Дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн дэлхийн томоохон 8 брэндийн бараа бүтээгдэхүүнүүд (IKEA үнэхээр гайхалтай санаа олжээ)

3

Хог хаягдлыг боловсруулах асуудал хүн төрөлхтний хамгийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Өдөр тутмын хэрэглээнд зориулсан бараа бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа улам бүр богиносож байгаа нь уг бэрхшээлийг хүндрүүлсээр. Дэлхийн хэмжээний томоохон брэндүүд энэ асуудлыг шийдэхэд улам бүр идэвхтэй оролцох болж хуванцар сав хэрэгсэл, хуучин тавилга, хог хаягдлыг хэрхэн зөв ашиглах талаар олон янзын үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байна.

Ингээд бидний хаясан хог хаягдал маань дахин боловсруулах явцад ямар зүйл болж хувирдаг тухай:

1. IKEA хог хаягдлыг дахин боловсруулан тавилга хийдэг болжээ

© ikea.com

IKEA эх дэлхийгээ хайрлан хамгаалах талаар янз бүрийн арга хэмжээ хайж, хэрэгжүүлсээр байна. Kungsbacka хэмээх нэртэй эко-гал тогоо нь дахин боловсруулсан хог хаягдлаар хийсэн анхны гал тогооны тавилга юм. Хаягдал мод, хуванцар сав, лонхыг ашиглан энэ тавилгыг хийжээ. Хийсэн материал нь ямар ч аюулгүй бөгөөд ингэлээ гээд тухайн тавилгын өнгө дизайн болон чанарт ямар нэг дутагдал үгүй билээ. Ийм гал тогооны тавилга нь жирийн модоор хийсэн тавилгаас ашиглах хугацааны хувьд ямар ч ялгаагүй байна.

 

2. H&M далайн эрэг орчмын хуванцар хаягдлаар хийсэн хувцасны бүхэл бүтэн ангилал бий болгожээ

hm / instagram

H&M нь дэлхий даяар хаягдал болж байгаа хуучин хувцсыг цуглуулан авах санаачлага гарган ажиллаж байгаа дэлхийн томоохон брэндүүдийн анхдагч нарын нэг юм. Хуучин эд зүйлсээр зөвхөн алчуур, дулаалга, янз бүрийн бүтээлэг, зөөлөн тоглоом, гутлын тавиур хийх төдийгүй хувцасны болон гэр ахуйн зориулалттай даавуун эдлэлийн хэд хэдэн ангилал бий болгон үйлдвэрлэж эхэлжээ.

 

3. Хэрэглэх аргагүй болсон хувцсыг Uniqlo шахмал, хатуу түлш болгож байна

© uniqlo.com

Хатуу, шахмал түлш хийсэн бүтцийн бараг 20%-ийг нь хаягдалд өгсөн хуучин хувцас эзэлдэг болж. Ийм түлшийг үйлдвэрийн зориулалтаар ашиглах бөгөөд үүний нэг жишээ нь цаас үйлдвэрлэх үйлдвэрлэл юм.

 

4. Adidas загасны тор болон далайн хог хаягдлаар пүүз хийж эхэлжээ

parley.tv / instagram

Adidas брэнд хуучин хаягдал болсон эд зүйлсийг дахин боловсруулан ашиглах ажилд идэвхтэй оролцож байна. Тэдний гол санаа нь хог хаягдлаар хийсэн гутал хувцас нь ямар нэг хугацаа, ашиглалт нь дууссан зүйлээр хийсэн муу зүйл биш харин ч хог хаягдал нь шинэ бүтээгдэхүүн хийх шинэ эх үүсвэр гэдэг ойлголт бий болгох явдал гэнэ. Adidas-ын бүх л дэлгүүрүүдэд хуучин хувцас, гутал авах тусгай хэсэг байдаг болжээ.

Тэд нэг пүүз хийхэд ойролцоогоор 11 хуванцар сав ашиглах бөгөөд үүнд үдээс болон бусад зүйлс бас орно.

 

5. Грект хаягдал хуванцраар гудамжны зориулалттай сандал болон бусад зүйлсийг хийж байна

the_new_raw / instagram

Салоника хотын оршин суугчдыг хаягдал хуванцраа хурааж хотын гудамжны зориулалттай сандал болон бусад зүйлс хийх ажилд оролцуулж эхэлжээ. Роттердамын The New Raw студийн байгуулсан компани нь хурааж цуглуулсан хуванцрыг 3D-принтер ашиглан гудамжны сандал хийж байна. Мөн хотын оршин суугчид энэхүү сандал болон бусад зүйлс нь ямар өнгөтэй байх, хаана байх тухайд өөрсдийн санал бодлоо илэрхийлж шийдвэр гаргахад оролцох боломжтой болсон гэнэ.

 

6. Берлинд кофены шаараар кофе уух аяга хийдэг болсон байна

kaffeeform / instagram

Kaffeeform хэмээх Берлиний стартап компани кофены хог хаягдал хэт ихээр хуримтлагдаж байгаад санаа зовнин, үүгээр олон дахин ашиглах кофены аяга хийж эхэлсэн байна.

Үйлдвэрлэгчид кофены шаарыг тусгай цавуу, модны үртэстэй нийлүүлэн кофе уух зориулалттай аяга бүтээжээ.

 

7. Jens Praet хэмээх Бельгийн студи шредерт (цаас зүсэгч) жижиглэсэн цаасаар оффисын зориулалттай тавилга хийжээ

jenspraet / instagram

Ийм цаасны хогийг бүр жижиглэн тусгай цавуутай холиод дараа нь өндөр даралтанд оруулан бэхжүүлж байна. Ийм тавилгын бат бөх чанар нь жирийн модоор хийсэн тавилгаас ер дутахгүй.

© jenspraet.com

Том компаниудад өдөрт дунджаар 3-5 кг жижиглэсэн цаасны хог гаргадаг бөгөөд энэ нь нэг бүтэн ширээ хийхэд хангалттай хүрэлцэх түүхий эд юм.

 

8. Nike Польшийн хөл бөмбөгийн шигшээ багт зориулан хаягдал хуванцар саваар хийсэн хувцас бэлджээ

© nike.com

Спортын хамгийн том брэндүүдийн нэг болох Nike компани дэлхийн цэвэр ариун байдлын төлөө бүр ч илүү алсыг харж Польшийн хөл бөмбөгийн шигшээ багийн хувцсыг 100% дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийжээ. Энэ хувцас нь хөнгөн, хамгийн гол нь жирийн хувцаснаас илүү бат бөх болсон байна. Нэг бүрэн хос хувцас нь 13 ширхэг дахин боловсруулсан савнаас бүтнэ: 8 нь цамцанд зориулагдах бол 5 богино өмд хийхэд хэрэглэгдэнэ.

© nike.com

Та хог дахин боловсруулах иймэрхүү үйл ажиллагаанд хэрхэн ханддаг вэ? Хуучин хувцсаа ийм зориулалтаар өгөх үү?

27
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhtuya Ovoobat

    Enkhtuya Ovoobat

    2019/06/28 at 10:29

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *