Японы нэгэн төрийн албан хаагч 14 жилийн хугацаанд 4512 удаа ажлын байран дээрээ тaмхи татсан хэргээр 11,000 доллараар торгуулжээ

0

Саяхан нэгэн япон эр 14 жилийн хугацаанд ажлын цагаар 4500 гаруй удаа тaмхи татсан хэмээн 1,44 сая иен буюу 11,000 ам.долларын торгуулийг цалингаасаа суутгуулах торгууль хүлээжээ. Бидний хувьд тaмхи бол нэмэлт хэрэглээний зардалд тооцогддог бол Японы Осака зэрэг томоохон хотуудад татаж буй тaмхиныхаа үнийг төлөхөөс гадна, ажлын цагаар тaмхи татвал торгууль төлөх хуулийн заалттай байдаг аж.

Өдгөө 61 настай нэгэн эр саяхан 14 жил хагасын хугацаанд нийт 4512 удаа ажлын байран дээрээ тaмхи татаж, 355 цаг 19 минутын ажлаа цалгардуулсан хэмээн мөнгөн торгууль хүлээхийн сацуу 6 сарын хугацаанд цалингийн 10 хувийг суутгуулахаар болжээ. Түүний хамтаар хоёр ч хамтран ажиллагч нь мөн торгуулсан бөгөөд 2022 оны 9-р сараас эхлэн ажиглалтад орсон аж. Тэдний хувьд мэргэжилтнүүдийн зөвлөгөөг үл тоож, тaмхи татаж байгаагаа нуун дарагдуулах гэж удаа дараа оролдож байжээ.

Осака хотын хувьд манай гараг дээрх тaмхины эсрэг хамгийн хатуу дэг журамтай хотуудын нэгт тооцогддог бөгөөд 2000-аад оны эхэн үеэр сургууль, албан байгууллага дээр тaмхи татахыг хориглож байв. Их хэмжээний торгууль хүлээсэн эрийн тухай мэдээллийг авсан иргэд олон талын өнцгөөс хүлээн авч байгаа аж. Тухайлбал, зарим иргэд тaмхи татахын тулд зөвшөөрөл авч, ажлын байраа орхин гарах нь илүү цаг шаардсан ажил хэмээн үздэг тухайгаа өгүүлж байгаа бол бусад хэсэг нь хүмүүс ажил дээрээ цай ууж, хоорондоо ярилцах зэргээр цагийг дэмий өнгөрүүлдэг ч торгууль хүлээдэггүй байхад тaмхи татсан гэж торгох нь буруу ч гэж дүгнэжээ. Үүнтэй ижил тохиолдол 2019 онд гарч байсан бөгөөд тухайн үед нэгэн багшийг 3400 орчим удаа ажлын байран дээрээ тaмхи татсан хэмээн буруутгаж, 1 сая иенийг цалингаас нь суутгаж байсан аж.

2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2023/04/02 at 18:20

    Ёоё

  2. Amarbaatar Chinchuluun

    Amarbaatar Chinchuluun

    2023/04/02 at 18:28

    1 талыг хэт их барих нь маш их буруу юм… Яг шашин шиг!!!

  3. Charlz Germanny

    Charlz Germanny

    2023/04/02 at 18:59

    14 jil hamt ajilsan hun l ene toog garganuu ghes uur hun gargaj chadahgui. Chnii toirog dund nul daisanuud baigag bitgi martarai

  4. Amarbaatar Chinchuluun

    Amarbaatar Chinchuluun

    2023/04/02 at 22:23

    Muslim шашин Япон дэг журам хоёр их л ойролцоо чиг хандлагатай…

  5. Madiath Taïrou

    Madiath Taïrou

    2023/04/03 at 17:26

    Хэрэв танд зээл хэрэгтэй бол надтай шуудангаар эсвэл мессенжерээр холбогдоорой. Би 1% хүүтэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *