Орчин цагт эсрэг талын дүрүүд хүмүүст илүү их таалагдах болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?

0

Хүүхэд ахуй цагаасаа л бид сайн ба муугийн ялгааг маш сайн ялгаж сурсан нь лавтай. Бидний амьдарч буй энэ хорвоо дээр Үнсгэлжин шиг сайн хүмүүс байхад, хорон санаат Хатан шиг муу хүмүүс ч бас зэрэгцэн байдаг билээ. Үүний нэгэн адил кинонд ч сайн ба муу дүрүүд зэрэгцэн оршдог. Харин орчин цагт Харли Куинн, Жокер гэх мэт “хорон санаатнууд” хүмүүст илүү их таалагдаж, киноны гол дүр болох болсон шалтгаан нь юу юм бол? Манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд яагаад гэх 5 шалтгааныг тайлбарлан хүргэхээр бэлдлээ.

Эсрэг талын дүрүүдийн амьдрал бодит амьдралтай илүү нийцтэй байдаг

© Maleficent / Walt Disney Pictures

Нэгэн судалгаагаар эсрэг талын дүрүүдийн амьдралын түүх бодит хүмүүсийн амьдралтай илүү нийцтэй байдгийг тогтоосон бөгөөд сайн санаат гол дүрүүд нь бодит амьдралд авцалдахгүй төгс амьдралтай байдаг хэмээжээ. Иймээс эсрэг талын дүрүүд орчин цагт хүмүүст илүү бодит мэт сэтгэгдэл төрүүлж, хүмүүсийн сэтгэл зүрхийг булаах болжээ.

© Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros., © Game of Thrones / HBO

Мөн хүмүүс эсрэг дүрийг илүүтэйгээр анхаарах болсон явдал нь сүүлийн үед хийгдэж буй кинонуудын эсрэг талын дүрүүд бүгд тийм ч хар бараан түүхтэй биш болсонтой холбоотой. Тухайлбал, Харри Поттер киноны Долорес Умбриджын дүр бол цэвэр эсрэг дүр бөгөөд түүнийг ойлгож, хайрлах өчүүхэн ч түүх түүний амьдралд үгүй билээ. Гэвч орчин цагийн кино урлагт гарч буй эсрэг дүрүүдийн амьдрал эрт үеийнхээс харьцангуй өөр буюу сэтгэл уярам түүх, яагаад хар буруу зүйлд татагдах болсныг нь ойлгох шалтгаан зэрэг түүхүүдээр баялаг болоод буй билээ.

© Joker / Warner Bros.

Мөн түүнчлэн киноны эхлэл хэсэгт эсрэг талын дүрийн түүхийг өгүүлэх нь хүний сэтгэл зүйд түүнийг ойлгох тодорхой нөлөөг үзүүлж байдгийг олж тогтоожээ. Тухайлбал, эсрэг дүрийг киноны эхлэл хэсэгт гаргасан тохиолдолд хүмүүс түүний оронд өөрийгөө тавьж үзэх, түүний юу туулж өнгөрүүлсэн, хэрхэн амьдарч буйг харж үнэлэлт өгөх зэргээр үзэн ядалт харьцангуй бага болдог байна.

 

Эсрэг дүрүүд хэвшил болсон амьдралын хэв маягийг эвдэж чаддаг

© Suicide Squad / DC comics

Хүний нийгэмд бид тодорхой хэм хэмжээнд захирагдан амьдардаг. Харин кинон дээрээс хардаг эсрэг дүрүүдэд тэдгээр хэм хэмжээ огтхон ч хамаагүй бөгөөд хүссэн бүхнээ эрх чөлөөтэйгөөр хийж, хэлэх гэсэн зүйлээ хэний ч өмнө шулуухан хэлж, бусдад таалагдахын төлөө бус зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө амьдарч буй нь хүмүүст таалагдах бас нэгэн шалтгаан болдог байна.

 

Эсрэг дүрүүд илүү сонирхол татам байдаг

© Joker / Warner Bros.

Эсрэг дүрүүдийн ард нуугдаж буй түүхүүд үргэлж бидний сонирхлыг татаж байдаг гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Орчин цагийн кинонууд эсрэг дүрүүдээ төрөлхийн саар муу зүйлс хийдэг гэхээсээ илүүтэйгээр яагаад муу зүйлд татагдан орсон түүхийг ч нарийн гаргаж өгдөг болсон тул энэ сэдэв улам бүр сонирхолтой болсоор байгаа билээ.

 

Эсрэг дүрүүдийн хувь заяа цаашид хэрхэхийг таамаглах боломжгүй

© Superman / Dovemead Films, © Thor / Marvel Studios

Сайн залууст юу тохиолдох нь үргэлж ойлгомжтой байдаг шүү дээ. Мэдээж тэд л ялж кино дуусна. Харин эсрэг дүрүүд хэрхэх бол? Тэдэнд гол дүр шиг олон талын төгс чадвар байхгүй ч бидний санаанд ч оромгүй хачин жигтэй үйл хөдлөл хийдэг нь гайхалтай биш гэж үү? Тэд амьд үлдэх болов уу эсвэл бүрмөсөн дуусах болов уу? Эсрэг дүрүүдийн хувьд тэдний хувь заяа яах бол гэсэн асуулт үзэгчдийн хувьд хамгийн сонирхолтой байдаг нь лавтай.

 

Тэд бидний дотоод сэтгэлийг нээж өгдөг

© Star Wars: Episode IX – The Rise of Skywalker / Walt Disney Pictures

Энэ орчлонд төгс төгөлдөр зүйл гэж үгүй. Сөрөг дүрүүдтэй хүмүүс өөрсдийгөө харьцуулж, өөр өөрсдийн эмзэг, сул талыг олж мэдрүүлдэг тул хүмүүс сүүлийн үед эсрэг дүрүүдэд илүүтэй татагдах болжээ.

Таны хувьд хамгийн дуртай эсрэг дүрийн баатар тань хэн бэ?

16
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gyaltsan Choidon

    Gyaltsan Choidon

    2020/12/23 at 02:00

    Buh ym ulam l muudaad bh ym.hunii sonirhol, setgel, hun chanar. Haramsmaar………..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *