Технологийн ертөнцийн тэргүүлэгчдийн нэг Эппл /Apple/ корпораци Сан- Франциско хотноо нэгэн шинэ төхөөрөмжөө танилцуулсан нь шинэ айПад Эйр /iPad Air/ байлаа. Өмнөх хувилбараас 20 хувиар нимгэн буюу 7,5 мм-ийн зузаантай болсон шинэ төхөөрөмж ердөө 454 грамм бөгөөд фреймний зузаан 43 хувиар буурчээ. 9,7 инчийн Ретина /Retina/ дэлгэц бүхий уг төхөөрөмжийн 64 битийн процессор, А7 чип хосолсон шинэ график процессор нь 3 жилийн өмнө гарч байсан айПадын анхны GPU-ээс 72 дахин бүтээмж өндөртэй болсон байна. Хоёр камераар тоноглогдсон айПад Эйрийн 5 мегапикселийн үндсэн айСайт /iSight/ камер нь FullHD бичлэг хийх ба урд талын ФейсТайм /FaceTime/ камерын хувьд шинэ мэдрэгчтэй болсон учир илүү чанартай зураг авах болжээ. 20 хувиар нимгэрч, хурд нь 2 дахин нэмэгдсэн ч батерейны хүчин чадал 10 цагийн нөөцтэй. Түүнчлэн MIMO буюу Multiple-Input Multiple-Output технологи бүхий анхны айОс /iOS/ төхөөрөмж гэдгээрээ онцлог болжээ. Ирэх 11-р сарын 1-нээс эхлэн 499 доллараар худалдаалагдаж эхлэх айПад Эйр мөнгөлөг, цагаан, саарал, хар гэртэйгээр худалдаанд гарах юм байна.
Эпплийн шинэ таблет айПад Эйр
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2013/10/26 at 15:58
Mongold Apple iin store neegdchesee.