
Амьдрал сайн сайхан зүйлээр дүүрэн. Тэр нь заавал Шинэ жилээр л тохиолдоод байлгүй, бидний алхам тутамд тохиолдож байгаасай гэж хүснэ. Эсвэл бүр эсрэгээрээ, бүр хааяахан – энэ мөчийг ямар үнэ цэнэтэй болохыг байнга мэдэрч байхын тулд, эс бөгөөс хүн аливаа зүйлд амархан дасаж үл тоохоо больдог шүү дээ. Та бүхэнд зүрх сэтгэл догдлуулахын зэрэгцээ сэтгэл шимшрүүлмээр гэрэл зургуудыг сонордуулахаар бэлдлээ. Эдгээр гэрэл зураг болгон өөрийн гэсэн утга учиртай юм.
Бусад салонууд эпилепси таталттай охинд маникюр хийхээс татгалзсан бол энэ мастер сайн дураараа хийж өгөхөөр шийджээ

Хараагүй ээжид зориулж 3D принтерээр төрөх хүүхдийнх нь царайг хэвлэн бэлэглэжээ

95 насныхаа төрсөн өдрөөр “одоо цагаасаа өмнө үxэх нь гэж айх зүйлгүй боллоо” гэж хэлсэн юм

Хүүхдүүдийг агуйгаас аврахын тулд тариан талбай руу нь ус шахаж будааны ургацыг нь сүйтгэсэн юм. Түүнд харамсах зүйл байхгүй гэжээ

Цaгдаа нар усанд живж байгаа машинаас эмэгтэйн амийг аврах гэж хичээж байна

Альцгеймерийн өвчин өдрөөс өдөрт ой санамжийг нь авч байгаа түүнийг өндөр настнуудын асрамжийн газарт авчрахад хүргэжээ. Ач охин нь эргэх үеэр түүний сэтгэл санаа эрс өөрчлөгддөг гэнэ

“Хэрвээ та орон гэргүй эсвэл өлсөж байгаа бол эндээс өөрт хэрэгцээтэй мөнгийг аваарай” гэж бичжээ

Нохойныхоо эмчилгээний төлбөрийг төлөхийн тулд энэ эмэгтэй машинаа заржээ

Дaйны үеэр саруул ухаанаа алдсан цэрэг

Төгсөгчид болон 92 настай анги удирдсан багш

Нисэх чадалгүй болсон зөгийг жимсний чанамлаар хооллож байгаа нь

Бусад хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүг нь хэрхэн хүлээж авах бол гэдэгт эцэг, эх нь санаа зовж байжээ

Ганц бие аав нарт охидын үс самнахыг зааж байгаа нь

Хог ачигчийн ажил хийдэг хүмүүсийн амралтын цаг эхэлжээ

Ганц бие аав байх амаргүй, гэхдээ бахархах үе гардаг юм

Хөл нь мултарч унасан хүүхэлдэйдээ тэргэнцэр хийж өгөхийг хүсжээ

Энэ залуу автобус хүлээж байхдаа ойр хавийн бүх хогийг түүгээд хогийн саванд хийжээ

Хараагүй хүүхдүүдэд зориулсан жигнэмэг, бүгд Брайл бичигтэй

Хүү зайнаас ажилладаг IT аавыгаа дуурайж байгаа юм. Түүнд өөрийн гэсэн “компьютер”, дагалдах хэрэгсэл, мөн аяга кофе нь хүртэл байна

Хамаатнууддаа дахин ээж болж байгаагаа бичээд дараах гэрэл зургийг хавсарган илгээжээ

Зорчигч бүсгүй нисэхээс айдаг болохоор хажууд суугаа залуугаас гараа өгөөч гэж гуйсан байна. Залуу ч татгалзсангүй








