Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа

1

Хүмүүс одоо байгаагаасаа залуу харагдах гэж хүсдэг нь түүний төрөлх араншин. Зарим нь өөрийнхөө насанд тохирсон төрхтэй харагдаж байгаадаа баяртай байдаг. Гэхдээ хэн ч наснаасаа хөгшин харагдахыг хүсдэггүй. Нүүр будалт нь таныг эрүүл, залуу, шинэлэг харагдуулж чаддаг шигээ зөв хэрэглээгүй тохиолдолд эсрэгээрээ таныг хамаагүй хөгшин харагдуулж чаддаг. Тиймээс нүүр будалтын тал дээр доорх сануулгуудыг анхаарах нь зүйтэй юм.

1. Хэт их, хэт хүнд

Гоо сайхны будаг шунх бага хэрэглэх тусмаа та залуу харагдана. Суурь энгэсэгний зузаан давхарга нь арьсны нүх сүвийг бөглөж, үрчлээг тодруулдаг. Ганцхан дуслыг авч, нүүрэндээ сайтар тараан түрхэх ба маш нимгэн, бараг харагдахгүй шахам байлгахад анхаар. Нүдний доод хүрээ, сэвх толбо зэрэг асуудалтай хэсгүүдэд өө дарагч ашигла.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 2

2. Гялалзсан зовхины будаг

Нүд орчмын арьсны нүх сүвүүд нь тос ялгаруулдаггүй учраас энэ хэсэгт анхны үрчлээнүүд үүсч эхэлдэг. Энэ хэсгийн арьс нь маш нимгэн бөгөөд нэмэлт арчилгаа шаарддаг. Эмэгтэйчүүдийн гаргадаг гол алдаа бол тэд заримдаа гялалздаг зовхины будаг ашигладаг явдал юм. Үүний оронд адил өнгөтэй бүүдгэр зовхины будаг хэрэглэ.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 3

3. Нунтаг энгэсэг

Т-бүс бол хамгийн анхаарууштай хэсэг. Нүүрнийхээ хэсэг нэг бүрт нунтаг энгэсэг бүү түрх. Нунтаг энгэсгийг зөвхөн хацар, хамартаа түрх. Духандаа түрхэхдээ анхааралтай бай. Учир нь энд хэт ихээр түрхсэн энгэсэг үрчлээг тодруулж, нэмэгдүүлдэг.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 4

4. Бараан уруулын будаг болон өнгөлөгч

Өнгөгүй эсвэл ягаан, хул гэх мэт уруулын төрөлх өнгөтэй аль болох адил өнгөөр уруулаа буд. Харин бага зэрэг өнгөлөгч түрхсэнээр уруул чинь зөөлөн, дур булаам харагдана.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 5

5. Уруулын будаг түрхэгч

Сурталчилгаан дээр л зөвхөн уруулын будгийг шууд түрхдэг. Үнэндээ уруулын будгийг багс эсвэл хуруугаа ашиглан түрхэх нь хавьгүй зөв. Ингэснээр тохиромжтой хэмжээгээр түрхэх боломж таны гарт байх болно. Эхлээд дээд доод уруулын голд будгаа түрхээд зах руу нь тараа.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 6

6. Хөмсгөө хэт зулгаах

Хөмсөгнийхөө ерөнхий хэлбэрийг гарган, илүүдэл үсийг зулгаах хэрэгтэйгээс бус хэт нарийсгах нь тохиромжгүй. Хэт зулгаасан хөмсөг дахиж ургадаггүй. Тиймээс хөмсөгний харандаа ашиглах нь зүйтэй.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 7

7. Бараан өнгийн хөмсөгний харандаа ашиглах

Залуу эмэгтэйчүүд энэ асуудалтай бараг тулгардаггүй. Харин 50-аас дээш насныхан хөмсөгнийх нь өнгө бүүдийж байгааг анзаардаг. Хэрвээ та хөмсөг чинь 10-20 жилийн өмнөх шигээ бараан биш болсныг анзаарвал хөмсөгнийхөө өнгөнөөс арай цайвар хөмсөгний харандаагаар хөмсгөө тодруул.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 8

8. Хар сормуусны будаг, хүрээлэгчнээс зайлсхийх

Хар өнгөтэй хүрээлэгчийн оронд бор өнгөтэйг сонгосноор илүү натурал харагдаж байгаагаа мэдэрнэ. Энэ дүрмийг сормуусны будагны сонголтондоо ч баримтал. Өөр нэг чухал дүрэм бол хүрээлэгчээр тод, хэт нягт, хурц өнцөгтэй зурахаас зайлсхий. Мөн залуу харагдахыг хүсэж байгаа бол доод зовхио бүү хүрээл.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 9

9. Доод сормуусны будаг

Доод сормуусаа битгий буд, ялангуяа сормуусны будагны чинь бүтэц өтгөн бол.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 1

10. Улаан өнгө ашиглах

Хацрынхаа яг хаана улаан өнгө түрхэхийг мэддэг байх нь тун чухал. Хацрынхаа ясан дээр эсвэл арай доор түрхсэнээс хамааран нөлөө нь гайхмаар өөр байдаг. Зөв газарт түрхсэн хацар өнгөлөгч таныг залуу, эрүүл харагдуулна. Мэргэжилтнүүд хацар өнгөлөгчийг хацрын ясныхаа хамгийн өндөр цэгт эсвэл хацрынхаа махлаг хэсгийн арай дээхэн талд түрхэхийг зөвлөдөг. Хамартаа хэт ойр түрхэж болохгүй. Хацар өнгөлөгчний багс чинь хацрын ясыг чинь бүхэлд нь бүрхэх хэмжээний байх ёстой ба дээш чиглэсэн байдалтай түрхэнэ. Улбар ягаан эсвэл саармаг өнгө сонгоорой.

Бүсгүй таныг хөгшин харагдуулдаг нүүр будалтын 10 алдаа 10

13
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/02/08 at 08:30

    Tamar teneg Ni iii utgagui yum bichdeg bnaa, dood sormuusaa Budah chin haring ch zaluunharagduuldag

  2. vnen

  3. vnen

  4. vnen

  5. vnen

  6. vnen

  7. vnen

  8. zaluu bh az jargal

  9. zaluu bh az jargal

  10. zaluu bh az jargal

  11. zaluu bh az jargal

  12. zaluu bh az jargal

  13. zaluu bh az jargal

  14. Mr.BK

    2019/10/14 at 23:18

    minii dobloor ene ni gaigui zarim zov ireediug harsan zovlogoo baina.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *