3-р сарын зурхай: Таны амьдралд энэ сар юу тохиолдох вэ?

1

Хаврын улирал хаяанд ирснийг мэдэгдэж гуравдугаар сар хэдийнээ айлчилжээ. Энэ сар та юу хийхээр төлөвлөж байна вэ? Мэдээж хэрэг олон ажлыг амжуулахаар төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байна. Шинэ сар гарах үетэй зэрэгцээд хүн бүр тухайн сард ажил үйлс, амьдрал, эрүүл мэнд болон хайр сэтгэлийн харилцаа ямар байх бол гэж бодолхийлдэг нь нууц биш. Тийм ч учраас манай хамт олон та бүхэнд зориулан, сар бүр зурхайн мэдээллийг хүргэдэг билээ. Та энэ сард өөрийнхөө амьдралд юу тохиолдохыг дараах мэдээллээс олж уншаарай.

Хонь (03/20-04/19)

Таны бусдыг удирдах болон саад бэрхшээлийг даван туулах чадвар энэ сар бага зэрэг муу байх учир асуудалд орооцолдож мэдэхээр байна. Үр дүнд нь та цөхөрч, үр дагавар нь танд тааламжгүй мэдрэмж төрүүлнэ.

Энэ сарын хувьд, таны нэг хөл хаазан дээр байх бол нөгөө хөл чинь тормоз дээр байх нь ээ. Хаврын улиралд өдөр шөнө тэнцэх учир таны зогсонги байдалтай байсан бүхэн хөгжин цэцэглэж, та амьдралаа өөрчлөхөөр эрэлхийлэх болно.

Гэсэн хэдий ч бүтэн сар гарахаас 3 хоногийн өмнө, чухал харилцаандаа сэв суулгахаас сэрэмжил. Тэвчээртэй хүлээж чадвал та 2019.03.29-30-нд сийрэг бодолтой бас хүчирхэг нэгэн болох боломжтой.

Үхэр (04/19-05/20)

Энэ сард удаан хугацааны турш төлөвлөсөөр ирсэн ажил эсвэл томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Таны бүтээх, байгуулах болон гоо сайхныг мэдрэх авьяас чадвар чинь тусална. Бүх ажлуудаа өөрийнхөө дадлага туршлага дээр үндэслэн хийгээрэй.

Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаанд гэгээ татна – бусдыг хүсэл мөрөөдлөө хамгаалахад нь уур бухимдлаа хянаж, шударга хандахыг хичээх хэрэгтэй. Энх тайвныг эрхэмлэх нь бусдад таныг аз жаргал түгээж буй мэтээр харагдуулна. Байгалиас заяасан зөн совингоо ашиглаж, эргэн тойрон байгаа найз нөхдөө таньж мэдэхэд буруудахгүй.

Ихэр (05/20-06/21)

Санхүүгийн асуудал таныг багагүй зовоож, хүндрэл учруулж мэдэхээр байна, гэхдээ энэ сар та асуудлыг даван туулж чадна. Таны шантардаггүй болон үзэл бодолдоо үнэнч байдаг зан чанар карьерийг чинь удаан хугацаанд найдвартай байх хөгжил дэвшилд хөтөлнө.

Шаардлагатай үед сэтгэл хөдлөлөө ил гаргаж, бусадтай харилцахдаа өөрийн чадвараа ашиглахаас бүү зайлсхий.

Бусдын ажил амьдралд бага хошуу дүрэх нь та болон таны эргэн тойронд байгаа хүмүүст амар байх болно. Хөгжилтэй, цоглог байснаар таны стресс алга болж, мэдрэмжийг чинь цоо шинээр өөрчилнө.

Өмнөх саруудад хуримтлагдсан стресс бухимдал арилах боловч бусдын амьдралд хошуу дүрэх л юм бол энэ нь танд эргээд стресс бухимдал болж ирнэ гэдгийг бүү мартаарай.

Мэлхий (06/21-07/22)

Та гэртээ өөрчлөлт хийхээр төлөвлөж байгааг чинь од эрхэс мэдэж байна. Тиймээс битгий бууж өг! Боломж бололцоогоо тодорхойлж, асуудлыг сайн үр дүн гаргахаар тооцоолж, шийдвэрлэх хэрэгтэй. 2019.03.06-09-ний хооронд танд бага зэрэг саад тотгор гарч ирнэ. Зарим зүйлийг хүчээр барилгүй, тавьж явуулах нь амар байдаг гэдгийг санаарай. Удахгүй нар мандаж, бүрхэг тэнгэр арилна гэдэгт итгээрэй.

2019.03.10-нд гарах шинэ сарын тусламжтай хүч чадал болон зөн совингийнхоо ур чадварыг нэмж, бүтээлч зан чанарыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Таны хөдөлмөрч, хичээнгүй зан чанар хэсэг хугацааны дараа үр шимээ өгөх болно.

Гадаад улс орнуудаар аялахыг та энэ сар маш их хүсэх нь. Магадгүй энэ хүслээ амьдралынхаа томоохон зорилгуудынхаа нэг болговол бүтэхийг үгүйсгэхгүй.

Арслан (07/22-08/22)

Энэ гуравдугаар сард таны хайр сэтгэлийн харилцаа нааштай байна. Удирдлагыг гартаа авах чадвар чинь бага зэрэг саад учруулж мэднэ. Аливаа зүйлийг гадна талаас нь өнгөц дүгнэх хэрэггүй.

Та зарим нэг зүйлийн үнэнийг олж мэдэх талд зогсож байна. “Гялалзсан бүхэн алт байдаггүй” гэдэг үгийг энэ сар санаж явахад буруудахгүй.

Бусдын чин сэтгэлээсээ хэлж байгаа зүйлийг сонсоорой, магадгүй үр дүнд нь таны хатуу зүрх сэтгэл хайлж, хажуудаа байгаа хэн нэгний жинхэнэ мөн чанарыг олж харах ч юм билүү? Ажил мэргэжлийн хувьд энэ сард бага зэрэг ачаалалтай байх бөгөөд таны гарт өндөр үүрэг хариуцлага ирж магадгүй.

Таны гуравдугаар сард төвлөрөх ёстой гол зүйл бол ажил, хайр сэтгэлийн харилцаа гэдгийг анхаараарай.

Охин (08/22-09/22)

Энэ сар таны амьдралд утга учиргүй ханддаг хандлага чинь үргэлжлэх төлөвтэй байна. Хүмүүс хаанаас ч юм бүү мэд, таны амьдралд гэнэт гарч ирэх бөгөөд тусламж хүсэхээс гадна анхаарал халамжийг чинь хүсэх болно.

Гуравдугаар сард таныг бусдын амьдралаас олон зүйлийг сурч мэднэ гэдгийг од эрхэс хэлж байна.

Хэтэрхий их хичээл зүтгэл болон шаргуу хөдөлмөр таныг нийгэмд байр сууриа эзлэхэд чинь тусалж мэднэ. Хэтийн төлөвөө тодорхойлж, энэ сар сэтгэлээр уналгүй аль болох идэвхтэй байгаарай.

Бусдын хүлээлтэд хүрч, хүндлэл болон дэмжлэгийг нь хүртэх хэрэгтэйг санаарай. Гэхдээ таны хэтэрхий их зүйлийг хийх гэсэн бодлоос болж, эрүүл мэнд болон хайр сэтгэлийн харилцаанд чинь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул анхаараарай.

Жинлүүр (09/22-10/23)

Энэ сар та олон замаар урагшлах бөгөөд бусдад амласан амлалтандаа хүрэхэд таатай цаг үе байх болно. Хэрэв та бусдын аз жаргалд хэтэрхий их анхаарал хандуулах аваас, амьдралын танд бэлдсэн гоёмсог бэлгүүдийг хүртэж чадахгүй гэдгийг санаарай.

Энэ жил жинлүүрийн ордод төрсөн хүмүүс олон шинэ хүмүүстэй танилцаж, найз нөхөд болцгоох болно. Таны байгалиас заяасан нийтэч зан чинь ажил болон амьдралын аль алинд нь сайнаар нөлөөлнө.

Ажил дээрээ өсөж дэвших нь танд цоо шинэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна сэтгэл хөдөлгөм байх болно. Өөрийнхөө хаана байгааг мэдэх нь хамгийн чухал болохыг анхаарна уу. Өөртөө шударга ханд. Завсарлах хугацаа олгож, мөрөөдлөө эргэн нэг санахад гэмгүй.

Гэр бүлдээ анхаарал тавих ёстой гэдгээ мартаж хэрхэвч болохгүй. Гэр бүлийнхээ гишүүдийг гэсэн сэтгэл байгаа цагт таныг гэсэн хүндлэл тэдэнд байсаар байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүмүүс таны аливааг харах өнцөг болон шударга занд чинь талархана.

Хилэнц (10/23-11/22)

Энэ сар танай гэр бүлийн харилцаа гайхалтай сайхан байх нь ээ. Бүтээлчээр сэтгэж, цагийг өнгөрөө. Хүмүүс таны зөн совин болон мэдрэмтгий зангаас чинь олон гэгээлэг зүйлсийг олж харах болно. Энэ сар мөрөөдөх, наргих болон эрх чөлөөг мэдрэхэд таатай байна. Нэг газраа удаан байх нь таны хүрэхийг хүсэж байгаа оргил биш болов уу.

Гэхдээ нэг газраа байх хугацаандаа өөртөө сайн амралт өгөх хэрэгтэй. Чухал харилцаанууд таныг хүлээж байна. Үнэн үргэлж ялдаг гэдгийг бүү мартаарай.

Өвлийн турш таныг зовоож байсан асуудлууд нэг мөр шийдэгдэх боломжтой. Үр дүнд нь таны сэтгэл санаа болон оюун ухаан гайхалтай мэдрэмжийг мэдрэх болно. Зөн совин болон хүсэл тэмүүлэл чинь улам илүү тодорхой болох тул гуравдугаар сарыг мартагдахааргүй өнгөрүүлж чадах нь ээ.

Нум (11/22-12/21)

Хаврын улиралд тохиох өдөр шөнө давхцах үйл явцыг хүртэл таны тааламжгүй өдрүүд үргэлжилсээр байна. Гэхдээ 2018.11-2019.01 сар хүртэл үүсээд байсан нөхцөл байдал эерэгээр шийдэгдэнэ.

Өнгөрсөнтэйгөө зууралдах болон буруу зуршлаа хаяж чадахгүй байх нь таныг хаана ч хүргэхгүй. Иймд аль болох өөрийгөө дотор хүнээсээ эхлүүлээд өөрчлөх гээд үзээрэй.

Үнэндээ танд хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа. Гэртээ байж, зарим үед тайвшралыг мэдэрч болно. Танд амралт, хайр халамж, таныг ойлгох сэтгэл хэрэгтэй байна.

Шинэ сар гарч буй учир өмнөө шинэ зорилго тавьж, түүндээ хүрэх гэж хичээхэд гэмгүй. Үр дүнд нь хүмүүс таниас урам зориг авч, ертөнцийг өөр өнцгөөс харж эхлэх болно.

Матар (12/21 – 01/21)

Матрын ордод төрсөн хүн бүр түр завсарлага авч, амрах хэрэгтэй. Гол асуудал нь матрууд хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийсээр байхыг эрхэмлэдэг.

Хэрэв та амарч авахгүй бол амьдралаа өөрчлөх, одоо байгаагаас нь арай илүү дээрдүүлэх шинэ боломжийг олж харж чадахгүй. Гуравдугаар сарын эхний 10 өдөр уурлаж бухимдахаас аль болох зайлсхий.

Бүтээлчээр сэтгэ. Шинэ санаанууд таны толгойноос хүрхрээ шиг л асгах болно. Яагаад гэвэл та энэ сард шинэ төсөл хэрэгжүүлэхэд тохиромжтой.

Бага ч болов өөртөө амрах цаг гаргавал, зорилгоо эргэн нэг санах эсвэл өөр шинэ зорилго өмнөө тавих боломж нээгдэнэ. Нэгэнт та дадлага туршлагатай болсон гэж бодож байвал эхлээд үүрэг хариуцлага чинь төдий чинээ нэмэгдэж байгаа гэдгийг ухамсарлаарай.

Эрч хүчээ сэлбэж, шинэ амьдралдаа өөрийгөө бэлдээрэй.

Хумх (01/21-02/18)

Хумхын ордод төрсөн хүмүүс амьдралын хэмнэлээр өнхөрч байна. Гэхдээ та зөв газраа зөв цагтаа байсаар л байна. Өөрийнхөө зөн совинд итгэ. Таны хэтийн төлвөөс хүчтэй энерги цацрах болно. Гэхдээ бусадтай харилцахдаа болгоомжтой байхад гэмгүй. Энх тайван танд баяр баясал авчирна.

Ер нь бол өөрийгөө хайрла, энэ хорвоо дээр яах гэж ирснээ нэг бодож үзээрэй. Мөнгө, санхүүгийн асуудалд үрэлгэн хандахгүй байхыг хичээгээрэй. Санхүү хараат бус байх нь хоёр дахь боломжийг олгодог гэдгийг санаарай.

Эргэн тойронд чинь байгаа хүмүүс таны санааг хулгайлахаас сэрэмжил.

Бүтээлчээр сэтгэж чадвал, ажил үйлс амархан бүтэхээс гадна танд шинэ зүйлийг мэдэхэд тусална. Нийгмийн хандлагыг хар, хүмүүсийн үзэл бодлыг ажигла, өөрийгөө таньж мэд.

Загас (02/19-03/20)

Төрсөн өдрийн мэнд хүргэе загаснуудаа! Тэнгэрийн ван гараг ирэх 7 жилийн хугацаанд та нарыг ивээх болно, иймд бүтээлч болон хичээнгүй байгаарай. Гуравдугаар сар мөрөөдлөө олох, түүнд яаж хүрэх талаар төлөвлөхөд хамгийн тохиромжтой цаг үе.

Хөл дээрээ бат зогсож, таны амьдралд ирэх гэнэтийн бэлгүүдийг тосож авахад бэлэн байгаарай. Ертөнцөөс таныг чиглүүлэх чиг хүчтэй байна.

Үүнийг хүлээж авахын тулд бусдын танд гаргах сэтгэлийг татгалзалгүй хүлээж ав. Энэ сар гайхалтай шинэ санаануудаар дүүрэн байх бөгөөд зүрх сэтгэлдээ ойр байлгаж, бүгдийг нь биелүүлээрэй.

Ид шид агаарт оршин байна, учир нь та ид шид амьдралд байдаг гэдэгт итгэдэг. Та нэг хэсэг гэрч шиг амьдарсан бол энэ сараас эхлэн шинэ амьдралаар амьдрах болно. Өдөр бүр гомдоллох нь танд ашиггүй гэдгийг санаарай. Яагаад гэвэл цоо шинэ ертөнц таныг хүлээж байна!

Энэ сар таны бодож явах ёстой үг бол анхаарал. Энэ сар хийж гүйцэтгэсэн бүхний чинь үр дагавар гарах болно. Салхи таны ард үлдсэн учир, эрх чөлөөг мэдэр.

41
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Osor Deegii

    Osor Deegii

    2019/03/01 at 21:59

    .

  2. Uyanga Badarch

    Uyanga Badarch

    2019/03/01 at 23:52

    Bolormaa Tserendash

  3. Наран Жаргал

    Наран Жаргал

    2019/03/02 at 08:43

    Гадаа гарч агаар амьсгалнаа хөө

  4. Urnaa Pvrewochir

    Urnaa Pvrewochir

    2019/03/02 at 12:32

    баярлалах

  5. Т. Үүлэн

    Т. Үүлэн

    2019/03/02 at 16:54

    Б.А Н.О

  6. Зочин

    2019/03/03 at 10:13

    Тун таалагдлаа

  7. zochin

    2019/03/05 at 17:10

    Busdiin amdrald hoshuu durne gej yugaa zohioj bicheed bgaa ym b, busdiin amdral nadad lav hamaagui, uuriinhuu adraliig yaya gej baihad lai shde, uursduu bitgii hunii amdrald oroltsoosoi

  8. zochin

    2019/03/05 at 17:11

    Uursduu gachin ym zohioj bichchiheed, zurhai gej oruulj baihaa boliul taarna

  9. zochin

    2019/03/05 at 17:12

    Uursduu gachin ym zohioj bichchiheed, zurhai gej oruulj baihaa boliul taarna. Caakd bas neg chadvargui ym baidgii Badamaa ch geh shig, chadvargui bolhooroo dandaa erguu ym zohioj oruuldag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *