэй хүний хөлний 4 янзын хэлбэр байх ба доорх байдлаар харагдана.

1. А хэлбэр

А хэлбэрийн хөлтэй хүн, хоёр хөл хоорондоо нийлсэн боловч доод шилбэний хэсгээр багахан зай гарсан хөлтэй эмэгтэйчүүд багтана. Ийм төрлийн эмэгтэйчүүд нь зөөлөн, эмэгтэй хүний шинж бүрэн илэрсэн, бүх л зүйлд ичимхий, даруу шинжтэй байна. Иймэрхүү эмэгтэйчүүд аливаа нэг зүйлд санаачлага гаргах нь үгүй бөгөөд эрчүүдэд бүрэн найддаг байна.

Даруухан, бусдаас хамаарсан эмэгтэйчүүдийг эрчүүд их таалдаг ба ийм эмэгтэйчүүдийн хажууд байгаа эрчүүд өөрийн хайр халамж, хамгаалагч чанараа гаргах боловч эмэгтэйн идэвхгүй байдлаас болж эрчүүд  залхаж магадгүй юм.

Уран зохиолын гол баатар байсан “Тургеневийн эмэгтэйчүүд”-ийг одоо үнэлэх нь ховордсон бөгөөд одоогийн эмэгтэй хүн гэдэг ойлголт нь ямар нэг идэвхгүй сул хувь хүн биш харин эрх тэгш хүний тухай ойлголт юм.

 

2. В хэлбэр

Хэрвээ эмэгтэй хүний хөл зөвхөн шилбэний хавиар хүрэлцэж, нийлдэг бол тэр эмэгтэйг идэвхтэй амьдралаар амьдардаг хүн гэж ойлгож болох юм. Идэвхтэй, бага зэрэг түрэмгий ч гэж хэлж болох, юу хүсэж байгаагаа мэддэг эмэгтэй. Гэхдээ хамтын амьдралд иймэрхүү эмэгтэйчүүд голлох үүрэг гүйцэтгэх гэж зүтгэх нь эрчүүдийг зугтаахад хүргэдэг.

Бас иймэрхүү эмэгтэйчүүд хамтын амьдралдаа зарим нэг тоглоом маягийн зүйл оруулах дуртай ба гэнэтийн явдал олон байх тусмаа амьдрал сонирхолтой гэж үздэг байна. Ийм төрлийн эмэгтэйчүүд сонгодог утгаар гэрийн эзэгтэй болно гэдэг юу л бол.

 

3. С хэлбэр

Энэ хэлбэрийн эмэгтэйчүүдийн гуя хэсэг нэлээд ойрхон боловч шилбээрээ нийлэхгүй, зайтай байх ба тэд дээр дурдсан идэвхгүй болон хэт идэвхт гэсэн хоёр туйлын илэрлээр өөрийгөө нууж чадах ба тэднээс гайхах зүйл гарч тун магадгүй. Уян зөөлөн байдал нь гэв гэнэт тоглоом наадам, үл давтагдах чанараар солигдох нь элбэг. Ийм эмэгтэйчүүдтэй уйдна гэж үгүй билээ.

Харамсалтай нь олон эрчүүд ийм урьдчилан хэлэх аргагүй зан ааштай эмэгтэйчүүдээс болгоомжилдог ба харин үүнээс айхгүй, ямар ч гэнэтийн явдалд бэлэн эрчүүдийг жинхэнэ аз жаргал хүлээж байна.

 

4. D хэлбэр

Энэ бол хамгийн элбэг тохиолдох хэлбэр. Гуяны дээд хэсэг, шилбээрээ шүргэлцэх хэлбэрийн хөлтэй эмэгтэйчүүд эрчүүдтэй өрсөлдөх биш харин тэдэнд туслах сонгодог эмэгтэйн илэрхийлэл юм. Орон дотроо тэд ямарваа нэг шинэ санаачлага гаргана гэж үгүй боловч эрчүүдийн ямар ч санааг тэд дэмжинэ.

Энэ төрлийн эмэгтэйчүүд эрчүүдийг “идэвхжүүлэхээс” илүү “дэмждэг” шинж чанартай гэж тодорхойлж болох юм.

Харин эрчүүдийн хувьд хажууд нь хань болж, амьдралын бүх л бэрхшээл саадыг даван туулахад дэмжлэг болох хүн хэрэгтэй ба чухам энэ хэлбэрийн эмэгтэйчүүд тэдэнд хэрэгтэй хүн нь билээ.

Дээрх тест сонирхолтой зугаатай боловч хүнийг гадаад хэлбэр, дүр төрхөөр нь тодорхойлох нь учир дутагдалтай гэдгийг харуулж байх шиг. Хүнийг танихын тулд янз бүрийн орчин нөхцөлд харьцаж байж л ямар нэг хэмжээгээр мэдэж болох ба нөгөө хүн маань энэ байдалд өөрийгөө бүрэн нээнэ гэдэг нь бас эргэлзээтэй юм.

29
Ха ХаХа Ха
18
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
9
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Amgalan Tumurbaatar

    Amgalan Tumurbaatar

    2018/01/08 at 12:20

    shaal xudlaa bn

  2. Amgalan Tumurbaatar

    Amgalan Tumurbaatar

    2018/01/08 at 12:20

    shaal xudlaa bn

  3. Bo Ra

    Bo Ra

    2018/01/08 at 18:25

    Shal hudlaa bn

  4. Bo Ra

    Bo Ra

    2018/01/08 at 18:25

    Shal hudlaa bn

  5. Т. Ариунтуяа

    Т. Ариунтуяа

    2018/01/08 at 20:45

    Ss

  6. Т. Ариунтуяа

    Т. Ариунтуяа

    2018/01/08 at 20:45

    Ss

  7. KHerlen Narmandakh

    KHerlen Narmandakh

    2018/01/08 at 21:03

    Золбаяр Энхтүвшин unen ym bna

  8. KHerlen Narmandakh

    KHerlen Narmandakh

    2018/01/08 at 21:03

    Золбаяр Энхтүвшин unen ym bna

  9. T_T

    2018/01/08 at 23:07

    A. turliin hultei eregtein yaahuu tegvel :| ?

  10. Мягмаа О.

    Мягмаа О.

    2018/01/09 at 02:25

    Ss

  11. Мягмаа О.

    Мягмаа О.

    2018/01/09 at 02:25

    Ss

  12. Ану Хуяг

    Ану Хуяг

    2018/01/09 at 02:43

    ss hiiged uguuch

  13. Ану Хуяг

    Ану Хуяг

    2018/01/09 at 02:43

    ss hiiged uguuch

  14. Ганхуяг Отгонбаяр

    Ганхуяг Отгонбаяр

    2018/01/09 at 09:09

    Ууганбаяр Э. Андаа энэ хаха

  15. Ганхуяг Отгонбаяр

    Ганхуяг Отгонбаяр

    2018/01/09 at 09:09

    Ууганбаяр Э. Андаа энэ хаха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *