
Өвөлжин утаатай агаараар амьсгалж, тэсгим хүйтэн цаг агаарт хавчигдсан бидний хувьд урин дулаан цаг шиг сайхан зүйл байдаггүй. Гэхдээ хаврын салхи, зуны нарны бидэнд өгдөг нэг тааламжгүй ‘бэлэг’ байдаг. Тэр нь харлаж, хуурайшсан арьс. Амралт зугаалгын цаг дуусаж, хичээл сургууль, ажил хөдөлмөрийн цаг дөхөж байгаа энэ үед [tweetable]зуны халуун наранд борлосон арьсаа яаж цайруулах вэ?[/tweetable] Мэдээний дэлгэрэнгүйд зочилбол хэрхэн арьсаа цайруулах аргуудыг нэг бүрчлэн бичсэн байгаа.
1. 1 амны том халбага бүрсэн натурал тараг + 8-9 дусал нимбэгний шүүс + лаванда, сарнай, жасмин цэцгийн тос эсвэл ваниллын охь 1 дусал
Эдгээрийгээ хольж хутгаад 2 минут орчим орхи. Унтахын өмнө цэвэрлэсэн нүүр хүзүүндээ түрхээд өглөө нь зөөлөн савангаар савандаж угаа.
2. 2-3 ширхэг шинэхэн гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ жимсээ няцалж, хэдэн дусал нимбэгний шүүс, хэрвээ хуурай арьстай бол халбага зөгийн бал нэмээд нүүрэндээ түрх. 15-20 минут байлгасны дараа алчуураар арчиж аваад усаар зайлж угаа.
3. Жүрж
Жүржийн шүүсийг шахаж аваад өтгөн натурал тараг нэмж хутгаад унтахын өмнө нүүрэндээ түрхээд өглөө нь усаар угаа.
4. Нимбэгний шүүс
Нимбэгний шүүсийг шахаж, дангаар нь түрх. Арьс хорсох боловч энэ нь ямар ч аюулгүй. 20 минутын дараа угаа.
5. 1 ширхэг улаан лооль + нимбэгний шүүс
Өглөө нүүрээ угаахын өмнө 1 ширхэг улаан лоолийг нухаж, дээрээс нь нимбэгний шүүс хэдэн дуслыг дусаагаад тэр маскаа нүүрэндээ тавь. 15 минутын дараа хүйтэн усаар зайлж угаа. Илүү гарсан маскыг тагтай саванд хийж, хөргөгчинд 1 долоо хоног хүртэл хугацаагаар хадгалж болно.
6. Зөгийн бал + нимбэгний шүүс
1 цайны халбага зөгийн балан дээр 1 цайны халбага нимбэгний шүүс хийж хутгаад нүүр хүзүүндээ түрхэж 15 минут байлгасны дараа бүлээн усаар угаана.
7. Зуун наст
Зуун настын шүүсийг өглөө оройд нүүрээ цэвэрлэсний дараа түрх.
8. Бор элсэн чихэр + оливийн тос
7 хоногтоо нэг удаа бор элсэн чихэр, оливийн тосны холимгоор арьсаа гуужуул. 1 цайны халбага бор элсэн чихрийг 1 цайны халбага оливийн тостой хольж, арьсандаа түрхэж, тойрог хэлбэрээр зөөлөн үр. Нүд болон амны орчимд хүргэхгүйг хичээх хэрэгтэй.
9. Жүржийн хатаасан хальс + тараг
Жүржийн хатаасан хальсыг сайтар нунтаглаж, 1 цайны халбагыг 1 цайны халбага натурал тарагтай холиод цэвэрлэсэн арьсандаа түрх. 15-20 минутын дараа бүлээн усаар зайл.
10. Улаан лооль + тараг + овьёосны гурил
Тус бүр цайны халбага улаан лоолийн шүүс, тараг, овьёосны гурилыг хольж, цэвэрлэсэн арьсандаа түрхэж 15-20 минут байлгаад хүйтэн усаар угаана.
11. Төмс эсвэл төмсний шүүс
Хэрчсэн төмсийг нүүрэндээ тавьж болно. Мөн төмсний нухашийг нүүрэндээ түрхэж болно. Түүнээс гадна түүхий төмсийг үрүүлээр үрж, марлиар шүүсийг нь шахаж аваад нүүрэндээ түрхэнэ. 15-20 минутын дараа усаар угаана.
12. Өргөст хэмх
Өргөст хэмхний нимгэн хэрчмүүдийг нүүрэндээ тавих.
13. Өндөг + овьёосны гурил + нимбэгний шүүс
1 ширхэг өндгөнд халбага овьёосны гурил, хэдэн дусал нимбэгний шүүс хийж хутгаад нүүрэндээ түрхэж, 15-20 минутын дараа усаар угаана.
Эцэст нь хэлэхэд өглөөд нимбэгний шүүстэй ус уух, өдөрт хангалттай хэмжээний ус уух, нарнаас хамгаалах тосыг байнга хэрэглэх, нарны малгай, нүдний шил зүүж занших хэрэгтэй. Мөн хоол хүнсэндээ витамин С-ээр баялаг цитрусын төрлийн жимснүүд, амтат чинжүү, улаан лооль, ногоон вандуй, витамин А-аар баялаг тослоггүй сүү, хясаа, өндөгний шар уураг, лууван, тарвас болон бусад бараан өнгөт хүнсний ногоонууд түлхүү хэрэглээрэй. Түүнээс гадна өдөрт 30-60 минут дасгал хөдөлгөөн хийвэл хөлс гадагшилж, арьс илүү гоё болдог байна.








Отгонбаяр Дүгэржав
2014/07/28 at 16:24
Yaahiim be… Baigalaaraa saihan.
Отгонбаяр Дүгэржав
2014/07/28 at 16:24
Yaahiim be… Baigalaaraa saihan.
Отгонбаяр Дүгэржав
2014/07/28 at 16:24
Yaahiim be… Baigalaaraa saihan.
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:23
..
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:23
..
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:23
..
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:23
..
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:23
..
Gegeenee Gerlee
2014/07/28 at 18:27
Гүүнээ Ханука :p
Gegeenee Gerlee
2014/07/28 at 18:27
Гүүнээ Ханука :p
Gegeenee Gerlee
2014/07/28 at 18:27
Гүүнээ Ханука :p
Gegeenee Gerlee
2014/07/28 at 18:27
Гүүнээ Ханука :p
Gegeenee Gerlee
2014/07/28 at 18:27
Гүүнээ Ханука :p
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:28
Uranaa Baatartsogt
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:28
Uranaa Baatartsogt
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:28
Uranaa Baatartsogt
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:28
Uranaa Baatartsogt
Түмэнбайгаль Нямжаргал
2014/07/28 at 18:28
Uranaa Baatartsogt
Зочин
2014/07/28 at 18:49
Engiin arga gesen barag l buh zuiliig holij hutgahiimaa
Зочин
2014/07/28 at 20:36
Mdehed iluudehgui zuwlumjuud bna bayrlalaa
Зочин Uugii
2014/07/28 at 21:44
vntei zovlogo bnmedehed ilvvdehgvi shvv bvsgvichvvdee
Х. Ариунбаяр
2014/07/28 at 22:29
bor heveer ni bailgamaar bn
Х. Ариунбаяр
2014/07/28 at 22:29
bor heveer ni bailgamaar bn
Х. Ариунбаяр
2014/07/28 at 22:29
bor heveer ni bailgamaar bn