Таны гэрийг цэвэр цэмцгэр бас тав тухтай болгоход туслах зай ашиглалт, оновчтой зохион байгуулалтын 16 жишээ

0

Бид гэр орноо хамгийн тав тухтай байлгахыг хичээдэг. Үүнд зөвхөн эмх цэгцтэй байдал туслахгүй мөн орон зайн зөв зохион байгуулалт нөлөөлнө. Орон зайн зөв зохион байгуулалт амьдралыг тав тухтай болгохоос гадна өөрт хэрэгтэй зүйлээ амархан олоход тусалдаг. Бас эмх цэгц байгаа болохоор нүд ч баясна.

Өнөөдөр та бүхэндээ хог новшиндоо дарагдсан буланг эмх цэгцэнд оруулж чадсан хүмүүсийн ажлын үр дүнг танилцуулах гэж байна. Тэдэнд галзуу перфекционистууд ч талархан алга таших биз ээ. За, сонирхон үзэцгээе.

Хувцас болгон өөр өөрийн байртай хувцасны шургуулга

Emerald_Mistress

 

Орон зайгаа зохион байгуулаад үүнээсээ сэтгэлийн таашаал авах юм

sodeanki

 

11 ширхэг ууттай хувцас гаргаж хаяад, бас бус хандиваар тараагаад өөртөө үлдээсэн хувцаснууд одоо миний баяр баяслыг төрүүлж байна

Rosebudsi

 

Зүрхэнд нандин эд зүйлсийнхээ тавиурыг цэгцэллээ

watwatdowat

Амьдралдаа эмх цэгц хийхээр шийдсэн хүмүүс гэрээсээ л эхэлдэг байх. Нэг ёсондоо бидний хэлдгээр “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг л. Бидний эргэн тойронд байгаа орон зай бидэнд хүч өгдөг, тиймээс тэр орон зай тав тухтай, эмх цэгцтэй байх ёстой ажээ.

 

Миний гоо сайхны бүтээгдэхүүнд зориулсан зохион байгуулалт

cloudsarepearlblue

 

Би эд зүйлийг төрлөөр нь ялгах дуртай

punkrockcats

 

Миний сав суулганы шургуулга

ricoco7852

 

Оёдлын утаснууд маань одоо уур уцаар хүргэх биш харин баяр хөөр төрүүлдэг болсон

roeldriesvink

Гэр цэвэрлэж эмхэлнэ гэдэг ажил өөрөө хэцүү, гэхдээ бүх юм нь өөр өөрийн байрандаа байдаг гэр орон цаанаа л нэг тав тухтай бас нүд баясгана.

 

Одоо миний үнэт эдлэлүүд намайг улам аз жаргалтай болгож байна

Darthvader1987

 

Кабел утаснууд хадгалах лайфхак

organizeyourstuffnow

 

Аавын гутлыг ээж ийм зохион байгуулалттайгаар хадгалдаг

AgentIndiana56

 

Хүүхдийн тоглоомын өрөөг шөнөжингөө янзаллаа

LightningMqueenKitty

Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг ийм орон зайг зохион байгуулахад – дотоод зохицолдолгоог анхаарах нь хэрэгтэй гэж бодогдсон. Хуучин зоорь, хог новшоо янзалж үзсэн хүн болгон л үүнийг танд нотлон хэлэх биз ээ.

 

Би номыг нэрээр нь биш өнгөөр нь амархан санадаг юм. Тийм учраас номынхоо тавиурыг ингээд янзалчихаар өөрт хэрэгтэй номоо амархан олно доо

natalopolis

 

Эгчтэйгээ нийлж байгаад зай ашиглалт гэдгийг ч утгаар нь хийлээ дээ

reddit

 

Хоол амтлагчуудаа бүгдийг нь шилэн саванд хийгээд тавьчихлаа, өөрийн эрхгүй баярлаад байх юм

ThatDIYСouple

 

Гоёмсог ил захидал хадгалах төгс шийдэл оллоо. Найз минь надад ил захидал их илгээдэг хүн

TookieTheClothespin

Эдгээр зурагнуудаас танд хэрэгтэй лайфхак олдсон гэж найдаж байна. Та орон зайгаа зохион байгуулахаар ханцуй шамлан орохоор шийдэв үү?

24
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/10/12 at 01:02

    Э. Охиноо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *