Хөгшрөлтийг зогсооцгооё – Нүүрээрээ залуу харагдахад туслах маш энгийн 6 алхам

5

Эмэгтэй хүн бүр нас нэмэх тусам өөртөө сэтгэл хангалуун байхаа больдог ба ямар ч аргаар хамаагүй энэ байдлаа нуух гэж хичээдэг. Заавал ч үгүй гоо сайхны мэс ажилбар хийлгэлгүйгээр, гоо сайхны цөөн хэдэн чухал дүрмийг баримталж, асуудлаа шийдэх боломжтой. Буруу зуршлуудаа хаяж, чихэрлэг зүйл бага идэж, тэжээллэг хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийх нь таны гоо сайхан болон эрүүл мэндэд ач тустай. Өнөөдөр бид бүсгүйчүүддээ зориулж, наснаасаа залуу харагдах 6 алхамыг хүргэхээр бэлтгэлээ.

Таны нүүр царайг залуу харагдуулахад туслах 6 алхам

Алхам 1 – Угаах

Өдөрт нүүрээ дор хаяж хоёр удаа угаах шаардлагатай. Эхлээд өглөө буюу крем эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө. Дараа нь орондоо орохын өмнө угаана. Нүүрний будгаа бүгдийг арилгаж, орондоо орохын өмнө арьсаа чийгшүүлэх хэрэгтэй.

 

Алхам 2 – Нарны тос түрхэх

Нарны илч витамин өгдөг боловч хурц туяа нь арьсанд нөлөөлдөг учир, та тогтмол арьсаа хамгаалах хэрэгтэй ба энэ нь эрүүл бас гоо үзэсгэлэнтэй харагдахад тусална.

 

Алхам 3 – Зөв унтах

Хүн бүр өөрийн гэсэн дуртай унтах байрлалтай байдаг. Бид өмнө нь та бүхэнд ямар байрлалаар унтахаас шалтгаалж үрчлээс үүсэхэд нөлөөлдөг талаар хэлж байсан. Унтаж байхад арьс үрчийдэг ба энэ нь зориулалтын дэр худалдаж авахад хүргэдэг – хэрэв та хажуу талаараа эсвэл тогтмол унтах байрлал буюу нуруун дээрээ унтдаг бол дээрх зүйл танд хамаатай.

 

Алхам 4 – Бага стресстэх

Бид урьд өмнө нь стресс эрүүл мэнд болон арьсанд хэрхэн нөлөөлдөг талаар олон удаа хэлж байсан. Амар тайван, тав тухтай байх нь нүүрний арьсыг давхар тайвшруулдаг. Хэрэв та өөрөө амар тайван байж чадахгүй байвал йогоор хичээллэх эсвэл гэртээ бясалгал хийхийн аль нэгийг сонгож болно.

 

Алхам 5 – Давс бага хэрэглэх

Давсыг оройн хоолонд хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Орондоо орохын өмнө их хэмжээний давс хэрэглэснээр зовхинд их хэмжээний шингэн хуримтлахад хүргэдэг ба үр дүнд нь нүдний доод хэсэг харлана.

 

Алхам 6 – Хангалттай унтах

Унтах үед арьс байгалийн жам ёсоороо сэргээгдэнэ. Иймээс хэрэв та цөөн цаг унтвал сэргээгдэх үйл явц зөв ажиллахгүй ба арьс өнгөө алдаж, илүү их үрчлээс үүсэж, стрессийн гормон ялгарахаас гадна коллаген багасна.

Таны харж байгаачлан, бүх зүйл таниас шалтгаална. Хэрэв та эрүүл мэнддээ анхаарвал гарцаагүй эерэг үр дүн гарах болно. Эдгээр алхамуудад эргэлзэх хэрэггүй – та өөртөө хэр зэрэг анхаарал тавихаас бүх зүйл хамаарна!

42
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyun Sh

    Oyun Sh

    2019/02/03 at 13:22

    Photoshop ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *