Сүүлийн үед сошиалд газар аваад байгаа “10 Years Challenge”-ийн байгаль эхтэй холбоотой сэтгэл өвтгөм өөрчлөлтүүд: бид мөхөл рүүгээ ойртож байна

1

“#10YearChallenge” яг энэ цаг мөчид үнэхээр газар авч байна. Олны танил эрхмүүд болон эгэл жирийн хүмүүс гээд бүгдээрээ “хаштаг” ашиглан 2009 оноос хойш 10 жилийн хугацаанд өөрчлөгдсөн зүйлсээ харьцуулж харуулсан фото зургийг сошиал сүлжээнд оруулсаар байна. Гэхдээ заримдаа байгууллагууд, брендүүд болон сошиал медиа хэрэглэгчид энэ уриалгыг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлууд руу чиглүүлж, богино хугацаанд дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах болжээ.

Манай хамт олон та бүхэнд энэ сэдвийн хүрээнд бидний амьдарч буй дэлхий ертөнц 2009 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрхэн өөрчлөгдөж, яг одоо ямар болсон байгааг дараах зургуудаар дамжуулан харуулахыг хүслээ.

Байгаль эх зарим зүйлийг бүтээх гэж олон зуун мянган жил зарцуулдаг байхад хүн төрөлхтөн түүнийг нь устгахад зөвхөн 10 жил байхад л хангалттай

 

Усан доорх шүр үхэж үрэгдэж байгаа нь дэлхий нийтийн хувьд асуудал болж байна. Тэдэнд бидний туслалцаа хэрэгтэй.

 

Аляска дахь Менденхолл мөсөн гол

 

Хуванцар сав байгальд шингэхэд ойролцоогоор 200 гаруй жилийг зарцуулдаг

 

Швейцар ингэж өөрчлөгджээ:

 

Карибын тэнгис

 

Гол мөрнүүд хүн амын тоо өсөж, усны хэрэгцээ ихсэх тусам ширгэж байна. Хортон шавьжтай тэмцэх бодис болон тариалангийн талбай дахь газрын бордоо гол мөрөн бохирдоход хүргэж гол хүчин зүйлсийн нэг юм.

 

Өмнөд Америк болон Төв Африкын ширэнгэн ой, мод бэлтгэх болон тайрах ажлаас болж багасч байна.

 

Гана

 

10 жилийн дотор энэ бүх зүйл болж өнгөрчээ:

 

Таны 2009 онд өмсөж байсан трико одоо хаана байгаа вэ? Ихэнх нь одоо ингэж л харагдаж байгаа байх. Хувцас байгальд шингэх гэж хэдэн арван жил болдог, жишээ нь трико гэхэд 30-40 жил зарцуулна.

 

Үнэхээр аймшигтай, тийм биш гэж үү?

 

Ой модыг тайрснаас болж цэнхэр сүүлт тоть шувууны тоо толгой 2018 онд асар ихээр багасчээ

 

2009 он болон 2019 он

 

10 жилийн дотор бидний амьдарч буй дэлхий ертөнц ингэж өөрчлөгдсөн

 

Гэхдээ эерэг өөрчлөлтүүд ч бас байгааг дурдах хэрэгтэй. Жишээ нь хүмүүс хуванцар хэрэглэхээ больж байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэх болсон.

 

Таны харж байгаачлан энэ газар хэдэн арван жилийн дотор ингэж өөрчлөгджээ. “Орангутан Ширэнгэн ойн Нөхөн сэргээлтийн Төв”-ийн хамт олонд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх, учир нь орангутан болон бусад зэрлэг амьтад энэ ширэнгэн ойд дахин амьдарч чадахаар боллоо.

 

“Хэрэв та надаас асуувал, бид гэр бүлээрээ тарьж ургуулсан гэж хэлнэ, Агуа Лимпа төслөөр маш их бахархаж байна, манай гэр бүл 10 жилийн өмнө Бразилд усны нөөцийг нэмэгдүүлэх үүднээс энэ бүгдийг хийсэн юм.”

 

Бидэнд нөхцөл байдлыг өөрчлөх хүч бий гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв бид дэлхий ертөнцийг хайрлаж чадвал 100 жилийн дотор далай тэнгис ингэж харагддаг болно:

2029 онд хүмүүс дахин шинээр “#10YearsChallenge” эхлүүлэх үед бүх зүйл эерэг болж өөрчлөгдсөн байгаасай гэж та бодож байгаа бол байгальд ээлтэй буюу эко амьдралын хэв маягийг бий болгоорой: хуванцар хэрэглэхээ болих, хогоо ялгаж ангилах, хэрэгцээгүй эд зүйлс худалдаж авахаа багасгах гэх мэт. Эдгээр жижиг, энгийн алхамууд ирээдүйд томоохон өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна.

Аль зураг таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ? Сэтгэгдэл бичих хэсэгт та хариултаа үлдээгээрэй.

26
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chin Zuka

    Chin Zuka

    2019/02/05 at 23:35

    zaza minii ireeduid

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *