Таны толгойг эргүүлж, харааны төөрөгдөлд оруулах 15 зураг. Та яг л ховсдуулсан мэт нүдээ огт салгаж чадахгүй

2

Киотогийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Акиёши Китаока итгэмээргүй зургуудыг бүтээдэг, түүний бүтээлийг хараад нүдэндээ ч итгэмээргүй. Энд ямар ч илбэ байхгүй, тэр чигээрээ шинжлэх ухаан. Дүрс болгон төгс, гэхдээ объектын тодорхой өнцөг/өнгөнөөс шалтгаалаад бидний тархи эдгээр хөдөлгөөнгүй дүрсийг хөдөлж байгаа мэтээр хүлээн авна. Эдгээр зургуудыг ажиглан сууж байхдаа ийм зүйл байж болно гэж үү хэмээн гайхахаас өөр бид яаж ч чадахгүй. Шинжлэх ухаан дээр үндэслэсэн шүү дээ гэдгийг нь мэдэж байгаа ч гэсэн. Тархитайгаа тэмцэлдэж дараах зургуудыг “зогсоох”-ыг оролдоцгооё.

1. Давалгаа

Голд байгаа тойргоос болоод давалгаа тал тус бүр рүү хөдөлж байгаа мэт харагдана, гэхдээ үнэн хэрэгтээ энэ ямар ч хөдөлгөөнгүй зураг.

 

2. Загас

Яаралтай тайвшрах хэрэг гараад, харамсалтай нь ойр хавьд тайвшрахад туслах ямар ч аквариумтай загас байхгүй бол эдгээр хөдөлгөөнгүй сэлэгчид танд тусална.

 

3. Зүрх

Зүрх тус бүр лүү хараагаа шилжүүлбэл бусад нь хэрхэн цохилж байгаа нь харагдана.

 

4. Овор ихтэй харааны төөрөгдөл

Хараагаа төвлөрүүлээд сайтар харахад дотор талын дүрс хөдөлнө. Илүү их хөдөлгөөн мэдрэхийг хүсвэл хулганаараа зургийг дээш доош болгож хөдөлгөөрэй.

 

5. Бөмбөлөг

Хараагаа бөмбөлөгний голд төвлөрүүлэн хар, аажим урсаж буй хөдөлгөөн мэдэрнэ.

 

6. Ролик

Зургийг гүйлгэж харахад л роликууд эргэлдэж байгааг та харах болно. Хэрвээ сайтар ажиглан харвал бүр өөр өөр тийшээ эргэлдэж байгааг ч харах ажээ.

 

7. Кубикууд

Өнгөнөөс нь шалтгаалаад кубик гэрэлтээд байгаа мэт харагдана.

 

9. Долгион уу, үгүй юу?

Энэ талбай хоорондоо ямар ч зөрүүгүй адилхан дөрвөлжнүүдээс бүтсэн, даанч өнгө өнгийн “одод”-оос болоод долгиотож харагдаад байгаа юм.

 

10. Зургаан араа

Аль нэг арааг харж байхад бусад нь эргэлдсээр л…

 

11. Хоёрдмол зураг

Та хөдөлж байгаа ваарыг олж харав уу? Хараагаа дахиад жоохон төвлөрүүлж чадвал тэр ваар хоёр хүний дунд байгаа шүү.

 

12. Төгсөшгүй

Үл төгсөх спирал хөдөлгөөн, эхлэл болон төгсгөл гэж байхгүй. Дээрээс нь бас тийм хэлбэртэй дүрс ч гэж хэлж чадахгүй: хоолой юм уу, тойрог ч юм уу?

 

13. Хайр

Хайрын мөнхийн хөдөлгөөн, хараагаа сайтар ажиллуул.

 

14. Том хэмжээтэй тавиур

Хулганаа бас хөдөлгөх хэрэгтэй, том дүрсийг олж харсан уу?

 

15. Цэгүүд

Цэг болгоны хөдөлгөөнийг зогсоох гэж оролдоорой.

47
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chuka Diver

    Chuka Diver

    2020/01/26 at 21:07

    Сонин юм байна!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *