Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хачирхалтай хоолнууд

0

Улс орон болгонд нутгийнхан нь шүлсээ гоожуулан идэх буюу бараг үндэсний бахархал болсон хоол байдаг. Харин гадныхан тэр хоолыг нь хараад мөрөө хавчих, бүр заримынх нь бөөлжис хүрэх ажээ. Та бүхэнд хачирхалтай хоолнуудыг танилцуулж байна.

Нашатыртай салмиаки чихэр, Финлянд

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 1

Энэ чихрийг Фин хүн болгон идэх дуртай. Ингэхээс ч өөр аргагүй, та төсөөл дөө: хар өнгөтэй, нашатырын үнэртэй, модны нүүрстэй (тийм учраас хар өнгөтэй), давсалсан. Финчууд энэ чихрийг бурхны хишиг хэмээн үзэж зайрмаг, ликёр дээрээ нэмж хэрэглэнэ.

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 3

Зөгийн авгалдай, Япон

Хачиноко (hachinoko) – цуу, элсэн чихрээр амталсан идээг гудамжны аль ч булангаас олж идэж болно. Аварга том зөгийн авгалдай (suzumebachi) ч байна – савханд шорлон шашлык шиг шарж будаан дээр тавьж суши шиг иднэ, бас жигнэмэг ч хийнэ. Шаржигнуур болгон амттай гэж…

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 2

Натто, Япон

Японы алдартай идээний нэг – голдуу өглөөний хоолон дээр идэх иссэн шар буурцаг. Зунгааралдсан, муудсан бяслагыг санагдуулам этгээд үнэртэй. Эрүүл болон ашигтай хүнсэнд тооцогдоно.

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 4

Тосонд ороосон тос, АНУ

Америкчууд түлж шарсан хоолонд маш дуртай, цөцгийн тос ч бас зүгээр үлдсэнгүй. Жижиг хэрчим цөцгийн тосыг зөгийн бал, гурил, цинамонд өнхрүүлж савхан шоронд шорлож халаасан тосонд маш түргэн шарна. Нэг хоолонд ийм их тос байхыг та өөр хаана ч хараагүй болов уу.

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 5

Цэлцэгнүүр салат, АНУ

АНУ-д иддэг цэлцэгнүүр салат, харин гадныхан бол гайхаад л хоцорно. Жимсний амттай желатин – тарвас, усан үзэм, алимны гээд л… Цаашаа хувилбарууд бол төрөл бүрээрээ: лууван, перец, өргөст хэмх, бяслаг, туна загас, нимбэг, чидун – юу дуртайгаа холино. Сонин юм, тэгсэн хэрнээ тэд студень/холодец-д дургүй гээд байгаа шүү.

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 6

Сникерсээр хийсэн салат, АНУ

Бас нэгэн сонирхолтой салатыг сникерсээр хийнэ. Хийхэд амархан: сникерсээ жижиглэж хэрчээд, алим, хөөсрүүлсэн цөцгий нэмээд л боллоо. Хүүхдэд жимс идүүлэхийн тулд ашиглахгүй арга гэж алга даа.

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 7

Давхраат салат болон холодец, Орос

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 8

Бидний нэрлэж сурснаар нийслэл салат болон борщийг дэлхийн улс орнуудын бүх л хүмүүс иддэг болжээ. Харин давхраат салат буюу давсалсан май загас, чанасан хүрэн манжин, майонез, мөн холодец буюу цэлцэгнүүрэн мах гэхээр л сонин болоод байгаа гаднынхныг яах вэ?

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 9

Анх удаа давхраат салат, холодец болон чанасан хиам идэж байгаа гадныхны царайны хувирлыг хараарай.

Сюрстрёмминг, Швед

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 10

Муудсан май загас – хүн болгон дуртай биш. Лаазыг онгойлгоход хамгийн аймшигтай үе эхэлдэг гэж ярьдаг. Үнэр нь ухаан алдаж унамаар, лаазан дотор загас иссээр л байх бөгөөд тагийг нээхэд багахан тэсрэлт хүртэл болж магадгүй. Туршлагатай хүмүүс лаазыг нь гудамжинд гадаа эсвэл савтай ус, алчуураа бэлдээд нээсэн нь дээр гэж зөвлөнө.

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 14

Балют, Филиппин

Азийн орнуудад алдартай, ялангуяа Филиппинд – энэ хоолыг тусгайлан боловсруулах шувуун ферм бий. Галууны өндөг бөгөөд ураг нь бараг биежсэн байна: өд сөд, хошуу зэрэг нь бүрэлдсэн байх нь элбэг. Өндгийг чанаж эсвэл түүхийгээр нь иднэ, цуугаар амтална эсвэл шарна. Дасаагүй хүнд бол бөөлжис цутгах бол Азийнхан эрүүл мэндэд ашиг тустай хэмээн амтархан идэж орхино.

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 11

Вейжимайт, Австрали

Зөвхөн Австраличууд л ойлгох тийм сонин идээ. Vegemite – шар айрагны өтгөн үлдэц/шаар, амтны хувьд гашуувтар, давсархаг, исгэлэн. Кенгуру, коала мэт үндэсний бахархалын тоонд бараг багтана. Өглөөний цайндаа талхан дээр түрхэж иддэг.

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 12

Лютефиск, Норвеги

Загас боловсруулж идэх аргаараа Скандинавынхан гаргууд байхгүй бол өөр хэн байх вэ. Лютефиксийг амжилттай хийхийн тулд эхлээд каустик давсны уусмал дэвтээн гайхалтай цагаан өнгө болон этгээд үнэртэй болгоно. Норвеги болон Скандинавын бусад орнуудад лютефискийг дээд зэргийн хоолонд тооцох тул Зул сарын баяраар идэх ажээ.

Гадныхан гайхширч, нутгийнхан амтархан идэх хоолнууд 13

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  2. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  3. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  4. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  5. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  6. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  7. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  8. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  9. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  10. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  11. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  12. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  13. Chuluunbat Enkhtuya

    Chuluunbat Enkhtuya

    2015/11/03 at 15:15

    Natto estoi hachin ih durtai nyam nyam …..

  14. Зочин

    2015/11/03 at 18:31

    Natto harin dajgvi eruul huns gej bnsdhe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *