Мэргэжлийн маникюрчдын үйлчлүүлэгч нартаа хэзээ ч хэлдэггүй, зөвхөн өөр хоорондоо л хуваалцдаг 13 нууцыг бид олж мэдлээ

4

Мэргэжил болгон өөрийн гэсэн нууцтай байдаг. Мэргэжилтэн болгон жирийн иргэдэд мэргэжлийн нууцаа тэр болгон дэлгээд байхыг хүсдэггүй. Үнэндээ тухайн салбарын нууц болгоныг ч бид заавал мэдээд байх ч шаардлага байхгүй. Гэхдээ гоо сайхан болон эрүүл мэндийн сэдэв хөндөгдөөд ирэхээр бүгд л ямар нэгэн зүйл олж мэдэхийг хичээнэ. Энэ удаад манай редакц гоо сайхны салоны маникюрчид үйлчлүүлэгчдээсээ юу нууж байдгийг олж мэдсэн юм.

Хэдэн өдөр форум судалж үзлээ, маникюрын мэргэжилтнүүдийн нийтлэлийг уншлаа. Үүний үр дүнд таны урьд өмнө сонсож байгаагүй хэд хэдэн зөвлөгөөг бэлдэж чадлаа даа.

Гелний дээд давхарга хагараад байвал маникюрчныг сайтар ажиглаарай

secrets_manicure / instagram

Гелин будаг заримдаа хагарсан байдаг. Угтаа бол хагарах ёсгүй буюу ийм будагтай хичнээн удаан явсан ч хамаагүй.

Хэрвээ хумсны толь уян/зөөлөн, харин маникюрчин хэтэрхий зөөлөн материал ашигласан бол будаг хагарах нь тодорхой. Дараагийн удаа хумсандаа гелин будаг тавиулахаасаа өмнө маникюрчнаас сууринд илүү хатуу материал ашиглахыг хүсээрэй

 

Хэрвээ таны хумс “хурц үзүүр”-тэй болбол хэлбэрийг нь заавал засуулаарай

© Sakramel / YouTube

Хэтэрхий их нумарч “хурц үзүүр” гаргасан хумсыг хараад ихэнх маникюрчид хэлбэрийг нь засахаас залхуурч шууд гелин будгаа тавьдаг. Харин мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ийм нумарч шовхорсон хумсны хэлбэрийг засах ёстой ажээ. Нэгдүгээрт, ийм хумс үзэмжгүй харагдана, хоёрдугаарт, ийм хэлбэртэй байхад хумсны үзүүрт илүү их ачаалал ирэх бөгөөд амархан хугарахад хүргэнэ.

 

Жирийн лакыг тоолгүй орхиж болохгүй

Зарим нэг хүмүүст гелин хумс хийлгэхийг хориглодог, энэ тохиолдолд жирийн лакан будаг түрхэнэ (хориглох тохиолдол нь хумсны бэртэл гэмтэл, хурууны өөрийн гаж бүтэц, эсвэл зүгээр наснаас шалтгаалж). Зарим нэг маникюрчид энэ тухай ам ч нээдэггүй, яагаад гэвэл гелин хумс нь үнэтэй байдаг ажээ.

Харин үйлчлүүлэгчид маникюрчны амыг л харна: лак хурдан хуурна, тэгээд ч одоо цагт муухай харагддаг болсон шүү гэж хэлэх маникюрчны үгнээс гарахгүй.

Бодит байдал дээр лакан будгийг 1 сар хүртэл хадгалж болдгийг мэргэжилтнүүд баталж чадсан. Жирийн энэ материалаар урлагийн бүтээл ч хийх боломжтой юм.

 

Зузаан будахгүй байхыг хүсээрэй

© Depositphotos

Удаан хадгалуулахыг хүсэх тул бүсгүйчүүд өөрсдөө зузаан тавих гэж хүсдэг хэмээн маникюрчид ам уралдан ярьцгаадаг. Хэрвээ та энэ ангиллын үйлчлүүлэгч бөгөөд бусдаас гоёмсог хумстай явахыг хүсдэг бол хумсны будаг 1 мм-ээс зузаангүй байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс хумс тань үзэмжгүй, бүдүүлэг харагдаж эхэлнэ шүү.

 

Гелин хумстай удаан битгий яваарай

© Татьяна Бугрий / YoyTube

Маникюрчид өөрсдийн сошиал хуудсан дээрээ гелин хумс нь 6 долоо хоног тогтлоо гэж гайхуулсан зургуудаа их байршуулдаг. Үнэн хэрэгтээ энэ нь яав ч сайхан хэрэг биш.

Гелин хумстай удаан явахад өөрийн хумс болон хиймэл хумсны завсар бүрхүүл үүсдэг. Энэ нь өөрийн хумсыг гэмтээж өвчлүүлэхэд хүргэнэ.

Мэргэжилтнүүд гелин хумсыг 2-оос илүү долоо хоног байлгаж болохгүй гэж зөвлөж байна.

 

Маникюрийг байнга хийлгэх хэрэггүй

© Nadia Ustinova / Youtube

Хэрвээ та 3-4 хоноод л маникюр хийлгэдэг, тэгэхдээ илүүдэл махаа хутгаар авахуулдаг бол буруу арчилгаа хийж байна гэж үзнэ. Дөнгөж ургаж байгаа махыг авснаар тэр хэсэгт жигд бус хатуу арьс ургаж эхэлдэг. Хатуу, арзгар арьсыг жирийн махыг янзлахаас ч илүү төвөгтэй бөгөөд хэцүү.

Тиймээс байнга маникюр хийлгэх, тэр дундаа илүүдэл махаа байнга хайчаар аваад байх хэрэггүй.

 

Хумсныхаа толийг голдог бол уртасгахыг хүсээрэй

© Biotech School / YouTube

Богинохон бас өргөн хумсанд гелин хумс тавихад нэг их сайхан харагддаггүйг анзаарсан байх (заримдаа ийм хумсыг “туурай” ч гэх нь бий). Туршлагагүй маникюрчид үүнийгээ эхнээсээ үйлчлүүлэгчийн хумсны бүтэц ийм байсан, засаж залруулах ямар ч аргагүй гэж өөрийгөө хамгаалдаг.

Орчин үеийн маникюрын технологи өндөр хөгжиж чаджээ. Хумсныхаа уртаас ч өргөн хумсыг үзэмжтэй харагдуулахад ямар ч асуудал байхгүй. Үүний тулд маникюрчин арьсны багахан хэсгийг тусгай бодисоор боловсруулж зөөлөн хумсыг бий болгоно. Хэрвээ амжилттай болбол гоёмсог хумс удаан хадгалагдаж үлддэг байна.

Ийм өөрчлөлтийн амжилттай бодит үр дүнг үзэж сонирхоорой.

 

Арьс маникюр арчилгааг бүрэн авахгүй байвал багажаа солихыг хүсээрэй

Харамсалтай нь маникюр хийлгэж байгаа олон эмэгтэйчүүдийн арьсанд гаж урвал явагддаг. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд – харшил, хоёрдугаарт – хумсаа юугаар ч будаж болохгүй юм байна гэсэн бодол төрнө.

Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, маникюрээс татгалзах ямар ч шаардлага байхгүй ажээ. Заримдаа маникюрчныг багажаа солиод үзэхийг л хүсэхэд болно, жишээ нь төмөр багаж хумсны бүрхүүлтэй химийн нэгдэлд орж харшил үүсгэх тохиолдол бий. Төмөр түлхэгчийг/пушер жүржийн савхаар солиод үз.

Хэн нэгний арьс тоохгүй, харин эмзэг арьстай хүмүүсийнх төмөр багажинд загатнах, хорсох зэрэг таагүй мэдрэмж төрүүлдгийг бодолцоорой.

 

Хэрвээ мах хэтэрхий хурдан ургаад байгаа юм шиг санагдвал маникюрчин таны хумсыг зөв янзалж чадаагүй гэсэн үг

© LI DI / YouTube

Маникюрчнн хумс янзалж байхдаа анхаарал болгоомжгүйгээсээ болоод хумсны хамгаалалтын давхаргыг гэмтээдэг, өөрөөр хэлбэл махны доод хэсэгт байгаа оролдох ёсгүй давхаргыг гэмтээнэ. Үүний үр дагаварт, хумс ургахын зэрэгцээ махнаас салаалж ургах сөрвийсөн арьс цухуйж эхэлнэ.

Сөрвийж ургах энэ арьсыг махтай андуурах нь элбэг, гэхдээ махнаас илүү хурдан ургаад байгааг та анзаарсан л болов уу. Энэ таагүй байдлыг дараагийн маникюр арчилгаагаар засах бүрэн боломжтой: мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, дараагийн боловсруулалтаар л арилна. Хамгийн гол нь маникюрчнаа солихыг хичээ.

 

Педикюр хийлгэхдээ чигчий хурууг оролдохгүй байхыг хүсээрэй

© Depositphotos

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаарпедикюр хийлгэж байхдаа чигчий хуруугаа оролдуулах нь маш том алдаа гэнэ. Хөлийн чигчий хуруунд биеийн жин ихээр ирнэ, мөн бариу гуталтай байнга үрэлцэнэ, тийм ч учраас ихэнх хүмүүсийн чигчий хуруу далий ургасан байдаг.

Хэрвээ байнга педикюр хийлгээд байвал чигчий хуруунд “арьсны давхарга” ургасан мэт харагддаг, үнэн хэрэгтээ энэ бол өөрийгөө л хамгаалаад байгаа хэрэг. Их оролдох тусам улам л их ургана.

 

Гелийг хуулж авахгүй, эс бөгөөс хумсыг гэмтээнэ

Гелин хумсны нэг үзүүр  нь хуулраад ирэх үед өөрийн эрхгүй татаад авчихмаар санагддаг. Энэ тохиолдолд хумсны толины дээд давхаргыг цугт нь хуулна л гэж санаарай. Энэ л давхарга хумсны будгийг хумстай барьцалдуулж байдаг юм.

Гэмтсэн хумсны толин дээр дараагийн будаг амжилттай тогтоно гэж огт бодохгүй байна.

 

Хэрвээ таны хумс жигд бус ургаж байвал битгий будаарай

© Depositphotos

Хумс жигд бус ургаж байгаагийн шалтгаан их: бэртэл гэмтэл, химийн түлэгдэлт, гелин будагтай удаан явах. Энэ тохиолдол будуулах огт хэрэггүй.

Хумс болон арьсны завсар “халаас” үүсдэг бөгөөд чийгтэй, халуун агаараар дүүрнэ – энэ бол мөөгөнцөр үүсэх маш таатай орчин гэдгийг бүү мартаарай. Ийм хумсанд гелин будаг, тэр ч бүү хэл жирийн лакан будаг түрхсэн ч уурших урвал явагдах юм. Өөрөөр хэлбэл халдвар авах магадлал нэмэгдэж байна л гэсэн үг.

Харамсалтай нь буруу ургаж байгаа хумсыг маникюрчид нүдээ аниад л авах мөнгөө бодож шууд будаж үйлчлүүлэгчийг эрсдэлд оруулсаар байна.

 

Загасны тусламжтай педикюр хийлгэх гэж байгаа бол сайтар бодоорой

© Depositphotos

Мэргэжилтнүүд хэд хэдэн шалтгааны улмаас ийм төрлийн арчилгаа хийлгэхгүй байхыг зөвлөжээ:

  • Нэг салоноор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд загас арьсны өвчин, вирусын халдвар тараах эрсдэлтэй
  • Загас өөрийн амьдрах орчинтой, шинжлэх ухаан ч энэ орчныг бүрэн гүйцэд судалж чадаагүй. Тиймээс таны арьс хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг таашгүй.
  • Зарим нэг салонууд гарра руфа загас өндөр үнэтэй тул хэмнэлт гаргаж хямд загас худалдаж авдаг. Ихэнх загас шүдтэй, тиймээс арьсыг хүлхэж биш мэрнэ гэсэн үг. Ингээд жижиг бэртэл гэмтлүүд үүсэх шалтгаан болно.

Та хумсаа байнга янзлуулдаг уу? Бусдын мэдэхгүй ямар нууц байна, бидэнтэй хуваалцаарай.

83
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *