Зөвхөн гарныхаа гэрэл зурийг даруулаад л өдөрт 6000 ам.долларын орлого олдог эмэгтэй

0

Лондонд амьдардаг “Кейт Мосс” гэдэг хочтой эмэгтэй өдөрт 6000 гаруй ам.долларын цалин авдаг өөрийн этгээд хачин ажлынхаа тухай хуваалцжээ. The Sun-д бичсэнээр бол энэ эмэгтэй гараа галзуурмаар үнээр буюу 2,4 сая ам.доллараар даатгуулсан байна.

shutterstock

 

Үзэсгэлэнтэй гарын эзэн Нина Тейлор өөрийнхөө орлоготой бизнесийн талаар шинэхэн гарсан баримтат киногоор дэлгэрэнгүй танилцуулжээ. Уг баримтат кинон саяхан Их Британийн 5 дугаар сувгаар цацагдсан юм.

dailymail

“Гараа л гаргах – нэр усгүй, үл танигдах хэвээр үлдэнэ. Ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй” гэж Тейлор хэлжээ. “Та янз бүрийн брэндүүдтэй ажиллаж болно, өдөр болгон ажиллана шүү. Таны төлөө брэндүүд дугаарлаад л зогсож байна гэсэн үг”.

dailymail

Загвар өмсөгчийн өө сэвгүй, үзэсгэлэнтэй гар хуруу нь Деми Мур, Женнифер Лоуренс, Скарлетт Йоханссон, Хайди Клум, Жоржия Мэй Жаггер, тэр бүү хэл Кейт Моссын гарыг төрөл бүрийн зураг авалтад орлож байжээ. Холливудаас гадна Тейлорын гарыг Шанель, Фэнди, Том Форд зэрэг брэндүүд ашигладаг.

dailymail

Чанга хатуу загварын салбар өдөр тутамдаа нарийн дэглэм баримтлахад хүргэдэг гэж эмэгтэй туршлагаасаа хуваалцжээ.

dailymail

“Би цэцэг ногоо арчилж чадахгүй, би гитар ч тоглож чадахгүй” гэжээ.

dailymail

“Би таг онгойлгох зэрэг хүч шаардсан ажилд маш болгоомжтой хандах ёстой. Олон жилийн хөдөлмөрийн ачаар л өдий зэрэгтэй туршлага сууж байгаа юм” гэж Тейлор ярьсан байна.

dailymail

“Би өдрийг зураг авалтын талбай дээр өнгөрүүлэх нь энүүхэнд. Хэдхэн секундийн зураг дарахын тулд маш их давтах тохиолдол ч гарна. Би Кейт Моссоос жоохон л хямд” гэж Тейлор тоглоом шоглоом хийжээ.

Уншигч та өөрийгөө гоё гартай гэж боддог уу? Эсвэл эргэн тойронд чинь тийм хүн байгаа юм биш биз? Мөнгө олох цаг нь болсон юм биш үү?

11
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *