Өөртөө анхаарал тавьдаг, арчаатай бүсгүйг ч муухай харагдуулж мэдэх 10 жижиг зүйл

3

“Заваан” гэдэг үгийг сонсохоороо бид индүүдээгүй хувцастай, янзлаагүй үстэй бас бохир гуталтай хүнийг л төсөөлдөг. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ дүр төрх бүр онцгой тохиолдолд л гарах болов уу. Хааш яаш дүр төрх өчүүхэн зүйлээр ч илэрнэ, тэр зүйлийг хүн болгон анзаарахгүй.

Хүмүүсийн гадаад үзэмжийг бид судалж үзээд чухам ямар зүйл хааш яаш болгож харагдуулж байгааг анзаарсан юм.

Цэвэрхэн биш гутал. Бохирдсон цагаан ул болон цэвэрхэн дээд хэсэг

© viviandnguyen_ / Flickr, © Tenis Amante / Flickr

Хувцас, гутлаа удаан эдлэхийг хүсэж байгаа бол зөв арчилж сурах хэрэгтэй гэж стилистүүд зөвлөж байна. Юуны түрүүнд хувцас цэвэр цэмцгэр байх ёстой, харин дараа нь загварлаг байхыг хичээнэ. Туфль нь цэвэрхэн, пүүзээ угаасан байх хэдий ч цагаан ул нь бохир явдаг хүмүүс цөөнгүй. Энэ дүр төрх шууд нүдэнд өртөхгүй, гэхдээ гутлыг бүхэлд нь бохирдуулах хог шороо цугласаар л байдаг юм. Тиймээс гэрээсээ гарахаас хэдэн минутын өмнө гутлаа бүхэлд нь сайтар арчиж цэвэрлэж заншаарай.

 

Тональ кремээ үсэндээ наах

© ocskaymark / Depositphotos, © arkusha / Depositphotos

Бүсгүй болгонд энэ дүр зураг танил болов уу. Тональ кремээ сайтар тарааж түрхэхээ мартсан эсвэл хэтэрхий их түрхээд үсэндээ наасан. Энэ жижиг зүйлийг хүмүүс шууд анзаарахгүй. Тиймээс гэрээсээ гарахаас өмнө өөрийгөө толинд нэг сайн хараарай.

 

Гелэн будагтай хумс нь хэтэрхий ургах

© [email protected] / Depositphotos

Энэ асуудалтай олон бүсгүйчүүд тулгардаг. Гелэн будагтай хумс нь ургачихсан, гэхдээ будаг нь хуураагүй. Үүний зэрэгцээ будаг нь муудаж бас өнгөө алддаг. Салон явах завгүй байгаа бол гэртээ маникюр хий эсвэл европ маникюр сонгож хийлгээрэй. Энэ тохиолдолд хумс ургасан нь төдийлөн мэдэгдэхгүй.

 

Замбараагүй ургуулсан хөмсөг

© paulmhill / Depositphotos

Хумсандаа анхаарал тавихын адил мөн хөмсөгтөө ч анхаарал тавих хэрэгтэй. Бүсгүй хүний хөмсөг цэмцгэр, өөгүй байх ёстой. Мөн хөмсөгнийхөө хэлбэрийг огцом өөрчлөх хэрэггүй. Аливаа өөрчлөлт дандаа амжилттай болдоггүйг анхаараарай. Хэрвээ мэргэжлийн гоо сайханчаар засуулах зав гарахгүй байгаа бол ремувер худалдаж аваад гэртээ хөмсгөө засаарай.

 

Бөгжинд наалдсан саван

Гоёл чимэглэлээ усанд алдаж мэднэ эсвэл мартаад явчихдаг гэх мэт шалтгаанаар хүмүүс гараа угааж байхдаа тэр болгон бөгжөө тайлдаггүй. Гэхдээ энэ аюулаас зайлсхийхийн зэрэгцээ эвгүй зүйлтэй учирна: бөгжний доор – сонгодог загварын ч бай, шигтгээтэй  ч бай – саван наалдчихдаг. Тэр дор нь наалдсан саванг анзаарахгүй, гэхдээ л муухай харагдана. Ийм байдалд орохгүйн тулд шингэн савангаар гараа угааж байгаарай, гараас ч амархан арилдаг.

 

Цүнхээрээ дүүрэн баримттай явах

© Kryzhov / Depositphotos

Хариулт мөнгөтэй цуг өгсөн баримт нь цүнх рүү ордог. Цүнхэн дэх баримт хэтэрхий олон болоод ирэхээр дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй төөрөхөөр. Хэрвээ баримтаа цуглуулах шаардлагатай бол цүнхэндээ тусдаа уут гаргаж бэлдээрэй эсвэл тусдаа жижиг хавтас байсан ч болно шүү дээ. Ингээд өөрт хэрэгтэй бичиг баримт, түлхүүрээ хайж олоход амар болно, олны өмнө цүнхээ ухаад зогсоод байхгүй. Цүнхэндээ гарт таарсан болгоныг чихээд байхын оронд хэрэгтэй зүйл хийж бай. Эмэгтэй хүн болгонд хэрэг болох зүйл шүү.

 

Буруу сонгосон дотуур хувцас

© puhhha / Depositphotos

Бүсгүй хүний биеийн галбир эсвэл өмссөн хувцасны хэмжээнээс үл хамааран суганы доод мах харагддаг. Үүнд жин ямар ч хамаагүй, харин буруу сонгосон дотуур хувцас таныг эвгүй байдалд оруулж байгаа юм. Өөрт яг тохирох дотуур хувцас сонгохын тулд хэд хэдэн нюанс-ыг мэдэж авахад илүүдэхгүй. Хамгийн гол нь – хэмжээгээ зөв авах бөгөөд 3 үзүүлэлтээр загвар болгоныг үнэлнэ: бүслүүр, аяга болон мөрөвч. Гараа өргөж байхад цээжний хэсэг байрандаа үлдэх ёстой, гэхдээ бас бариу биш бэхэлсэн байхад 2 хуруу багтахаар тааруул.

 

Буруу индүүдсэнээс үлдсэн мөр

© peus / Depositphotos, © photostockman / Depositphotos

Насаараа индүүдэж байгаа ч гэсэн хүн л болсон хойно алдаа гаргана шүү дээ. Буруу индүүдсэнээс болоод илүү зураас гардаг, энэ бүгд таны гадна төрхийг гутаана. Тиймээс цамц, футболк зэргийг индүүдэхдээ индүүний хэмийг зөв тохируулаарай, бас дотор талаас нь индүүдэхийг зөвлөж байна.

 

Гаран дээр үлдсэн нүүрний будагны ул мөр

Нүүрний будгийг туршиж түрхэх хамгийн зөв газар – зүүн гар. Чухам энэ л газраа бүсгүйчүүд тональ кремээ нялаад бага багаар нь нүүрэндээ түрхдэг, тиймээс биеийн энэ хэсэгт будаг үлддэг юм. Гаран дээр үлдсэн будагны ул мөрийг амархан арилгахын тулд мицелляр устай жижиг сав будагнуудтайгаа тавиарай эсвэл нүүрний будаг арилгадаг нойтон салфеткаар тэр дор нь арчиж болно.

 

Бохир утас эсвэл утасны гэр

© warat42 / Depositphotos

Утас бол бидний өдөржингөө хэрэглэдэг зүйл, хаа явсан газраа барьж явна. Ухаалаг утас бохир харагдаж байгаад гайхаад байх зүйлгүй: дэлгэц нь хагарчихсан, нүүрний будаг болчихсон, утасны гэр нь бохирдсон. Ухаалаг утсаа цэвэрхэн авч явахын тулд өдөрт хэд хэдэн удаа арчиж заншаарай. Утасныхаа гэрийг тогтмол шинээр солих боломж байхгүй бол минималист гэр худалдаж авч болно. Шаардлагатай үед утсаа гэрэнд хийх тохиолдол гардаг юм.

97
БахархмаарБахархмаар
37
ГоёГоё
29
Ха ХаХа Ха
27
ГайхмаарГайхмаар
27
ХөөрхөнХөөрхөн
18
ТэнэглэлТэнэглэл
15
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Хэрлэн М.

    Хэрлэн М.

    2020/10/08 at 19:27

    Мөөгий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *