Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт

1

Таны ерөнхий мэдлэгийг тэлэх дараах 34 баримттай хамтдаа танилцацгаая.

The Gates Foundation дэлхийн хүн амын эрүүл мэндэд зориулан НҮБ-ын Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас ч илүү их хэмжээний мөнгийг зарцуулдаг.

1985, Bellevue, Washington, USA --- Bill Gates, CEO of Microsoft, holds a Windows 1.0 floppy disk soon after its release. --- Image by © Deborah Feingold/Corbis

Хүний гар дээр өсч байгаа хортой алаг мэлхий нь огт хоргүй байдаг. Хоргүй шавьж иддэг учраас хор ялгаруулахаа больдог байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 6

Fats Waller-ийг хулгайлан Al Capone-гийн төрсөн өдрийн үдэшлэг дээр гэнэтийн зочин болгожээ. Тэрээр 3 хоногийн дараа гэртээ согтуу харьсан бөгөөд цайны мөнгөнд хэдэн мянган доллар авчээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 7

Гиннесийн дэлхийн амжилт ном нь амьтныг хэт их хоолоор тэжээн таргалуулахыг дэмжихгүй байгаа учраас дэлхийн хамгийн хүнд жинтэй гэрийн тэжээмэл амьтдыг тэмдэглэж авахаа больсон ажээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 8

Мод хагалснаар тестостероны ялгарал 46,8% нэмэгддэг нь спортоор хичээллэснээс даруй 17% илүү байгаа юм.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 9

Les Paul автомашины ослоор баруун тохойгүй болжээ. Эмч нар яахаа мэдэхгүй байсан учраас тэрээр өөрийн гарны ясаа хайлуулан 90 градуст тогтоож, гитар хөгжмөө тоглох боломжтой болжээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 33

Google компани тэмээ хөлслөн Google StreetView-д орох говь цөлийн газрын зургийг авчээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 10

АНУ-ын Ерөнхийлөгч James Bunchanan огт гэрлэж байгаагүй. Түүний зээ охин нь Тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 32

2013 онд Хятадын нэгэн аав өөрийн тоглоомонд донтсон хүүгээ компьютерээс нь салгахын тулд тоглоомчдыг хөлслөн тоглож байгаа тоглоомон дээр нь зогсоо зайгүй алж өгөхийг хүсчээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 11

Russell Brand өөрийн эхнэр Katy Perry-гээс салсны хохирол болгож 22 сая доллар нэхэмжлэх ёстой байсан ч тэгээгүй юм.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 13

Японы нэгэн дэн буудал одоогоор 718 салбартай бөгөөд Хошигийн гэр бүл 46 үеэрээ уг буудлаа ажиллуулж иржээ. Энэ нь нийтдээ 1300 жил болж байгаа юм.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 2

Шизофрени өвчнөөр шаналж байгаа хүмүүс соёлын байдлаасаа хамааран янз бүрийн “дуу хоолой”-г сонсдог ажээ. АНУ-ын өвчтөнүүд аймшигтай, хахир хоолойг сонсож байхад Африк, Энэтхэгийн өвчтөнүүд илүү хөгжилтэй, нөхөрсөг дуу хоолойг олж сонсдог байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 14

Дэлхийн хамгийн том алмаз эрдэнэ болох Cullinan Diamond-ийг Африкаас Англи хүртэл усан онгоцоор аюулгүй тээвэрлэсэн гэж олон нийтэд мэдээлж байсан юм. Гэвч яг үнэндээ уг алмазыг дугтуйнд хийгээд агаараар тээвэрлэжээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 1

Дуучин Shania Twain нөхрөө хамгийн сайн найзтай нь амрагийн харилцаатай байсныг мэдээд салжээ. Хожим нь мөн л хамгийн сайн найзаасаа болж хуучин нөхөртэйгээ гэрлэсэн байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 34

Энэтхэгийн баруун хэсгийн Amritsar хотын Алтан сүмд сайн дурын ажилтнууд 300 жилийн турш 100,000 таваг халуун хоол бэлтгэн хүмүүсийг дайлж байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 3

Albert Podell дэлхийн бүх орноор аялахын тулд нийт 50 жилийн хугацаанд 300,000$ үржээ. Арга тасрах үедээ тэрээр хулгана идэж, сармагчингийн тархиар өл залгуулж байсан өдрүүд ч түүнд бий. Тэрээр очсон улсаа жорлонгийн цаасаар нь үнэлдэг ажээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 15

Сард 21-ээс олон удаа гар хангалга хийснээр түрүү булчирхайн хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 16

1950-иад онд жүжигчин Lee гүн Fritz von Rosen-ий охин Henriette von Rosen-той сүй тавьжээ. Хувийн мөрдөгч хөлслөн хамаг юмыг нь шалгасны дараагаар Гүнтэн жүжигчин залууг “заавал Шведийн хаанаас адис авч ирж байж охинтой минь гэрлэ” гэсэн байдаг. Тэрээр адислалыг нь хүртсэн аж.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 17

Elon Musk-ийг хүүхэд байхад ангийхан нь их дээрэлхдэг байжээ. Нэг удаа бүр хэвтэрт ортол нь зодож эмнэлэгт хэвтэж байжээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 18

Shabbat нэртэй цахилгаан шат бий. Давхар болгон дээр зогсдог учраас Еврейчүүд ямар ч товч дарах шаардлагагүй ажээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 4

2008 оны “Rambo” кино Бирм дахь Карены эрх чөлөөний тэмцэгчдийн ёс суртахууныг сайжруулах хэрэгсэл болжээ. Тус киноны “эгэл хүн шиг амьдарч, ямар нэг юмны төлөө үх” гэсэн үгийг тэмцэгчид уриагаа болгосон байдаг.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 19

Hummer жийпний борлуулалт 2006-2010 оны хооронд 95% буурчээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 20

Английн хэт таргалалттай эмэгтэй Jodie Sinclair Үндэсний эрүүл мэндийн байгууллагын “үнэ төлбөргүй мэс засал” хийж өгье гэсэн саналаас татгалзжээ. Учир нь тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгодог 75,000 фунт стерлингийн тэтгэлгээсээ салахыг хүсээгүй юм.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 21

Англичууд 1540 он хүртэл өнгө сайн ялгаж чаддаггүй байснаас болоод “улбар шар үс” гэхийн оронд “улаан үс” гэж хэлдэг байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 22

Гэдэсний дурангийн хагалгаанд орсон өвчтөн зарга мэдүүлжээ. Тэрээр хагалгаанд орохоосоо өмнө утасныхаа камерыг асааж орхисон байсан бөгөөд бичлэг дээр эмч нар түүний бэлэг эрхтэнээр тоглож, элдвээр шоолон, хошного руу нь буудаж байгаа мэтээр шоглосон байжээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 23

87 настай Leo Thalassites бол АНУ-д амьдарч байгаа хамгийн өндөр настай цагдаа юм. Тэрээр Америкийн 5 салбарт алба хашиж явсан ба 3 удаа шагнагдаж, Олимпийн тэмцээнд оролцож явжээ. Тэрээр орчин үеийн илүүдэл жинтэй цагдаа нарыг буруутгаж “нударгаа ашиглаж чадахгүй болохоороо л буугаа шүүрч авдаг” гэж хэлдэг байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 24

Star Trek-ийг үндэслэгч Gene Roddenberry Сирийн цөлд явж байгаад онгоцны осолд оржээ. Түүний 2 хавирга хугарсан байсан ч тэрээр сүйрсэн онгоц руугаа буцан очиж, зорчигчдыг авраад эрэн хайх ажиллагаа явуулахад тусласан байдаг.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 26

MIT их сургуулийн оюутнууд 600,000$-оор “CashWinAll” сугалааг бүгдийг нь худалдан авчээ. Тус байгууллага нийт худалдан авалтын 10-15%-ийг хөрөнгө оруулалт болгон буцаан олгодог ажээ. 5 жилийн дотор тэдгээр оюутнууд нийт 8 сая долларыг сугалаанаас олжээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 27

Юрийн галавын цэцэрлэгийг байгуулахад 23 тэрбум доллар хэрэг болох болно.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 28

“I have a dream” лекцийг хуулийн дагуу бүтнээр нь үзэх цорын ганц арга бол бичлэгийг мөнгө төлж худалдан авах юм. EMI Publishing, King-ийн гэр бүлийнхэн түүний бичлэгийн эрхийг эзэмшдэг ажээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 29

2007 оноос эхлэн Нью-Йорк хот гудамжны хүмүүст зориулан нэг талын зорчих тийзийг бэлэглэдэг болжээ. Хамаатан садан нь түүнийг гэртээ амьдруулах ч юм билүү.

2000 -  Homeless man in New York City.

Чито үхэж байсан матрыг аварч асран халамжилсан ба түүнийг онгон байгальд нь тавьдаг ч буцаад л хүрээд ирдэг байна. Тэд сайн найзууд болсон бөгөөд Чито 5 м урт, 450 кг жинтэй найз матраа үнсэж тэврэн, хамт сэлж тоглохын тулд байнга усанд шумбан ордог байжээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 34 баримт 31

20
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *