Айлчлан ирж буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээх “Шороон нохой” жилийн сар шинийн баярыг угтан, СКАЙтел групп азын шагайтай бэлгийн картуудаа эрхэм хэрэглэгч та бүхэндээ өргөн барьж байна.

Бэлгэт сайн өдрийн тохиолдуулан өргөн барьж буй Ухаалаг, өхөөрдөм робот нохойн зурагтай 1000₮, 3000₮, 5000₮ болон 2018 оны цаглабар, буддаг зураг бүхий сар шинийн онцгой загвар 6000₮-ийн бэлгийн картуудаар цэнэглэн азын шагай буулгаж, аз хийморио мялаагаарай.

  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгч сар шинийн бэлгийн картаар цэнэглэхэд картын үндсэн эрхээ ашиглах ба нууцлалтай хэсгийг арилган азын шагай буувал 1000% нэгж, 4GB хүртэл дата урамшууллаас сонгох боломжтой.
  •  Дараа төлбөрт хэрэглэгч бэлгийн картаар цэнэглэн төлбөр төлөх боломжтой бөгөөд азын шагай буувал 4GB хүртэл дата эрхийн урамшуулалтай.

Угтан золгож буй “Шороон нохой” жилдээ айлчлан ирсэн зочид, гийчид, амраг садан, эрхэм бүхэндээ айсуй оны аз хийморийг нь бэлгэдэх азын 4 шагайтай бэлгийн картаа өргөн барьж, тэнгэрлэг монголын ард түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

СКАЙтел групп

Санамж:

  • Сар шинийн урамшуулал 2018/01/08-03/04-нийг дуустал үргэлжилнэ.
  • Давхар цэнэглэхэд урамшууллын эрх нэмэгдэх ба цэнэглэснээс хойш 4 хоногийн дотор ашиглаарай.

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.