МегаАплоадын эзэн Ким Дотком шинэ файл хостинг сайтаа ажиллуулж эхэлжээ

0

Өнөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 2012 оны 1-р сард Шинэ Зеландын Коатесвилле Coatesville суурин дахь олон сая долларын тансаг харшдаа эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг, файл-шейрийн МегаАплоад Megaupload сайтыг үндэслэгч Ким Дотком Kim Dotcom гурван хамтрагч нөхдийн хамт баривчлагдаж байсан билээ. 76 зэвсэглэсэн цагдаа, тусгай хүчнийхэн, нисдэг тэрэг оролцсон, Operation Takedown нэртэй баривчлах ажиллагаагаар баривчлагдсан тэрээр зохиогчийн эрх зөрчсөн хэрэгт буруутгагдан баривчлагдсан нь энэ юм.

Түүний үндэслэсэн МегаАплоад сайтыг зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалуудыг хууль бусаар шейрлэдэг байсан хэмээн Америк дахь кино продюсерууд гомдол гаргасны дараагаар ийнхүү баривчилсан ба Доткомын хувьд бусдын хийсэн зохиогчийн эрх зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээхгүй мөн шаардлага тавьсан үед МегаАплоад нь зохиогчийн эрх зөрчсөн материал бүхий линкүүдийг устгахыг мөрдлөг болгодог байсан хэмээн маргасаар байжээ. Мөн тэрээр түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх явдлыг эсэргүүцэн тэмцсээр байгаа ба 2012 оны 7-р сард Ким Дотком болон МегаАплоадын ажилтнуудыг АНУ-д шилжүүлэх шийдвэр гарсан ч 2013 оны 3-р сар хүртэл хойшлуулаад байгаа юм. Хэдийгээр МегаАплоадын хэрэг хуулийн шатандаа байсаар байгаа ч Дотком энэ оны 1-р сарын 19 буюу МегаАплоад сайт хаагдсанаас яг нэг жилийн дараа МегаАплоадын залгамжлагч, шинэ файл шейрийн Мега /Mega/ сайтынхаа үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тэрээр сайтынхаа үйл ажиллагааг Шинэ Зеландын Аукланд /Auckland/ дахь Дотком харш /Dotcom Mansion/-аасаа явуулж байгаа аж.

Ким Дотком Шинэ Зеландын Аукланд хотод Роетерс /Reuters/-той хийж байгаа ярилцлагын үеэр. NIGEL MARPLE/REUTERS

Ким Дотком Аукланд хотод Роетерстой хийсэн ярилцлагын үеэр камер руу гар зангаж байна.

Ким Дотком Аукланд дахь ярилцлагын үеэр.

Ким Дотком Аукланд дахь ярилцлагын үеэр.

Ким Доткомын Аукланд дахь Дотком харшийн гадаах талбайд Мега гэсэн үгийг бүтээж байгаа ажилчид.

Аукланд дахь Дотком харшийн талбайд Мега гэсэн үгийг бүтээж байгаа ажилчид.

Ким Дотком Аукландад Мега сайтынхаа нээлтэн дээр.

Ким Дотком Аукландад Мега сайтынхаа нээлтэн дээр.

Ким Дотком Аукландад Мега сайтынхаа нээлтэн дээр.

Ким Дотком Аукландад Мега сайтынхаа нээлтэн дээр.

Ким Доткомын Мега сайтын нээлтэнд хүрэлцэн ирсэн нутгийн Маори /Maori/ хүмүүс.

Мега сайтын нээлтэнд оролцож байгаа Маори хүн.

Мега сайтын нээлтэнд оролцож байгаа цагдаагийн хувцас өмссөн жүжигчин Доткомын эхнэр Мона Дотком /Mona Dotcom/-ын хамт.

Мега сайтын нээлтэн дээр цагдаагийн хувцас өмссөн жүжигчид Доткомын баривчлагдаж байгаа үеийг жүжиглэн харуулж байна.

Мега сайтын нээлтэн дээр зогсож байгаа цагдаагийн хувцастай жүжигчин.

Мона Дотком нөхрийнхөө үг хэлэхийг сонсож байна.

Мега сайтынхаа нээлтэн дээр жилийн өмнө баривчлагдаж байх үеэ цагдаагийн хувцастай жүжигчидтэй хамт жүжиглэн харуулж байгаа Дотком.

Мега сайтынхаа нээлтэн дээр цагдаагийн хувцастай жүжигчинтэй мэндчилж байгаа Дотком.

Цагдаагийн хувцастай жүжигчид Доткомыг баривчилж байгаа дүр үзүүлж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/01/29 at 18:06

    нээлт нтр нь *** сүртэй болсон. арай хэтэрхий хийсэн. fbi болон ану-гийн хуулийн өөдөөс шууд *** you гэж байгаам шиг суллагдангуутаа шууд эргээд нөгөө юмаа хийдэг. гэхдээ л megaupload маш сайн байсан одоо дахиад тэр эрчээрэй ажиллавал сайн л байна

  2. mastiphal25

    2013/01/29 at 20:27

    :-? [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  3. Зочин

    2013/01/29 at 21:16

    haha

  4. Зочин

    2013/01/29 at 23:50

    хүний хөдөдолморийг үнэгүйдуйлж байгаа нь юу нь сайн байгаа юм бэ. би л лав программ бичиж зарах ямар ч боломжгүй болж байна ш дэ. над шиг 1000 1000ган залуус байгаа. хэрэглэгчид ч яахав сайхан хуйлгайн юм хэрэглээд сайхан байдаг биз

  5. Зочин

    2013/01/30 at 04:58

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *