Онгоцны цонхонд жижиг нүх байхыг анзаарч байсан уу?

1

Онгоцоор нисэж явахдаа цонхны доод хэсэгт байрлах жижиг нүхийг хараад яагаад энд нүх байдаг юм бол доо гэж олон хүний адил та гайхаж байсан байж магадгүй. Тэгвэл энэ нүх нь хүн тээврийн нисэх онгоцонд байх ёстой энгийн нэгэн зүйл боловч чухал ач холбогдолтой зүйл болох тухай тайлбарыг хүргэж байна.

Онгоцны цонхон дээр жижиг нүх байхыг анзаарч байсан уу? 1

Энэ нүх бол онгоцны аюулгүй байдлыг хангахад зориулсан зүйлсийн нэг бөгөөд онгоц доторх агаарын даралтыг хэвийн байлгах, тохируулахад чухал үүрэгтэй юм.

Энэхүү “амьсаглагч нүх нь” нэвчих хавхлага маягаар ажиллах ба Даймлер Крайслер Аэроспэс Эйрбас-ийн 1997 онд авсан патентаар бол энэхүү “агаарын хоолой” нь цонхон доторх агаарын даралтыг гадна талын даралттай тэнцвэржүүлэх зорилоготой юм.
Агаарын даралт нь моторын тусламжтайгаар бүхээгт орон хуримтлагдах ба энэхүү хуримтлагдсан агаарын даралт нь гадагшаа гаргах хавхлагын тусламжтайгаар онгоцон дотор хадгалагдаж байдаг.

Онгоцны цонхон дээр жижиг нүх байхыг анзаарч байсан уу? 2

Мэдрэгчүүд онгоц доторх агаарын даралтыг хэмжин, хавхлага маань (жижиг нүх) байх ёстой хэмжээнээс илүү гарсан агаарын даралтыг гадагшлуулан хэвийн хэмжээнд барьж байх үүрэгтэй.
Энэ хавхлага онгоц газарт байх үед бүрэн нээлттэй байх ба газраас тасрах үеэс эхлэн аажуухан хаагдаж эхэлнэ.

Далайн төвшинд агаарын даралт 14,7 PSI (нэг квадрат инчид ноогдох даралт) байдаг бол 9150-12200 метрийн өндөрт ч бас онгоц дотор ийм л даралттай байх ёстой. Энэ хэмжээний өндөрт агаарын даралт 4,3 PSI хүртэл унах бөгөөд хүчилтөрөгч ч хангалттай хэмжээнд хүрэхгүй учир зорчигчдын аюулгүй байдал, тав тухын тулд агаарын даралтыг тодорхой хэмжээнд барих шаардлагатай.

Онгоцны цонхон дээр жижиг нүх байхыг анзаарч байсан уу? 3

Бойнгийн дэргэдэх Шиффилдийн их сургуулийн Ахисан Түвшний Үйлдвэрлэл Судалгааны төвийн Нарийн бүтцийн туршилтын төвийн тэргүүн Филип Спирс хэлэхдээ “Их өндөрт хүний амьдралыг хэвийн байлгах хэмжээний хүчилтөрөгчийн хангалттай молекул байхгүй. Мөн даралт багасах тусам буцлах цэг доошлох учир яваандаа энэ нь хүний цус, нулимсыг буцлах нөхцлийг үүсгэнэ.

Онгоц доторх даралт гадна талын даралтаас илүү байдаг ба яг лаазтай кока колатай адил юм. Лаазыг сэгсрэх тусам улам хатуурч ирэх ба хөдөлгөөнгүй байлгахад эргэн зөөлөрч уян болдог. Онгоцны гадна талын бүрээс яг ингэж сунах болно” гэж тэр хэлсэн байна. Онгоцны бүхээг доторх даралт 11 PSI байхаар тохируулагддаг бөгөөд энэ нь далайн төвшнөөс 2130 метрийн өндөрт байх агаарын даралттай тэнцүү.

IN FLIGHT, UNITED STATES - SEPTEMBER 01: Republican presidential candidate, former Massachusetts Gov. Mitt Romney (L) and his wife Ann Romney talk on the campaign plane on September 1, 2012 en route to New Hampshire. Mitt Romney is going to his vacation home in New Hampshire for a few days off following the Republican National Convention and a few days of campaigning. (Photo by Justin Sullivan/Getty Images)

Мр Спирс нэмж хэлэхдээ ”Хэрвээ онгоц бив битүү байсан бол (онгоцны цонхонд нүх байгаагүй бол) онгоц доторх даралт цонхны хамгийн дотор талын шилэнд хүчтэй даралт үзүүлэх болно. Энэхүү даралт цонхны хамгийн гадна талын шилэнд үйлчилэхээр зүтгэх ба (гадна талын шилэнд ямар нэг асуудал байгаа эсэхийг хяналтын явцад илрүүлж болдог) хэрвээ даралт нүхээр нэвчих маягаар гарч байвал дотор талын шил даралтыг даах чадвараа хадгалах болно. Дотор талын шилэнд аливаа гэмтэл байгаа эсэхийг хяналтын явцад илрүүлэх боломж бага гэдгийг мартаж болохгүй. Мөн энэ нь онгоцонд ямарваа нэгэн асуудал гарахад хангалттай хэмжээгээр доошлох цаг хожиход чухал нөлөөтэй.

Линкольний их сургуулийн Инжинерийн сургуулийн шинжилгээний ажилтан Михал Визер “Нислэгийн явцад онгоц доторх даралт, цонхны гадна дотор шилнүүдийн хоорондох даралтыг тэнцвэржүүлэхэд энэ нүх чухал үүрэгтэйгээс гадна шил хоорондын чийгийг гаргаж цантуулахгүй байхад чухал үүрэгтэй” гэж хэлсэн байна.

2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Narmandah Manlai

    Narmandah Manlai

    2015/06/04 at 17:05

    dandaal bj bdag gehdee neg kampani ongotsondol bdag yum bna lee

  2. Зочин

    2015/06/04 at 17:12

    Ehende undesgui burj baigaad suuld in goliih in olj heleed duuslaa

  3. Yiahs Nayyahs

    Yiahs Nayyahs

    2015/06/04 at 17:51

    гялайлаа

  4. Хамгийн голийг нь

    2015/06/04 at 18:37

    Линкольний их сургуулийн Инжинерийн сургуулийн шинжилгээний ажилтан Михал Визер “Нислэгийн явцад онгоц доторх даралт, цонхны гадна дотор шилнүүдийн хоорондох даралтыг тэнцвэржүүлэхэд энэ нүх чухал үүрэгтэйгээс гадна шил хоорондын чийгийг гаргаж цантуулахгүй байхад чухал үүрэгтэй” гэж хэлсэн байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/88055/ © XopoM News

  5. Batbold Davaasuren

    Batbold Davaasuren

    2015/06/04 at 20:39

    bdiishd

  6. Snuu AnDaa

    Snuu AnDaa

    2015/06/04 at 23:31

    Vgvi anzaarch bsqngvi

  7. Болд Нараа

    Болд Нараа

    2015/06/05 at 03:09

    bi deer ni daraad yavaad bdiishdee hahaha

  8. Bilge Sone

    Bilge Sone

    2015/06/05 at 07:55

    Anzaarch bgagvi ym bnaa

  9. Зочин

    2015/06/05 at 09:36

    Bold Naraa deer n darj yawj baij ongotsnii daralt nemegduuleed delbelwee chi

  10. Bagi

    2015/06/05 at 12:06

    Harchad haraagui yumshig yavdag bsim bna

  11. Зочинжав

    2015/06/10 at 22:45

    OROSUUDAD ZAAJ UGMUUR YUM BAINA, KK TU-154 ongotsond iim yum alg bi uzlee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *