Хэрэв долоо хоногт гурван удаа гурвалжин будаа идвэл таны бие организмд ямар гайхалтай өөрчлөлтүүд гарах вэ?

2

Бор будаа буюу гурвалжин будааг зүгээр ч нэг “будааны хаан” гэдэггүй байх. Тэрээр их хэмжээний амин дэм, эрдэс, амин хүчил, хэрэгцээт нүүрс ус, ханасан өөх тос зэргийг агуулж биед сайн нөлөө үзүүлдэг. Түүнээс гадна энэ будаа маань жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд янз бүрийн генийн өөрчлөлт болон химийн боловсруулалтад ордоггүй юм.

Ингээд энэхүү будааны ач холбогдлыг мэддэг болсны үндсэн дээр уг будааг долоо хоногийн турш оройн юм уу өглөөний хоолондоо хэрэглэхэд таны бие организмд ямар өөрчлөлт гарах талаар танилцуулъя.

1. Жин хасахад тусална

© Depositphotos © Depositphotos

Мэдээж өөр юу ч үгүй гурвалжин будааны зутангаар хооллоод илүүдэл жингийн асуудлыг шийднэ гэж үгүй. Гэхдээ зохих өөрчлөлт гарч л таарна. Юуны өмнө гурвалжин будаа нь маш тэжээллэг юм. 100 гр зутан нь ердөө 110 ккал агуулдаг байна.

Хоёрдугаарт нарийн нүүрс ус нь хүч чадал өгч цадсан мэт сэтгэгдлийг удаан хугацааны турш барина. Тийм учраас илүү хоол ундны тухай, түүнээсээ улбаалж илүүдэл калори авах тухай бодол төрөх нь үгүй билээ.

Гуравдугаарт гурвалжин будаа шээс хөөх үйлчилгээтэй бөгөөд ингэж биеэс хорыг гадагшлуулна.

 

2. Судасны байдлыг сайжруулна

© Depositphotos © Depositphotos

Гурвалжин будаанд байх рутин хэмээх амин дэм нь судасны ханыг бэхжүүлж цус харвах зэрэг янз бүрийн өвчний эрсдэлийг бууруулна. Тиймээс саяхан мэс ажилбарт орсон өвчтөн, жирэмсэн эмэгтэй болон сая төрсөн эх болон хүүхдийн эрүүл мэндэд тустай учир урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байх хэрэгтэй.

Биологийн идэвхтэй бодис болох квартцен нь мөн судас цэвэрлэнэ. Гурвалжин будааг тогтмол хэрэглэхэд хэт ханасан өөхний хүчлээс үүдэлтэй холестерины хэмжээг бууруулдгийг судалгаагаар тогтоосон байдаг билээ.

Энэ будаа нь төмрөөр баялаг бөгөөд хүний цусан хангамжийн системд төмөр чухал ач холбогдолтой юм.

 

3. Хүч чадал өгнө

© Depositphotos © Depositphotos

Гурвалжин будаанд ихээр байх уураг нь мах болон загасны маханд байх уурагтай маш төстэй. Чухам тийм учраас энэ будаанд цагаан хоолтнууд их дуртай. Энэ нь биеийн болон оюун ухааны ажилд зөвхөн хүч чадал өгөөд зогсохгүй энэ үедээ биеийг их хөнгөн болгож дараа дараагийн ажил хийхэд амар хялбар сэтгэгдэл төрүүлнэ.

 

4. Тайвшруулж, сайхан сэтгэл санаатай болгоно

© Depositphotos © Depositphotos

Гурвалжин будаа нь хүний тархины төв мэдрэлийн системд нөлөөлж, стресс тайлах, тайвшрахад тус болно. Энэ будааг бүр депрессийн үед ч сэтгэл санааны байдлыг сайжруулахын тулд хэрэглэхийг зөвлөдөг.

Нэмээд хэлэхэд хүнсний тариа, ургамал дотроос зөвхөн гурвалжин будаа нь холин хэмээх хүний мэдрэлийн систем төдийгүй тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй бодис агуулдаг байна.

 

5. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна

© Depositphotos © Depositphotos

Гурвалжин будааг хоол боловсруулах системийн үйл ажиллагаа нь доголдсон хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг. Нимбэгийн болон алимны хүчил агуулдаг учраас эдгээрийн нөлөөгөөр хоол хүнс шингээх явц нь сайжирдаг. Никотины хүчил нь бодисын солилцоог сайжруулж уураг, өөх тос, нүүрс ус боловсруулах үйл ажиллагааг түргэсгэнэ.

Эслэг болон цардуул нь өтгөн хатах болон гэдэс хийгээр дүүрэхээс сэргийлдэг.

Үл уусах эслэг нь цөсний хүүдийнд чулуу үүсэх эрсдэлийг бууруулна. Ер нь гурвалжин будаа хэрэглэх нь янз бүрийн хорт хавдар, тэр дундаа ходоод гэдэсний хорт хавдрын эсрэг сайн урьдчилан сэргийлэх маш сайн үйлчилгээ үзүүлнэ.

 

6. Арьс, үс болон хумсны байдлыг сайжруулна

© Depositphotos © Depositphotos

Е амин дэм нь уян хатан арьс, хүчирхэг үсэнд ихээхэн хэрэгтэй. Рутин нь нарны янз бүрийн хортой туяаны үйлчлэлээс хамгаална. Марганец нь цусны эргэлтийг сайжруулж, арьс илүү өнгөлөг залуу болдог байна. Амин хүчил болон флавоноид нь хөгшрөх үйл явцыг удаашруулж сааруулна.

Бүхэл үрийн ургамлын нүүрс ус, цайр, А болон В амин дэм нь үсний ургалтад сайнаар нөлөөлж, илүү бат бөх байхад нь тустай.

Гурвалжин будаанд байх кальци нь шүд болон яс, хумсны эрүүл мэндэд сайн нөлөөтэйгөөс гадна Д амин дэмийг хүлээн авахад ихээхэн тустай нөхцөл бий болгоно.

 

7. Цусан дахь сахарыг багасгана

© Depositphotos © Depositphotos

Чихрийн шижин өвчтэй хүмүүсийг гурвалжин будаа ихээр хэрэглэхийг зөвлөдөг. Бага хэмжээний гликемик индекстэй учир цусан дахь сахарын хэмжээг багасгахад тустай. Энэ талаараа ногоон гурвалжин будаа нь бүр илүү их ашигтай юм шүү.

Та хоол хүнсэндээ “будааны хаан”-ыг хэр ихээр хэрэглэдэг вэ?

19
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *