
Дэлхий даяар өрнөж буй Ice Bucket Challenge-ыг өөрийн биеэр хийхийг хүсэхгүй байлаа ч хийж байгаа хүмүүсийн бичлэгийг сонирхохгүй хүн гэж бараг байхгүй бизээ. Энэхүү хандивын аянд улс улсын ард иргэд нэгдэж байгаа нь нэг талаас хандивын аянд гар бие оролцох, нөгөө талаас зугаацах гэсэн үүднээс оролцож байна. Ямартай ч та Ice Bucket Challenge-ыг хийхээр шийдсэн бол дараах жагсаалтыг нэг уншаад үзээрэй. Учир нь маш олон хүн мөстэй ус толгой дээрээ асгах гэж байгаад бүтэлгүйтэж байгааг бид харж байна шүү дээ.
1. Аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой.
2. Өндөр зүйл дээр гарч зогсохдоо тэнцвэрээ алдахаас болгоомжил.
3. Морь нохой гэх мэт амьтад Ice Bucket Challenge-ыг мэдэхгүй.
4. Мөстэй ус хүйтэн байж болох ч нуурын ус илүү хүйтэн.
5. Хувин чинь таны бодож байгаагаас ч хүнд байж болох юм.
6. Таны дээрээс ус асгах хүнийг зөв сонго. Тэр хүчтэй, тэнцвэртэй байх ёстой.
7. Хувцас мөн чухал.
8. Мөсөндөө анхаарал хандуул.
9. Мөнгө хандивлах хүн дуулга өмсөх ёсгүй.
10. Гулгаж хальтрахаас болгоомжил.
11. Ус асгах хүн чинь турьхан нэгэн байх ёсгүй. Учир нь тэр хувинтай усаа даахгүй.
12. Дахиад л устай хувин маш хүнд гэдгийг сана.
13. Бүтэлгүй хамтрагч сонгохоос болгоомжил.
14. Найзууд чинь чамайг шоглож мэднэ.
15. Аав чинь ч заримдаа найдвартай байж чадахгүй.
16. Эд хөрөнгөө эвдэж сүйтгэхээс болгоомжил.
17. Үс засалтаа анхаар.
18. Хувин том байх тусмаа их ус орно, их устай байх тусмаа хүнд байна.
19. Гутлаа зөв сонго.
20. Хүчтэй байх ёстой, гэхдээ бас л хэт их хүч дэмий ч юм уу.
21. Шүршүүрийн хөшиг бүтэлгүйтлийг чинь нууна.
22. Дахиад л устай хувин хүнд шүү гэж сануулъя.
23. Ингээд хамгийн сүүлд ингэж хийвэл янзтай. Яг л мэргэжлийн хүн шиг.








Зочин
2014/09/07 at 17:02
Ийм тэнэг юмаар өөрсдийгөө хогшруулах сайхан юм. Заавал ийм байх ёстой юмуу. Сэтгэл байвал зууханд гал олдоно. Монголчууд бид тэнэгээрээ дуусах юм даа. Хэрвээ хүсвэл хэн ч хэзээ ч өгнө шүү дээ. Наад юмаа больдоо Монголчууд бид тэнэгүүдийг дуурайх албагүй биз дээ.
Зочинhaaha
2014/09/08 at 14:10
tailbaruudaa ushuu daapaalsaar hiihgui saihan tailbarlaj muu t1uuded