Унтахын өмнө чихэндээ ганц хумс сармис хийхэд ямар нөлөө үзүүлдэг гэж бодно? Энэ үнэн юм шүү…

9

Компьютерын дэлгэцийн өмнө удаан цагаар суудаг хүмүүсийн эрүүл мэнд нь элдэв өвчинд амархан өртдөг болдог бол дээр нь түргэн хоолны хэрэглээ нэмэгдсэнээр тэд байнгын өвчин зовлон ярьсан хүмүүс болдог. Ийм үед янз бүрийн уусдаг эм тариа тус болох нь бага төдийгүй зарим сөрөг нөлөө нь бүр ч аюултай байдаг билээ.

Тэгвэл энэ бүхэнд сармис сайн гэвэл танд ямар сонсогдож байна? Хачин сонсогдож байгаа биз, тийм үү? Гэхдээ энэ нь үнэн юм. Хэрвээ чихэндээ сармисны хумс хийгээд унтаж шөнийг өнгөрөөвөл олон зовиур бэрхшээл үгүй болох билээ.

Сармисыг эрт дээр үеэс Энэтхэг зэрэг оронд өргөн хэрэглэж ирсэн бөгөөд олон өвчин анагаах шидтэй юм. Сармисыг нунтаглаж, шүүсийг нь шахаж, түүхийгээр нь гэх зэргээр олон янзын байдлаар хэрэглэх ба олон хүн сармисыг тэр чигээр нь буюу түүхийгээр нь хэрэглэх нь эрүүл мэндэд ямар их тустайг тэр болгон мэддэггүй.

Чихний өвчин:

Чих өвдөх бол хамгийн эвгүй, шаналгаатай өвчний нэг. Сармис нь бактерийн эсрэг, вирусын эсрэг үйлчилгээтэй учир чихний өвчний гол шалтгаан болох бактерийн гаралтай өвчлөлийг эмчлэхэд ихээхэн дэмтэй. Чихний өвчнийг эмчлэхийн тулд сармисны хумсыг бяцалж жижиглэнэ. Дараа нь нимгэн даавуунд ороогоод чихэндээ хийгээрэй.

Маргааш өглөө таны чихний өвчин үгүй болж хуучин шигээ эрүүл болсноо мэдрэх болно.

Толгойн өвчин:

Толгой өвчний эсрэг олон эмийн үзүүлж үл чадах нөлөөг сармис үзүүлж чадах ба толгойн элдэв өвчний эсрэг маш сайн үйлчилгээтэй гэдэг.

Сармисны хумсаа жижиглээд (хэт жижиглэж, няцалж болохгүй) шууд чихэндээ хийнэ. Үүний дараа та сууж юм уу хэвтэж болох бөгөөд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд багахан ч гэсэн унтах хэрэгтэй. Сэрэхэд тань толгойн өвчин ул мөргүй алга болсон байх болов уу. Сармис ийм л үр дүнтэй эд.

Биеийн халуун бууруулах:

Та халуурч, эмчид очиж чадахгүй байна уу? Айж сандрах хэрэггүй. Зүгээр л танай хөргөгчинд сармис байна уу, үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй ба байгаа бол танд шилдэг эм байна гэсэн үг.

Сармис нь биеийн халууныг бууруулахад тустай ба ялангуяа хүүхэд халуурч өвдөж байхад их хэрэгтэй. Тиймээс халуурсан үед сармисны хумсыг авч алимны уксусанд хий. Дараа нь үүнийгээ халуурч байгаа хүний хөл болон чихэн дээр тавиад та удалгүй халуун нь бууж байгааг анзаарах болно.

Ханиад томуутай тэмцэхэд тустай:

Мөн л бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас ханиад томууны бактерийн эсрэг сайн нөлөө үзүүлнэ. Та чихэндээ сармис хийснээр хамрын ханиад бий болгох халдвартай тэмцэж байгаа юм шүү.

Тиймээс энэ аргыг хэрэглэхийн тулд сармисны хумсыг чихэндээ хийж бүтэн шөнө болгох хэрэгтэй. Маргааш өглөө таны бие өнгөрсөн шөнөөс илүү сайжирч хөнгөрсөн байх болно.

Артерийн даралтыг хэвийн барих:

Хэрвээ та цусны даралттай бол сармис танд тус болно.

Эрт дээр үеэс эхлээд хүмүүс цусны даралттай сармисны тусламжтайгаар тэмцэж ирсэн байна. Сармис нь тайвшруулах үйлчилгээтэй учир цусны даралт бууруулдаг юм. Та хадаасан цэцгийг чихэндээ хийх, зүүх, нухаш болон нунтаг байдлаар ашиглаж болно. Гэхдээ жирийн сармисны хумс хэрэглэх нь цусны даралтын эсрэг хамгийн сайн арга юм шүү.

Сайхан унтах:

Та нойр хулжих өвчтэй юм уу эсвэл ямар нэг шалтгаанаар унтаж чадахгүй байгаа бол нойрны эм уух хэрэггүй. Зүгээр л сармисны хумс чихэндээ хийгээд үз.

Судлаачид сармисны ач тусыг олж тогтоохоос бүр эрт Энэтхэгт унтахын өмнө чихэндээ сармис хийх юм уу дэрэн доогуураа хийх нь хэвийн үзэгдэл байж. Тэд ингэснээр тархинд тайвшруулах нөлөө үзүүлж улмаар илүү бат бөх сайхан унтдаг гэж үздэг байсан гэнэ.

Стресс багасгана:

Ажил дээрх элдэв асуудал болон бусад шалтгаанаар хүн стресст орох нь элбэг. Ажлын ачаалал нэмэгдэж, ажил-хувийн амьдралын зааг ялгааг барих улам бүр хэцүү болох үед стресс ихэсдэг байна. Ийм үед чихэндээ сармисны хумс хийх эсвэл чихэндээ сармисны хэдэн дусал шүүс дусаах хэрэгтэй. Ингэснээр сэтгэл санааг тайвшруулж илүү тайван амгалан байх болно.

Сонсгол:

Хүн нас явахын хэрээр сонсох чадвар нь мууддаг. Орчин үед сонсголын янз бүрийн аппарат бий болж нас тогтсон хүмүүс төдийгүй төрөхөөс сонсголын гажигтай хүнд их тус болж байгаа ч өмнө нь нас ахин сонсгол муудаж байгаа хүмүүст унтахын өмнө чихэнд нь сармисны хумс хийх юм уу 4-5 сармисны шүүс дусаадаг байсан байна. Өөрийн анагаах үйлчилгээгээр янз бүрийн халдвар, бактеритай тэмцдэг ба чухам тэдгээр халдвар бактери нь сонсгол муудах үндсэн эх суурь болдог билээ.

Мөөгөнцөр болон халдвартай тэмцэхэд тустай:

Өмнө дурдсанаар сармис нь янз бүрийн халдвартай тэмцэх үйлчилгээтэй юм. Мөн мөөгөнцрийн халдвар хэмээх цаг хугацаанд нь эмчилж чадаагүй бол цаашид сонсголгүй болгож ч мэдэх аюултай, томоохон бэрхшээл дагуулдаг өвчинтэй тэмцэхэд сармисны үүрэг их.

Тиймээс халдварыг хянаж байхын тулд, ялангуяа мөөгөнцрийн халдварыг хянахын тулд сармисны хумсыг чихэндээ хийж хононо: энэ үеэр сармисны шүүс бактерийг устгаж таны чихийг цэвэр, элдэв халдваргүй болгох нөлөө үзүүлдэг билээ.

Энэ нь сармисыг чихэндээ хийхэд үзүүлэх олон арван чухал сайн нөлөөний ердөө нэгээхэн хэсэг нь юм. Та энэ аргаар өөрийгөө эмчлэхэд хичнээн хэмжээний мөнгө хэмнэх бол гээд тооцоод үз дээ. Таны гар дор сармисны хэдэн ширхэг хумс байхад л та маш олон бэрхшээлийг шийдэж чадахаар байна.

Гэхдээ сармисны хумсыг чихэндээ яаж хийх талаар бас мэдэх хэрэгтэй. Чих рүү гүн хийж огт болохгүй бөгөөд ингэвэл энэ нь ашиг болохоосоо илүү гай болох төдийгүй олон төрлийн хүндрэл бий болгож болно. Болгоомжтойгоор чихний омогт зөөлөн хийх хэрэгтэй.

Та магадгүй сармисаа янз бүрийн цаасаар боож чихэндээ хийх тухай бодож байж магадгүй бөгөөд сармисны үнэр маргааш ажил дээр үнэртэх нь муухай гэж бодсоноос ингэж болох юм. Мөн сармис чихэндээ хийхээс өмнө сармисны ямар нэг харшилтай эсэхээ сайтар шалгаарай.

Үүний тулд та гар дээрээ сармисны зүссэн хэсгийг тавиад ямар нэг байдлаар хорсох, загатнах, улайх зэрэг өөрчлөлт гарах эсэхийг нь хар. Хэрвээ эдгээр шинжийн аль нэг нь илэрвэл тэр даруй чихэндээ хийхээ болих хэрэгтэй. Зохих мэргэжлийн эмчтэй зөвлөж дээр дурдсан аргуудын аль нэгийг хэрэглэж болох эсэхийг ярилцах нь зөв юм шүү. Хэдийгээр сармис маань байгалийн гаралтай, бас олон мянган жилийн турш хэрэглэж байгаа хүнс боловч аливаа нэг зүйл хийхийнхээ өмнө эмчтэйгээ зөвлөх нь илүү найдвартай байх билээ.

264
ГайхмаарГайхмаар
69
ГоёГоё
39
ТэнэглэлТэнэглэл
38
ХөөрхөнХөөрхөн
36
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
13
БахархмаарБахархмаар
13
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Zorigt Jargal

  2. Н. Дүгэрээ

    Н. Дүгэрээ

    2018/12/14 at 20:07

    Г. Оюун

  3. Altantuya Dagva

    Altantuya Dagva

    2018/12/15 at 10:01

    Баярлаа

  4. Sugarkhuu Tumurbaatar

    Sugarkhuu Tumurbaatar

    2018/12/15 at 13:41

    Ene zurgiig ni oilgosongui
    Gar ni yaatsii?

  5. Цахилгаан Зараа

    Цахилгаан Зараа

    2018/12/15 at 23:05

    Lhamaa Lana

  6. Рагчаа Дуугий

    Рагчаа Дуугий

    2018/12/16 at 06:52

    Сайхан мэдээ өгсөнд баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *