
Та үүнийг мэдмээр л байгаа биз дээ?
Nature Communications анагаахын сэтгүүлд Макс Планкын (Герман) нэрэмжит хөгшрөлтийн биологи судлалын институтийн судалгааны дүгнэлтийг хэвлэн нийтэлжээ.
Уг судалгаа нь анагаахын чиглэлээр хийсэн томоохон хэмжээний судалгаанд тооцогдох бөгөөд үр дүнд нь үхлийн магадлалыг 80 хувийн баталгаатай гаргаж ирэх цусны шинжилгээний аргыг олж илрүүлсэн юм.
Судалгаа нийт 16 жил үргэлжилсэн. Биологийн эрдэмтдийн явуулсан судалгаанд 44 мянган хүнийг хамруулсан бөгөөд хамгийн өндөр настай нь 110-тай байв.
Мэргэжилтнүүд үхлийн эрсдэлийг нэмэгдүүлэх төрөл бүрийн хүчин зүйлсийг судлан үзжээ: биеийн жин, цусны даралт, холестерины түвшин, удамшил, архидалт болон тамхидалтанд донтох байдал, архаг өвчнөөр өвдөх магадлал зэрэг.
Судалгаа хийгдэх хугацаанд 5,5 мянган оролцогч нас барсан. Эрдэмтэд судалгаанд оролцогчдын цусанд агуулагдах тусгай метаболигийн биомаркеруудын хэмжээг шинжилж үзэж байсан бөгөөд уг бодис ихээр агуулагдаж байгаа хүмүүс илүү урт насалж байгааг тогтоожээ.
Эдгээр биомаркеруудыг нээгээд 14 жилийн нүүр үзэж байна – хүний эрүүл мэндийн идикатор болсон, их байх тусам хүн урт наслах магадлал нэмэгдэнэ.
Уг дүгнэлтийг судалгааны явцад авч байсан цусны маркеруудын хариугаар баталгаажуулж байгаа юм. Шинжилгээг цөмийн соронзон резонансын тусламжтайгаар явуулдаг байна.
Биомаркерийн шинж тэмдгийг мэдсэнээр эрдэмтэд ойрын 10 жилд тохиох үхлийн магадлалыг 83% зөв тодорхойлж чадна.
Судалгаа хараахан дуусаагүй үргэлжилсээр байгаа юм. Эрдэмтэд өөрсдийн судалгааны үр дүнг илүү нарийвчлах тал дээр ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд өөрсдийн нээсэн цусны шинжилгээг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэж найдацгааж байна.
Эмч өвчтөнөө дараа жил нас барах эсэхийг л урьдчилан таамаглаж чаддаг байсан, харин одоо энэхүү шинжилгээний ачаар ойрын 10 жилд нас барах эрсдэлтэй эсэхийг нь тодорхойлж чаддаг болох нь. Эрдэмтдийн хэлж байгаагаар уг нээлт нь хүмүүсийн амьдралын хэв маягийг эрс өөрчлөхөд нөлөөлнө гэжээ.
Мөн энэ төрлийн шинжилгээ нь даатгалын компаниудын сонирхлыг татаж болох юм гэж эрдэмтэд таамаглаж байна.
Мэргэжилтнүүд уг шинжилгээг “мэдэгдэхүйц алхам” болсон гэж дүгнэснээс гадна цусны шинжилгээг амьдралд хэрэгжүүлэхээс өмнө судалгааг илүү нарийн явуулах нь зүйтэй гэж онцолжээ.
Та өөрийнхөө амь насанд хүрч болзошгүй аюулыг урьдчилан мэдмээр байна уу?








Oyuna Batdeger
2019/09/11 at 14:57
On saran ireh.r hadan gertei ochih.s hoish ..ter on sar.g hen ch turuulj medehgui schuu
Данзан Аюуш
2019/09/11 at 15:08
80хувийн баталгааг юу гэж ойлгох вэ? Энэ маш нарийн зүйл шүүдээ хэдхэн ард түмэнээрээ мөн ч их тоглох юм даа ийм юмыг хараагүй юм шиг байгаач
Na Na
2019/09/11 at 18:53
Soliotoi ymig bv har
Oyunbileg Davaa
2019/09/13 at 11:45
Хөндлөнгийн хүчин зүйлээс амь нас эрсдэх магадлал өндөртэй (осол гм ) манайд бол итгэлтэй бх хэрэггүй л юм бна.
Enhchimeg Enhee
2019/09/13 at 23:21
Ineedtei ymaa