Хятадад очсон хүмүүст яг л зэрэгцээ ертөнцөд хөл тавьсан мэт мэдрэмж төрүүлдэг 10 хачирхалтай зүйл

1

Дэлхий даяар цагдаагийн хүчин нохой сургаж ажиллах чиг хандлагатай байдаг бол Хятадад нохойны оронд галууг сургадаг. Хэрэв энэ баримт сонирхолтой санагдсан бол дараагийн 9 баримт таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт бүү эргэлз.

1. Тэд хүний өгч буй бэлгийг шууд авахын оронд хэд хэдэн удаа татгалзсан хариулт өгдөг

© Gu yan – Imaginechina / EAST NEWS

Бэлэг ямар үнэ цэнтэй, утга агуулгатай байхаас үл хамааран авч буй хүн нь ёсыг бодон татгалзах соёл Хятадад бий. Энэ нь бэлгийг голж буйн шинж бус эелдэг байдлын илрэл ажээ. Мөн хятад үндэстэн үнэ цэнтэй бэлэгт төдийлөн дуртай биш бөгөөд үнэ бүхий зүйл өгвөл түүнийг авилга хэмээн боддог гэнэ. Мөн тус улсад зорчиж явах үед хэн нэгэн танд улаан хайрцагтай зүйл бэлэг болгон барьсан тохиолдолд та тус бэлгийг бэлэн мөнгө эсэхийг нягтлах хэрэгтэй болохыг танд зөвлөж байна.

 

2. Бүсгүйчүүд далайн эрэг дээр усны хувцасны хамтаар нүүрний маск зүүдэг

© Kevin Frayer / Stringer / Getty Images

Цэвэр бөгөөд цагаан арьс хятад соёлд гоо үзэсгэлэнгийн хамгийн дээд хэмжүүр болж үйлчилдэг. Харин халуун наранд далайн эрэгт амрах нь таны арьсыг түлж, гоо сайхныг тань үгүй хийх нь мэдээж. Иймээс хятад бүсгүйчүүд 2004 оноос хойш нүүрний маск зохион бүтээж, хэрэглэх болжээ. Энэ нь нарнаас арьсыг хамгаалаад зогсохгүй, элдэв далайн амьтан нүүрэнд наалдахаас ч сэргийлдэг гэнэ.

 

3. Цагдаа нар нохойны оронд галуу сургаж ашигладаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хачирхалтай санагдаж магадгүй ч цагдаа нар үнэхээр галууг нохойны оронд сургаж ажиллагаандаа ашигладаг ажээ. Хятадын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронд цагдаа нар галууг хараа сайтай, чанга дуутай хэмээн сургадаг байна. Сургуулилттай галуунууд нь сэжигтэй этгээдийг харвал шууд л далавчаа дэвж, орилж эхэлдэг ажээ.

 

4. Хүмүүс хаа дуртай газраа унтдаг

© Shutterstock.com, © Shutterstock.com

Хятадад хүмүүс ямар ч амралтгүй ажиллах үе олон тохиодог гэнэ. Иймээс гудамжны хаа нэгтээ унтаж буй хүмүүсийг ойлгож болох талтай. Хүмүүс гудамжны урт сандал, галт тэрэг, автобусны буудал гээд амарч  болох боломжтой бүхий л газар унтаж харагддаг.

 

5. Гудамжинд нус, цэрээ хаях явдал түгээмэл байдаг

© Harald Groven / Flickr

Барууны ихэнх оронд энэ явдлыг тун бүдүүлэг үйлдэл хэмээн тооцдог бол Хятадад эсрэгээрээ ажээ. Сүүлийн жилүүдэд л тус улс хүмүүсийн энэ үйлдлийг олон нийтийн газарт хориглож, ямар нэг халдварт өвчин тархахаас сэргийлэх болжээ. Тухайлбал нийслэл Бээжингийн олимпийн наадмын өмнө олон нийтийн газар шүлсээ хаявал 50 юаниар торгох дүрэм үйлчилж байжээ.

 

6. Сүйт бүсгүй хуримаа хийхийн өмнөх долоо хоногт заавал уйлах ёстой байдаг

(Photo by China Photos/Getty Images)

Энэ уламжлал нь одоогийн Өмнөд Хятадын Сичуан мужид НТӨ 475-НТӨ 221 оны хооронд оршин тогтнож байсан Варринг нарын төрт улсаас үүдэлтэй уламжлал бөгөөд тухайн цаг үед шинэхэн сүйт бүсгүйн ээж охиноо битгий орхин яваач хэмээн сөгдөн уйлдаг байсан бол өдгөө сүйт бүсгүй хуримаа хийхийн өмнөх 7 хоногт өдөр бүр уйлах ёстой хэмээн уламжлагдан иржээ. Зарим тохиолдолд сүйт бүсгүй хуримын өдрөөс өмнө нэг сарын хугацаанд өдөр бүр уйлах нь ч бий ажээ.

 

7. Хятадууд буцлам халуун ус уудаг

Буцлам халуун ус уух нь боломжгүй мэт санагдаж байна уу? Тэгвэл хятадын ард түмэн буцлам халуун усыг ханиадаас авахуулаад тахал өвчнийг ч үгүй хийх увдистай хэмээн уудаг. Энэ нь халуун ус нь хүний бие дэх сайн муу бүхний тэнцвэрийг хадгалахад тустай хэмээх ардын уламжлалаас үүдэлтэй аж. Өдгөө халуун усыг тус улс дахь нисэх буудал, галт тэрэгний буудал зэрэг олон нийтийн газар бүрээс олж уух боломж бүрдсэн байдаг.

 

8. Хоолоо дутуу идэж, тавгаа хоолтой үлдээх нь сайны шинж

© moremaati / reddit, © depositphotos.com

Энэтхэг, Япон зэрэг орнуудад хоолоо дутуу идэх нь хоол голж буйн шинж гэж үздэг бол тус улсад эсрэгээрээ байдаг гэнэ. Хятадад таваглаж өгсөн хоолыг дутуу идэх нь гэрийн эзэд элбэг дэлбэг зоог барьж буйг илэрхийлж буйн нэг илрэл ажээ. Гэсэн ч 2020 онд тус уламжлалыг халж, хоол хүнсний хог хаягдлыг бууруулах зорилготой “Хоосон таваг” нэртэй кампанит ажил өрнөөд буй билээ.

 

9. Унтлагын хувцастай гудамжинд явах нь түгээмэл үзэгдэл

© Shutterstock.com

Барууны ертөнцөөс дамжин орж ирсэн унтлагын хувцасны соёл тус улсад 20-р зуунд нэвтэрсэн түүхтэй. Тухайн үед зөвхөн баячууд болон ихэс дээдэс л унтлагын хувцас өмсдөг байсан тул өөрийн хөрөнгө чинээг олон түмэнд харуулахын тулд гудамжаар унтлагын хувцастай явах нь түгээмэл байжээ. Харин өдгөө олон нийтийн дунд унтлагын хувцас энгийн хэрэглээ болсон хэдий ч тэрхүү үйлдэл уламжлагдан үлджээ. Гэхдээ орчин цагт ийн алхаж буй хүмүүсийг баян чинээлэг бус ажилгүй залхуу хүн гэж үзэх болжээ.

 

10. Улаан Яао бүсгүйчүүд амьдралдаа ганц л удаа үсээ тайруулдаг

© __wildling__ / Instagram

Хуанглуо Яао бол 78 орчим айл өрхийн 600 гаруй оршин суугчтай Хятадын үзэсгэлэнт тосгодын нэг бөгөөд тус тосгоны оршин суугч бүсгүйчүүд амьдралынхаа туршид ганц л удаа үсээ тайруулдаг гэдгээрээ дэлхий даяар алдартай. Тэдгээр бүсгүйчүүдийн үсний урт ойролцоогоор 150 орчим см хүртэл ургаж, жин нь 1 кг орчим болдог ажээ. Тэдний үс ийнхүү урт ургадаг шалтгаан нь тэдний хэрэглэдэг помело жимс, цагаан будаа болон цайны ханднаас гарган авсан охьтой холбоотой гэнэ. Тус тосгоны бүсгүйчүүд үсээ угаасны дараагаар тэрхүү охиор үсээ зайлж хэрэглэдэг байна.

Хачин жигтэй санагдуулам өөр ямар уламжлал Хятадад байдаг вэ?

26
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Шанхай хот үнэхээр Хятадын Америк, Бээжингээс газар, тэнгэр шиг ялгаатай. Өглөөний цайгаа гэрийн хажуудах газраас гэртээ авчирдаг, би гайхаад яагаад унтлагын хувцастай гарсан бэ? Түгээмэл, дээх нь жорлон нийтийн байсан тэгээд одоо хүртэл хэвшиж үлдсэн гэсэн. Угаасаан зүйлсээ балкон дээрээ яг туг унжуулж байгаа юм шиг хатаана. Маш цэвэрхэн хот, голдуу элитүүд.

  2. Том Ах Нь

    Том Ах Нь

    2020/12/22 at 09:32

    Хараал идсэн хужаанууд.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *