
Хот доторх замын хөдөлгөөн – хэзээ ч зогсохгүй тийм л салбар гэж хэлж болно. Хотынхон жил болгон замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шинэлэг зүйл зохион бүтээж байна. Энэ нь явган зорчигчийн төдийгүй жолоочийн аюулгүй байдлыг ч хангана.
Дэлхийн улс орнуудын хотуудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ямар арга хэмжээ авч байгааг сонирхоцгооё. Бусад хотуудад ч гэсэн түгээмэр санагдсаныг нуух юун.
Нанта хотын гэрэлтдэг хэвтээ тэмдэглэгээ, Франц

Тольтой гэрлэн дохио – жолооч нар өөрийн сохор бүсэд ирж байгаа явган зорчигч/дугуйтай хүнийг харах боломжтой

Гэрлэн дохио хүлээж байхдаа зогсож болдог дугуйчдад зориулсан төмөр бариул бүхий түшлэг

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах үеэр харагдах байдлыг тод болгох зорилгоор замын багануудад шар углаа уут хийдэг

Харанхуйд гэрэлтдэг тэмдэглэгээтэй унадаг дугуйн зам, Монпьелье,Франц

Гэрэлтдэг хаалт

Байгальдаа нийцүүлж хийсэн явган хүний зам, Стокгольм

Францын өнгөөр ялгаж будсан явган хүний гарц

Хүүхдийн цэцэрлэгийн хажууд байрлах нэг чигийн урсгалтай замд хадаас суулгасан байдаг, Австрали

Анхааруулах тэмдгийг сайн хараарай!
Ногоон гэрэл асаах товчлуур морь унасан хүний өндөрт байрлажээ. Та морь унасан явах ч юм билүү, хэн мэдлээ

Тактил гадаргуу нь замын гэрлэн дохионы өнгөнөөс шалтгаалж өнгөө өөрчилнө

Францад байрладаг энэ жижигхэн гарцын баганууд гэрэлтдэг

Машинаа зогсоолд тавих хугацааны хязгаарыг заадаг багана (машин болгон 30 минутын эрхтэй)

Хонгилын ногоон өнгийн гэрэл нь зөвшөөрөгдсөн хурдны дээд хязгаараар хөдөлдөг

Жолооч өөрийгөө зөв хурдтай явж байгаа эсэхээ хянахад амар байдаг ажээ.
Стокгольмд камерын хяналтын тусламжтайгаар хурдны сугалаа явуулдаг байна

Энэ хэсэгт заасан хурдтай эсвэл арай бага хурдтай явж байвал та сугалаанд оролцох эрхтэй болно. Сугалааны санг дүрэм зөрчигчдийн торгуулиас бүрдүүлдэг ажээ. Энэ мэт жижиг гэмээр аргыг хэрэглэснээс хойш машинуудын хурд цагт 32-оос 25 км хүртэл багасжээ (22 хувиар).
Таны амьдарч буй хотод сонирхолтой зүйл байдаг уу?








Tserendash Tseren
2023/04/02 at 21:01
за мэдэхгүй дүрэм, амьдрал хоёр таг зөрөөд байншдээ. Манайд нэгдүгээр эгнээ дан машинаар дүүрсэн. Гэтэл 2р эгнээнээс баруун эргэтэл 1р эгнээнээс машин хөдлөөд шүргэчихсэн. Тэгээд 2р эгнээнээс эргэсэн гээд буруутгах юм. Бас 1р эгнээ автобус, тусгай тээврийн хэрэгсэл явна гээд заасан болохоор 2р эгнээнээс баруун эргэж таараад байдаг. Дүрмэн дээр 2р эгнээнээс баруун эргэхийг хориглосон.гм.