Байгалийн гаралтай дараах 8 орцыг гоо сайхандаа хэтрүүлэн хэрэглэвэл юу болох вэ?

0

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн эрэлт зах зээлд нэмэгдсээр байна. Харин байгалийн гаралтай нийт бүтээдэхүүнүүдийн 33.5 хувийг арьс арчилгааны бүтээгдэхүүн, 33 хувийг үс арчилгааны бүтээгдэхүүн эзэлж буй бол 41 орчим хувийг DIY буюу өөрөө өөртөө бүтээгдэхүүн хийх боломжтой орц найрлагын худалдаа эзэлж байна гэсэн тооцоо бий. Хэдийгээр байгалийн гаралтай тэдгээр орц найрлагууд нь хүний биед сөрөг нөлөө багатай байдаг хэдий ч хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ямар үр дүнд хүргэх тухай энэхүү нийтлэлээрээ бэлдлээ.

1. Наргил модны самрын тос үс хуурайшуулна

© shutterstock.com, © shutterstock.com, © depositphotos.com

Орчин цагт наргил модны самрын тосыг арьс арчилгаанаас эхлээд үс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд өргөн хэрэглэх болжээ. Энэхүү тос нь гоо сайхны өндөр ач холбогдолтой хэдий ч үсний тухайд бүх төрлийн үсэнд зохицдоггүй ажээ. Хүний үсэнд чийгшил хангах зориулалт бүхий нүх сүв байдаг бөгөөд наргил модны самрын тос түрхсэн тохиолдолд түүнийг тодорхой хугацааны туршид бөглөдөг байна. Ийнхүү үс хуурайших нөхцөл бий болдог ажээ.

 

2. Алимны цуу арьсыг үрэвсэлд хүргэнэ

© depositphotos.com, © shutterstock.com

Алимны цууг орчин цагт хүмүүс үсний хаг болон батганы эсрэг ашиглах болсон. Харин түүнийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд арьсыг түлж, үрэвсэл үүсгэж эхэлдэг ажээ. Иймээс алимны цууг хэрэглэх гэж байгаа бол устай хольж, зохистой хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй.

 

3. Арьсны нүх сүвийг багасгахын тулд өндөгний цагаан түрхэх

© depositphotos.com, © depositphotos.com

Өндөгний цагаан нь арьсыг зөөлрүүлж, нүх сүвийг агшаах зорилгоор хэрэглэгддэг. Гэсэн ч түүхий өндөгт ам хамарны ойролцоо арьсанд хүргэж болохгүй салмоннель гэх нян агуулагдаж байдаг тул халдвар авах эрсдлийг дагуулж байдаг байна.

 

4. Шанцайг батганы эсрэг хэрэглэх

© shutterstock.com, © freepik.com

Батганы эсрэг сайн үр дүнтэй гэдгээрээ шанцай чамгүй алдартай. Гэсэн хэдий ч нүүрний маскандаа шанцайг хэтрүүлэн тавьсны улмаас арьс түлэгдэж, улайлт болон үрэвсэл үүсэх нь түгээмэл байдаг ажээ.

 

5. Арьсаа цэвэрлэж, гуужуулахын тулд элсэн чихэр хэрэглэх

© shutterstock.com, © freepik.com

Элсэн чихэр амттай хэдий ч арьсны эрүүл ахуйн хувьд тийм ч сайн үр дүнд хүргэхгүй. Элсэн чихрийг арьс гуужуулагч болгон хэрэглэсэн тохиолдолд арьсны өнгөн давхарга гэмтэж, шарх сорви үүсэх магадлалтай. Улмаар арьсыг гадны бохирдолд өртөмтгий болгодог байна.

 

6. Нимбэгний шүүсийг хөгшрөлтийн эсрэг хэрэглэх

© shutterstock.com, © pexels.com

С амин дэм болон үл исэлдүүлэгчээр баялаг тус жимсний шүүсийг хүмүүс хөшрөлтийн эсрэг маск тавихдаа орц болгон өргөнөөр хэрэглэдэг билээ. Гэвч үүнийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд арьсыг түлж, толбо нөсөө үүсгэх эрсдэлтэй байдаг.

 

7. Овьёос арьс загатнуулна

Овьёостой усанд орох нь загатнааг дарна гэж үзэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь таны арьсыг улам их загатнуулах үндсэн шалтгаан болж байдаг байна.

 

8. Хүнсний содатай усанд орох нь өвчин намдаана

© depositphotos.com, © depositphotos.com

Даралт буулгаж, өвчин намдаах зорилгоор тодорхой эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс хүнсний содатай усанд орох тохиолдол байдаг хэдий ч энэ нь хэт шүлтлэг байдаг тул арьсыг үрэвсэлд хүргэж гэмтээх эрсдэлтэй байдаг ажээ.

Таны хувьд өдөр тутамдаа байгалийн гаралтай ямар бүтээгдэхүүн, орц найрлагуудыг хэрэглэдэг вэ? Тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн хэрэглэж байсан удаа бий юу?

4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *