Компьютерийн тусламжтай бүтсэн виртуал орчинд, өөд болсон охинтойгоо нулимс дуслуулан уулзсан эхийн сэтгэл догдлом мөч

0
  • Өмнөд Солонгосын МВС телевиз “Meeting You” нэртэй баримтат киног олны хүртээл болгожээ.
  • Уг баримтат кино нь 2017 онд удамшлын замын haemochromatosis гэх өвчнөөр өөд болсон 7 настай охины эх Jang Ji-Sung-ын тухай өгүүлдэг аж.
  • Компьютерийн тусламжтай бүтсэн хиймэл орчинд өөд болсон охинтойгоо тэрээр уулзжээ.
  • Тэрхүү сэтгэл хөдөлгөм бичлэг цахим орчинд олны анхаарлын төвд ороод байна.

Уг баримтат кинонд охиноо алдаж уй гашууд автсан ээжийг охинтойгоо ахин уулзах боломжийг олгож буй тухай өгүүлэх бөгөөд өөд болсон охиноо харсан эхийн сэтгэл хөдөлж, нулимс дуслуулж буй дүрс бичлэг нь цахим орчинд тарж, олны сэтгэлийн утсыг хөндөж эхэлжээ. Jang Ji-Sung 7 настай Nayeon охиноо тун ховор тохиолддог “haemochromatosis” гэх хэрэгцээт хэмжээнээс давсан хэмжээний төмрийг биед шингээн авдаг удамшлын өвчний улмаас 2017 онд алджээ. Харин МВС телевизийн “Meeting You” хэмээх баримтат кино түүнд охинтойгоо ахин нэг удаа уулзалдах боломжийг олгосон байна.

 Jang Ji-Sung компьютерийн тусламжтай бүтсэн хиймэл орчинд өөд болсон охинтойгоо нулимс дуслуулан байж уулзжээ.

Тус баримтат киноны найруулагчдын мэдээлснээр энэхүү хиймэл орчинг бүтээхийн тулд 8 сарыг зарцуулсан гэнэ. Түүнчлэн түүний охин Nayeon-ы дүрийг бүтээхийн тулд бага насны модель охиныг тоглуулж, талийгаач охины дуу хоолойг сэргээж, түүний очих дуртай байсан цэцэрлэгт хүрээлэнд буйгаар дүрслэн бүтээжээ.

 

7 настай Nayeon охин маш ховор удамшлын өвчнөөр нас барсан юм.

Хиймэл орчинд Nayeon охин ээждээ хандаж, “Ээж ээ, та хаана байсан юм бэ? Та намайг санадаг уу? Би таныг маш их санаж байна” хэмээн ярьж байв.

 

Тэд хамтдаа цэцэрлэгт хүрээлэнд цагийг аз жаргалтай өнгөрүүлж, охины төрсөн өдрийн баярыг ч тэмдэглэжээ.

Jang Ji-Sung-ын  хиймэл орчин хийсэн уулзалт охин нь орондоо орж унтахаар болж охинтойгоо салах ёс хийснээр төгссөн бөгөөд охин унтах үед эрвээхий болон нисэн одож буйгаар найруулжээ.

Ийнхүү уншигч танд тэдний сэтгэл хөдөлгөм уулзалтын бичлэгийг үлдээж байна.

Цахим сүлжээ хэрэглэгчид тэдний энэхүү бичлэгийг үзээд “жаахан хүүхэд шиг л уйлж орхилоо” гэх мэтчилэн сэтгэл нь хөдөлж буйгаа илэрхийлжээ.

13
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Chimeg Dalkhjav

    2023/02/05 at 18:25

    Аягуй өрөвдмөөр. Дэмий ч юм шиг санагдсан.

  2. Aarii Ariunaa

    2023/02/05 at 18:25

    ingeed ch boltugai eejteigee uulzah ymsan😭

  3. Nymsuren Olonchimeg

    2023/02/05 at 19:50

    ingeed ch boltugai eejtegee uulzah ymsan 😭😭😭

  4. Tsogoo Jamsran

    2023/02/05 at 19:52

    ingeed ch boltugai xoer nz aawtaigaa owootoigoo uulzax yumsandaa ta nariigaa zondoo ix sanj bna yadch aawtaigaa

  5. Ayushjav Dashnyam

    2023/02/05 at 21:23

    yamar ih uillaa

  6. Humer Valérie

    2023/02/06 at 08:53

    Сайн өглөө.
    Та бизнесээ гэрээсээ санхүүжүүлэх хэрэгтэй, машин худалдаж авах, мотоциклийн худалдан авалт хийх, бизнес эрхлэх, хувийн хэрэгцээнийхээ төлөө илүү их эргэлзэж байх хэрэгтэй. Бид 2 хувийн хүүтэй зээлийн 5,000,000 ₮- 800,000,000 ₮ хувийн кредитийг олгодог.
    Хэрэв та сонирхож байгаа бол түргэн зээл авахаар надтай холбоо бариарай.
    Чамд сайхан өдөр.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *