Нүдний эргэн тойронд үрчлээ бий болсон уу? Нүүрний арьсыг 15-20 насаар залуужуулахын тулд дараах арчилгааг цаг алдалгүй хийгээрэй…

3

Хөгшрөх явцыг хэдхэн жилээр ч болов зогсоох хүсэл – магадгүй бүсгүй хүн бүрийн мөрөөдөл байх. Хэрвээ та амьдралын баяр баясгалантай хүн бол анхны үрчлээ нэг л мэдэхэд гараад ирсэн байхыг үгүйсгэхгүй. Олноо хүлээн зөвшөөрөгдсөн баримт: нүдний үрчлээтэй хэдий хэр эрт тэмцэж эхэлнэ төдий чинээ арьсаа залуугаар нь удаан хадгалж чадна. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг түр хойш тавиад байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж үзвэл яасан юм бэ?

Өнөөдөр та бүхэндээ үрчлээний эсрэг үйлчилгээтэй тоснуудыг танилцуулахаар бэлдлээ – 10 төрлийн тос байна. Өөрийн арьсны онцлог, өнгөнд тохируулаад хүслээрээ сонгоорой.

 

Нүүрний үрчлээний эсрэг тос

1. Жожоба тос

Нүдний эргэн тойронд гарсан үрчлээг арилгах хамгийн үр дүнтэй тос өөр хаанаас ч олдохгүй байх. Уг тосны гайхамшигт үйлчилгээ нь агуулагдаж буй химийн орцод нь байгаа юм: амин дэмүүд, эрдэс бодисууд болон амино хүчлүүд ихээр агуулагдана. Гэхдээ энэ тосны хамгийн аугаа үйлчилгээний нууц нь тосны эйкозен хүчилд агуулагдаж байгаа юм – нүд орчмын эмзэг арьсанд зөөлөн бөгөөд таатай үйлчилгээ үзүүлнэ.

Тосыг маск байдлаар эсвэл өөрийн түрхдэг өдөр, шөнийн тосондоо хэдэн дуслыг дусаагаад түрхэж болно. Жожобын тос хормын дотор арьсанд шингэх тул арьсыг богино хугацаанд чийгшүүлнэ, үрчлээг толийлгож арьсны өнгийг сэргээнэ.

 

2. Кастровын тос

Уг тос нь бусад төрлийн тосыг бодвол хямд бөгөөд хүртээмжтэй. Мөн үрчлээтэй үр дүнтэй тэмцэнэ. Кастровын тосыг тогтмол хэрэглэвэл нүдний доорх үрчлээ багасч унжсан арьс чангарна. Харц ч илүү гэрэлтэж ирдэг. Кастровын тосны гол орц – рецинол, олеин болон лионолын хүчлүүд болно. Эдгээр хүчлүүд нь жижиг үрчлээг арилгаж хуурай арьсыг чийгшүүлдэг.

Кастровын тосыг өөр бусад төрлийн тостой хослуулан хэрэглэж болно эсвэл шууд дангаар нь ч хэрэглэх боломжтой. Тосыг эсвэл тосны хослолыг бага зэрэг халаагаад арьсны асуудалтай хэсэгтээ хурууны өндгөөр түрхээрэй. Сарын турш өдөр болгон нүдний доогуур түрхэхэд үр дүн гайхалтай мэдэгдэх болно.

 

3. Какаоны тос

Какаоны тос гоо сайхныг дэмжигч бөгөөд арьсыг эрүүлжүүлнэ. Орцод нь төрөл бүрийн тосны хүчлүүд, амин дэмүүд, танин буюу арьсны эсийг төлжүүлэгч бодис багтсан. Танин нь үрчлээ гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна гадны гаж бөгөөд хортой нөлөөнөөс арьсыг хамгаална.

Какаоны тос нүүрэнд сайн шингэдэг. Уг тосоор өдөр тутмын тэжээлийн тосоо бүрэн орлуулж хэрэглэж болно. Хэрэглэхээс өмнө урьдчилан бэлдэх ч шаардлага байхгүй, яагаад гэвэл биеийн дулаанд өөрөө хайлж шууд шингэдэг. Унтахаасаа өмнө нүүрэндээ тэжээл өгөх хамгийн шалгарсан арга ажээ.

 

4. Наргил модны самрын тос

Наргил модны самрын тос – нүүрний болон биеийн арьс арчилгаанд үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх тоснуудын нэг. Хуурай арьсанд гүн шингэнэ, нарны хорт туяанаас арьсыг хамгаална, бодисын солилцоог тэнцвэржүүлнэ. Тосыг түрхсэний дараа арьсанд нимгэн хальс үлддэг – чухам энэ л хальс арьсыг чийгшүүлж үрчлээ гарахаас хамгаалдаг байна.

 

5. Усан үзмийн ясны тос

Шим тэжээлтэй бодисоор баялаг ут тос нь нүд орчмын арьсанд тэжээл өгч үрчлээг багасгана. Дангаар нь эсвэл өөр бусад төрлийн тостой хослуулан хэрэглэж болно. Арьсны өнгө сэргэж, насны өөрчлөлтийн явцыг удаашруулах ажээ.

Хэрвээ таны арьс хэтэрхий хуурай бол усан үзмийн ясны тосыг бусад тослог ихтэй тостой хослуулж хэрэглэхийг санал болгож байна (жожоба, наргил модны самрын, ши-гийн тостой). Харин хэвийн бөгөөд тослог арьстай бол дангаар нь хэрэглэх нь илүү тохиромжтой.

 

6. Маалингын тос

Насны өөрчлөлтийн улмаас гарч байгаа үрчлээтэй маалингын тос үр дүнтэй тэмцэнэ. Мөн эрт суусан үрчлээг арилгах, арьсны өнгө сэргээх, чийгшүүлэх, хар толбо болон сэвхийг цайруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Маалингын тосыг хөвөнд шингээж нүүрэндээ бүхэлд нь эсвэл тодорхой хэсэгт түрхэнэ, бага зэрэг халаавал илүү тааламжтай мэдрэмж төрүүлэх ажээ. 10 минутын дараа тостой бүлээн бигнүүрийг авч усаар угаана.

Нүд орчмын арьсанд маалингын тосыг түрхэхгүй байхыг зөвлөж байна, яагаад гэвэл хүнд тосонд тооцогдох тул хавагнуулах талтай. Маалингын тосыг зөвхөн гадна бус мөн дотор хэрэглэх нь ч эрүүл мэндэд тустайг бид мэднэ. Тосыг хоол хүнсэндээ хэрэглэснээр арьсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө, хөгшрөлтөөс хамгаалахаас гадна хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг.

 

7. Тоорын тос

Тоор жимсний ясны тос – үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүний гол орц болж явдаг. Уг тосонд Е амин дэм ихээр агуулагддаг – арьсыг залуужуулж үрчлээг багасгах үйлчилгээ үзүүлнэ. Тоорын тосны суурьтай маск эсвэл бигнүүр нь арьсыг зөөлрүүлж уян хатан чанарыг хангана.

Унтахаасаа өмнө тоорын тос түрхэхийг зөвлөж байна, хурууны өндгөөрөө зөөлөн түрхээрэй. Уг тосыг хөмсөг, сормуусандаа байнга түрхвэл ургалт нь идэвхжиж өтгөрдөг байна, мөн үс унахаас хамгаална.

 

8. Чацарганы тос

Насны өөрчлөлттэйгөөр гарч ирсэн үрчлээг багасгаад зогсохгүй унжсан, өнгөө алдсан арьсыг бүхэлд нь сэргээх үйлчилгээ үзүүлдэг гайхамшигтай тос юм. Чацарганы тосыг цэврээр нь арьсандаа түрхэж болохгүй. Хүйтнээр нь шахсан тосон дээр хэдэн дусал Е амин дэм нэмж сайтар хутгаад суурь тос болгон түрхэнэ.

Тосны шим тэжээлийг бүрэн авахыг хүсэж байгаа бол тосоо түрхээд нүүрэндээ зөөлөн иллэг хийгээрэй. Өөрийн хэрэглэдэг тэжээлийн тостойгоо чацарганы тосыг хольж түрхэж мөн болно – амархан шингэхээс гадна арьсны нүхийг бөглөхгүй. Сарын турш нүүрэндээ чацарганы тос түрхэхэд арьс чангарч, чийгшил өндөртэй болдог. Үр дүн – ганц ч үрчлээгүй болно.

 

9. Бүйлсэн самрын тос

Хуурай арьсыг чийгшүүлэх, нүдний доорх хар толбо, хаванг бууруулах байгалийн гаралтай бүтээгдэхүүн бол бүйлсэн самрын тос. Маш их хэмжээний шим тэжээлийн бодис агуулдаг, арьс арчилгааны хамгийн үр дүнтэй тос хэмээгддэг.

Уг тосыг тогтмол хэрэглэнэ, унтахаасаа өмнө арьсны асуудалтай хэсэгтээ зөөлөн иллэг хийж түрхэнэ. Шингээгүй тосыг хагас цагийн дараа хөвөнд шингээж авна.

 

10. Чидун жимсний тос

Чидун жимсний тосыг зөвхөн хоол хүнсэнд хэрэглээд зогсохгүй. Гоо сайхны олон бүтээгдэхүүний орцод багтдаг. Өдөрт 10 минут чидун жимсний тостой бигнүүр тавихад жижиг үрчлээнүүд арилж арьс шим тэжээлээр баяжина.

Анхилуун үнэртэй тосны маск – зөвхөн дэлгүүрийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй мөн үрчлээтэй үр дүнтэй тэмцдэг. Өдөр тутмын зөв арчилгаа – энэ бол залуу харагдах цорын шалгарсан арга юм.

Энэхүү нийтлэлийг өөртөө хадгалж авахаас гадна найз бүсгүйчүүдтэйгээ заавал хуваалцаарай.

10
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chimedlkham Namsrai

    Chimedlkham Namsrai

    2019/02/26 at 11:31

    Ymar vnete be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *