Испаний Андалуси мужийн нутаг дэвсгэр дэх Сиерра Морена уулсаас эх авч урсдаг Рио Тинто хэмээх гол байдаг. Испаниар бол Улаан гол гэсэн утгатай нэр бүхий энэ голын дагууд эрт цагаас нааш зэс, мөнгө, алт болон бусад ашигт малтмалыг олборлож ирсэн бөгөөд 3000 жилийн олборлолтын түүхтэй аж. Усанд ууссан төмрийн улмаас улаан өнгөтэй харагдах энэ голын ус маш хүчиллэг гэдгээрээ зартай. Уурхайн олборлолтоос үүссэн хүчиллэг бохир ус, усан дахь хүнд металлын улмаас хүрээлэн буй орчны ноцтой асуудлууд үүсээд байгаа билээ. Рио Тинто дахь зэсийн уурхай 1986 онд зогсож, алт болон мөнгөний олборлолт 1996 онд дуусгавар болсон. Гэвч томоохон уурхай, карьер, илрүүлэлтүүд үлдэж, металлиуд гол ууссаар байгаа юм. Энэ голын дагуух уурхайн цогцолборыг олон үндэстний хөрөнгө оруулагчдын консорциум Испаний засгийн газраас худалдаж авах үед буюу 1873 онд байгуулагдсан Рио Тинто компани өдгөө дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нэг болоод байгаа ба манай улсад ч бас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Уул уурхайн олборлолтын эцэст байгаль орчин ямархуу байдал дунд үлддэг болохыг эдгээр зургууд танд тодорхой харуулах болно.
Буруу
Тэнэглэл
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай



