10-р сарын зурхай: Энэ сар зурхайн ордуудыг юу хүлээж байгаа вэ?

11
2
43,583

Намрын дунд сар айлчлан ирлээ. Хүйтний улирал ойртож байгаа энэ үед та дулаахан хувцаслаж явж байгаа биз дээ? Шинэ сар гарах бүрд, манай хамт олон уншигчиддаа зориулан зурхайн мэдээг хүргэдэг уламжлал тогтоод удаж байгаа билээ. Жинлүүр сар зурхайн ордуудыг ямар адал явдал, сонирхолтой зүйлс хүлээж байгаа бол? Та зурхайд итгэдэг эсвэл итгэдэггүй байж болно, гэхдээ зурхай танд тухайн сар юу тохиолдох, юуг анхаарах ёстойг хэлж өгдөг гэдгийг санаарай.

Хонь

Хамтын ажиллагаа болон хайр дурлалын харилцаанд, та энэ сар биеэ даасан болон өөрийн ухамсартай эзэн байхыг хичээгээрэй. Харилцан яриа, маргаанаас бүү зугт, ямар ч үед танд үр ашгаа хүртээнэ. Ажлын салбарт амжилт үзүүлэх магадлал өндөр байна. Харин идэж уух зүйлээ сонгохдоо хянуур, болгоомжтой байхыг од эрхэс анхааруулжээ.

Сарын сүүлээр таны хамтын ажиллагаа эсвэл хайр дурлалын харилцааны аль нэг нь бүтэмжтэй болно. Сарын дундуур дотор хүнтэйгээ ярилцаж, юу болж байна, юу болохгүй байна гэдгийг тунгаахад гэмгүй. Зарим нэг хувийн зан чанараа өөрчилж, эерэг хандлагыг бий болгох гээд үзээрэй.

Энэ сар найз нөхөд болон танилууд чинь цаг зав гаргасангүй гэж их гомдоллох болно. Амьдралд яг одоо юу чухал байна, тэр зүйлдээ гол анхаарлаа хандуул. Санхүүгийн асуудал таниас холуур тойрох нь.

 

Үхэр

Таны авьяас чадвар нөөц бололцоотой болон бүтээлч байх эсэх нь өмнө чинь гарч ирэх ажлын сорилтоор тодорхойлогдоно. Энэ сар өөрт олдсон алтан боломжуудыг бүү алд. Таны эрүүл мэнд үнэхээр сайн байх төлөвлтэй байна.

Романтик болон бүтээлч сэтгэхүй сарын төгсгөлд, сайхан хайрыг танд авчирч мэднэ, түүнчлэн дурлалт хос чинь ажлын талбар дээрээс олдохыг үгүйсгэхгүй. Сарын дундуур шинэ төсөл эхлэхэд яг тохиромжтой цаг үе ба хэт их ачаалал авалгүй, эрүүл мэнддээ анхаараарай.

Мөн хайр дурлалын харилцаа болон хамтын ажиллагаан дахь харилцан яриа, ойлголцол зэрэгт ач холбогдол өгөхөө мартав. Сарын сүүлээр эргэн тойрон дахь хүмүүс чинь танд болон таны карьерт атаархана. Энэ үед огтхон ч тоолгүй өмнөө байгаа ажлаа бүр ч илүү сайн хийгээрэй. Сарын сүүлийн хэдэн өдөр хувийн асуудалд орооцолдохоос сэргийл.

 

Ихэр

Энэ сар таны ааш зан тогтворгүй байх нь ээ. Таны дотор хүн романтик харилцаа, бүтээлч байдал эсвэл зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллийн дунд төөрөлдөх болно. Мөн та гэр орон эсвэл гаднаас ирэх зочдод анхаараад 10-р сард тун завгүй байх бололтой.

Сарын сүүлээр таны ааш зан тогтворжино. Харин сарын дундуур бүтээлч сэтгэхүй чинь идэвхтэй байх бөгөөд урлагийн торгон мэдрэмжээ ашиглан амжилтад хүрэхийг үгүйсгэхгүй. Сарын сүүлийн хагаст оюуны ажил хөдөлмөр багагүй эрхлэх ба энэ үед, жижиг зүйлсийг орхигдуулж хэрхэвч болохгүйг анхаар.

Бусадтай халуун дотно яриа өрнүүлэх нь таны хамт олны дундах нэр хүндийг өсгөнө. Эрүүл мэнддээ анхаарахад гэмгүй. Зөв хоолны дэглэм баримталж эхлэхэд тохиромжтой цаг үе. Дотор хүнтэйгээ сайтар ярилцаж чадвал, энэ сарын турш зөв шийдвэр гаргасаар байх болно. Амархан сэтгэлээр унахаас сэрэмжлээрэй.

 

Мэлхий

Энэ сар өөр юунд ч биш, зөвхөн гэртээ анхаарал хандуул. Ингэснээр та танай гэрийг чиглэн ирэх аз жаргалыг дуудаж, танайхаас холдон одох уйтгар гунигийг үргээнэ. Олон төрлийн зочид, хуучны харилцан яриа, бодит хэрүүл маргаан болон түрэмгий байдал энэ сар таны амьдралаас салахгүй.

Идэж уух хоол хүнсэндээ онцгой анхаар. Гэр бүлийн асуудал бага багаар шийдэгдэж эхэлнэ. Сарын дундуур гэр бүлийнхэнтэйгээ хамт ямар нэгэн зүйл төлөвлөх эсвэл өөрийнхөө аюулгүй байдалд анхаарч, спортоор хичээллэхэд тохиромжтой цаг үе гэдгийг санаарай.

Таны бусдад хандаж хэлэх хатуу үг сэтгэлийн шарх, бодлын гуниг үлдээхийг үгүйсгэхгүй. Оюун санаа чинь сэргэг байна. Сарын сүүлийн 7 хоногт нуугдмал авьяасаа илрүүлж мэднэ. Сарын сүүлээр та шинэ зорилго, хүсэл тэмүүлэлтэй болно.

 

Арслан

Од эрхэс танд өөрийгөө бүтээлчээр өөрчилж, эргэн тойрон дахь хүмүүстээ өдөр бүр боломжийнхоо хэрээр тусламжийн гараа сунгаж байхыг зөвлөж байна. Өдөр тутмын баримталдаг зарчим чинь салхинд хийссэн мэт замхарна. Харин оронд нь ирээдүйд одоогийнхоос илүү жаргалтай байхын тулд сайн төлөвлөгөө боловсруул.

Өөрийнхөө үнэ цэнийг үнэлж, амьдралаас аль болох гоё сайхныг нь харж, таныг гэдэг хүмүүст цаг зав, сэтгэл гаргаарай. Энэ сар та хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж, гэрлэх санал тавьбал бүтэх болно.

Сарын дундуур гэр бүлийнхэндээ цаг гарга, үр дүнд нь та эрч хүчтэй, энергиэр дүүрэн байж чадна. Сарын сүүлийн 7 хоногт та өөрийгөө хайр дурлалын харилцаа болон хамтын ажиллагаанд ямар нэр хүндтэй, үнэ цэнэтэй хүн болохоо олж мэднэ. Зарим нь таныг мэдээж өндрөөр үнэлнэ. Харин сарын сүүлээр өөр салбарт карьер хөөх эсвэл бусдын зөвлөгөөг дагахын аль нэгийг нь хийх чухал сонголттой нүүр тулгарна.

 

Охин

Өөрийнхөө төрөлхийн авьяас чадварыг ашиглаж, санхүүгийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, өөрийн олох ёстой хэмжээнд хөрөнгө мөнгөтэй болох хэрэгтэй. Та энэ тал дээр үр дүнтэй байж чадах ямар нэгэн арга олохдоо л олно. Гэнэтийн, төсөөлөөгүй байдлаар мөнгөтэй болохыг үгүйсгэхгүй.

Энэ сар таны анхаарал материаллаг эд зүйл, мөнгө болон хүмүүс дээр төвлөрнө. Санхүүгийн боломж бололцоо аажмаар өснө. Харин мөнгийг хайр гамгүй цацахаа зогсоогоорой.

Сарын сүүлийн 2 долоо хоногт таны бусадтай харьцаж байгаа байдал өндөр сэтгэгдэл үлдээнэ. Ажлыг төлөвлөж, тооцоолж хийгээгүйгээс болж бүтэлгүйтэх, алдах, хамт олныхоо дунд нэр хүндгүй болох эрсдэлтэйг анхаар. Сарын сүүлээр таны амьдралд гэнэтийн зүйл тохиолдож болзошгүй.

 

Жинлүүр

Танд төрсөн өдрийн мэнд хүргэе, сэтгэл татам, нөхөрсөг, урлагийн торгон мэдрэмжтэй зурхайн орд минь. Таны төрсөн өдөр энэ сар тохиож байгаа учир, та мэдээж хэрэг эрч хүчээр дүүрэн байх нь ойлгомжтой. Ямар ч хүмүүсийн дунд орсон, таны нэр хүнд өндөрт үнэлэгдсээр байна.

Маш их хэмжээний боломж болон аз 10-р сарын турш таныг дагна. Үүнийг ашиглан таныг шинэ төсөл эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ сарын тэр их эрч хүчээрээ 11-р сарын дунд хүртэл цовоо сэргэлэн, цоглог хэвээрээ байх болно. Сарын сүүлийн 7 хоногуудад материллаг, оюунлаг болон сүнслэг эд зүйлсийн ялгааг ялгаж, салгаж ойлгоно. Та эдгээр зүйлсээс хамааралтай юу эсвэл тэд таниас хамааралтай юу гэдгийг сайтар бодож үзэхэд гэмгүй.

Сарын сүүлийн 7 хоног хайр дурлалын харилцаа чинь бал бурмын амтаар бялхана. Сарын сүүлээр таны амьдралд томоохон өөрчлөлт гарна.

 

Хилэнц

Та яг л галт уулт дэлбэрч, халуун хайлмаг нь урсах гэж байгаа мэт мэдэрч байна уу? Энэ сар таны хувьд ийм байдлаар удаан үргэлжлэх төлөвтэй байна. Уур уцаартай өдрүүдийн тоо нэмэгдэнэ. Иймд аль болох оюун санаа болон бие организмыг тайвшруулах дасгал хийгээрэй.

Гэхдээ 10-р сарын турш таныг хамгаалагч сахиусан тэнгэр мөрөн дээр чинь суух болно. Зорилго мөрөөдлөө биелүүлэх, олон нийтийн ажилд оролцох эсвэл найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөхөд тохиромжтой. Сарын дундуур өмнөх сар ямар байсан тухайгаа дотныхоо хүнд хэлнэ.

Амьдралд чинь гарах өөрчлөлт сарын сүүлийн 7 хоногуудад тохиолдоно. Гэр бүлтэй холбоотой шийдвэрлээгүй асуудал нухацтайгаар хөндөгдөж мэднэ. Хайр дурлалын харилцаа болон хамтын ажиллагаанд ч бас асуудал үүсэх төлөвтэй байна. Харин сарын сүүлд таны амьдралд зөвлөгч гарч ирнэ.

 

Нум

Өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хамгийн тохиромжтой сар. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, бусдыг манлайлах үйлсэд гар бие оролцож, найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрөөгөөрэй. Сарын дундуур шинэ төсөл, ажил хэрэг эхлүүлэхэд бүтээмжтэй байх болно.

Энэ сар бясалгал хийвэл таны сайн сайхан байдалд эерэгээр нөлөөлж, өөртөө итгэх итгэл үнэмшлийг чинь улам нэмнэ. Сарын сүүлийн 7 хоногт толгойд чинь гайхалтай санаа орж ирнэ. Ирэх жилийн төлөвлөгөөгөө яг одоо гаргавал, биелэх боломж нь ихсэнэ.

Сарын сүүлийн 7 хоногт та шинэ сонирхол, хоббитой болохыг үгүйсгэхгүй. Өдөр тутмын ажил хөдөлмөрөөс болж эрүүл мэндээ муутгахаас зайлсхий. Сарын сүүлээр дотнын найз нөхдийн чинь аль нэг нь таны дурлалт хос болж мэдэхээр байна.

 

Матар

Энэ сар таны карьер болон олон нийтийн дундах нэр хүнд өсч, дэвжих бөгөөд үр дүнд нь та их хэмжээний эрч хүч, эерэг энергийг хүлээж авна. Юу хүсэж, төлөвлөж, юунд хүрэхээр зорьж байгаагаа эргээд нэг бодоод үзэхэд буруудахгүй. Нэмэлт боломжууд эсвэл зүгээр л аз од гэдэг зүйл энэ сарын турш таныг ивээхээр байна.

Удирдах албан тушаалтнууд чинь таныг нухацтай ажиглаж байна. Шан харамж өндөр байх болно – сарын сүүлээр – гэхдээ таны хичээл зүтгэлээс их зүйл хамаарна. Сарын дундуур шинэ төсөл хэрэгжүүлэх юм бол таны карьер өсч дэвжинэ. Сарын сүүлийн 2 долоо хоногт бодол санаагаа цэгцэлж, хүрээлэл болон найзууд дундаа нэр хүндээ алдахаас сэрэмжил. Энэ сар зөн совингоо сонсох нь танд үр ашигтай байна. Сарын сүүлийн хэдэн өдөр бүтээлч сэтгэхүй өндөр байж, романтик болзоонд явахыг үгүйсгэхгүй.

 

Хумх

Энэ сар танд хүчтэй энерги мэдрэгдэх бөгөөд үр дүнд нь, таны мэдлэг боловсрол болон философич байдал улам боловсронгуй болж мэднэ. Шинэ зүйл сурч мэдэх, аялалд явах, гадны хүмүүстэй танилцаж, туршлага солилцоход нэн тохиромжтой. Ингэснээр таны ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, нүдийг чинь нээхээс гадна өөрийн нөөц бололцоогоо бүрэн дайчлахад тусална.

Мөн та шинэ хобби, сонирхолтой болно. Харин энэ сар сэтгэлээр унах, урам зориггүй болох магадлал өндөр байна.

Сарын сүүлээр шинэ хайр дурлалтай учрах эсвэл удаан хугацааны турш шийдвэрлэж чадахгүй байсан асуудлаа шийдвэрлэх арга олж, гүнзгий амьсгаа авах боломжтой болно. Сарын сүүлийн 7 хоногуудад ажил мэргэжилтэй холбоотой өөрчлөлтүүд гарна. Хүсэл тэмүүлэл ихтэй байх учраас таны амьдралд эерэг зүйлс цөөнгүй тохиолдоно.

 

Загас

Дотор хүнтэйгээ сайтар ярилцаж, амьдралд яг одоо юу хэрэгтэй байгаа талаар бодож үзээрэй. Өвлийг зовлон зүдгүүргүй давахын тулд та яг одооноос бэлтгэлээ сайтар базаах нь чухал. Бусад хүмүүст уруу татагдахаас болгоомжил. Энэ сар та өөртөө хэдий чинээ хөрөнгө оруулалт хийнэ, төдий чинээ үр шимийг нь хүртэнэ.

Хамтын ажиллагаа болон хайр дурлалын харилцаа таатай байна – хэн нь таны хувьд эрхэм чухал хүмүүс болохыг таньж мэднэ. Ямар ч асуудлыг эелдгээр шийдэх гээд үзээрэй. Сарын сүүлээр хайрын болзоо хийхийг үгүйсгэхгүй. Сарын сүүлийн 2 долоо хоног ертөнцийг үзэх үзлээ өөрчлөхийг хичээгээрэй. Сарын сүүлээр таны эргэн тойронд сайн сайхан зүйлс ар араасаа тохиолдож эхэлнэ.

50
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

11 Сэтгэгдэл

  1. И. Уянга

    И. Уянга

    2019/10/02 at 08:05

    Б. Түмэн-өлзий

  2. Отгондаш Янчил

    Отгондаш Янчил

    2019/10/02 at 12:54

    Н. Дэлгэрмаа

  3. Сарангоо Батсүх

    Сарангоо Батсүх

    2019/10/02 at 13:31

    Saihan sar baih nee

  4. Uurtsaih Chuluunbaatar

    Uurtsaih Chuluunbaatar

    2019/10/02 at 14:10

    Enhmandah Lkhagva Nandia Enkhbaatar Bayartsetseg Magnai Dashzeveg Otgonchimeg Chimedlham Oyun Javhaa Dorj Sukhbaatar Zolzaya Sukhbaatar Bolor Bolorchimeg Myagmar

  5. Naran Otgonjargal

    Naran Otgonjargal

    2019/10/02 at 21:37

    Buh zuil saihan bh yum bna

  6. Oyun Uushwaa

    Oyun Uushwaa

    2019/10/02 at 23:45

    бүх зүйл сайхан бна

  7. Tsogt Baatar Serchmaa

    Tsogt Baatar Serchmaa

    2019/10/03 at 12:01

    Buh zuil saihan bolno

  8. Nymdavaa Nominzul

    Nymdavaa Nominzul

    2019/10/03 at 19:52

  9. Shiidev Ariunhishig

    Shiidev Ariunhishig

    2019/10/03 at 22:14

    Bayrlalaa saihan boloh ni

  10. mikk

    2019/10/03 at 23:17

    thx

  11. Saagii Hoodoi

    Saagii Hoodoi

    2019/10/04 at 14:45

    10 сар сайхан бхнээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.