
Өглөөний буруу хооллолт нь таны ходоод гэдсийг хямруулж болзошгүй. Тиймээс өлөн элгэн дээрээ идэж болохгүй хэд хэдэн хүнсний тухай мэдэж байх хэрэгтэй юм.
Хамгийн сайн хүнсийг ч гэсэн буруу цаг үед хэрэглэх нь таны эрүүл мэндэд хор болж болно.
Ингээд өлөн элгэн дээрээ идэж үл болох хүнснүүд.
Кофе
Кофе нь ходоодыг ихээр хямруулах ба бүр гэдэс өвдөх, яваандаа ходоодны шархтай болгож болох юм. Кофег зөвхөн өглөөний хоолны дараа ууна.

Цитрус жимс
Өлөн элгэн дээрээ идвэл ходоод гэдэс хямраадаг байна.
Түүхий ногоо
Ийм ногоог боловсруулж шингээхэд ходоод ихээхэн хүч зардаг учир өдрийг түүхий ногоогоор эхлүүлэх нь зохимжгүй юм.

Хийжүүлсэн ундаа
Чихэрлэг, хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд сайнгүй учир аль болох татгалзах хэрэгтэй. Хэрвээ өлөн элгэн дээрээ хийжүүлсэн ундаа уувал гэдэс хийгээр дүүрэх зэрэг зовиур бий болгоно.
Дарж амталсан хүнс
Дарсан өргөст хэмх, байцаа нь эрүүл мэндэд сайн, оройн хоолонд тун сайн зохицох хүнс юм. Гэхдээ өглөөний хоолонд хэрэглэж болохгүй ба хэрэглэсэн тохиолдолд гэдэс хийгээр дүүрэх билээ.
Хурц хоол
Ходоод гэдэс хямрааж, ходоодны шүүсийг ихээр ялгаруулна.
Тараг, йогурт
Өлөн элгэн дээр тараг уух нь түүний ашиг тустай зүйлийг үгүй болгодог ба ходоодны шүүс нь эдгээр хэрэгтэй бактерийг нь устгадаг байна.

Хөөлгөгч хэрэглэсэн гурилтай хүнс
Ийм гурил бүхий хүнс нь мөн л ходоод хямрааж, хийгээр дүүргэнэ.
Чихэр
Цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлээд маш богино хугацаанд эргэн огцом багасна. Энэ нь ходоод гэдсэнд ихээхэн ачаалал өгч хоол идэх хэт их хүсэлтэй болгодог байна.

Та өглөөний цайндаа юу иддэг вэ?








Erdenechimeg Ariya
2019/08/04 at 11:33
Эмний хорыг ойлгож хоолоо эм мэт болгож хооллосноор эрүүл саруул урт удаан насалцгаая. Зөв хооллолтийн талаар ихийг мэдээлээрэй хүмүүс минь ээ. Их буян хийлээ л гэсэн үг дээ.
Нямсүрэн Сайнжаргал
2019/08/04 at 12:54
Anujin С. Энхжин
Uranchimeg Sodmurun
2019/08/04 at 14:50
Uranchimeg Sodmurun
2019/08/04 at 14:50
Uranchimeg Sodmurun
2019/08/04 at 14:50
Uranchimeg Sodmurun
2019/08/04 at 14:50
Uranchimeg Sodmurun
2019/08/04 at 14:50
Uranchimeg Sodmurun
2019/08/04 at 14:50
Uranchimeg Sodmurun
2019/08/04 at 14:50
Uranchimeg Sodmurun
2019/08/04 at 14:50
Chojilsuren Enkhsaihan
2019/08/04 at 18:38
Тэгээд юу идэх вэ