Саудын Араб улсын иргэд гадны хүмүүст тэр болгон яриад байдаггүй 30 нууц. Энэхүү баян тансаг, нууцлаг улсын талаарх гайхмаар баримтуудтай танилц

0

Саудын Араб нь дэлхий дээрх хамгийн нууцлагдмал улс орны нэг. Хэдэн зуун ханхүү, гүнж амьдардаг, зундаа тэсэхийн аргагүй хална, харин нутгийн оршин суугчид нь “гоо үзэсгэлэнтэй тэмээ”-ний тэмцээн зохион байгуулдаг. Аялах дургүй хүн гэж байхгүй л болов уу. Бодитоор ч тэр, виртуалаар ч тэр. Тийм учраас бид энэ удаад Саудын Арабаар виртуал аялал зохион байгуулахаар шийдлээ.

  • 80-аад оны үеэр тус улсын засгийн газар бүх кино театруудыг хаажээ. Тиймээс хааны гэр бүлийнхэн холливудын кино бүтээлийг үзэхийн тулд хөрш зэргэлдээ Бахрейн, Дубай руу нисдэг байв.
  • Уржнан жил уг хоригийг хүчингүй болгож тансаг зэрэглэлийг кино театр барьж “Black Panther” киногоор нээлтээ хийсэн байна. Даанч киноны сонирхолтой хэсгийг тасдаж авсан юм. Бидний хувьд энгийн санагдах тэр хэсэг буюу үнсэлцэж байгаа хэсэг тухайн улсын шалгуурыг хангасангүй.
  • Кино сонирхогч багагүй мөнгө төлөх хэрэгтэй. Нэг тасалбар 130 саудын риял буюу ойролцоогоор 32 ам.долларын үнэтэй.
© Black Panther / Marvel
  • Саудчуудын гол зугаа цэнгэл бол хэдэн зуун дэлгүүр, кафетэй аварга том моллууд. Алдартай брэндүүдийн тасгаар хэсэг танилуудтайгаа аяга кофе уун сэрүүхэн сууж болно. Зундаа дунджаар 39-45 хэм хүртэл хална, тэгэхээр гадаа гарах тухай бодоод ч хэрэггүй.
  • Саудын Арабад дэлхийн алдартай брэндийн бүх л хувцас зарагддаг, гэхдээ нэг асуудал бий. Дэлгүүрүүдэд хувцас өмсөж үзэх бүхээг байхгүй (барууны худалдааны томоохон брэндүүдийг эс тооцвол). Эмэгтэйчүүд өөртөө нүдний баримжаагаар л хувцас сонгоно, гэртээ өмсөж үзээд хэрвээ таарахгүй бол буцаах боломжтой.
  • Кафе болон ресторан нь 2 танхимтайгаар зохион байгуулагдсан. Ганц бие болон гэр бүлтэй эрчүүдэд. Гэр бүлтэй эрчүүдэд зориулсан танхимд гэр бүлийн хосууд болон ганц бие эмэгтэйчүүд суугаад хоолоо иднэ, харин ганц бие эрчүүдийн танхимд эрчүүдээс өөр хэнийг ч оруулахгүй.
© Moment / Andrew TB Tan / Getty Images
  • Гадагшаа гарах ажил байгаа бол мөргөлийн цаг хугацааг нарийвчлан бодож төлөвлөх зайлшгүй шаардлагатай. Өдөрт таван удаа энэ улсын амьдрал мөргөлд зориулж бүхэлдээ зогсдог. Дэлгүүр, шатахуун түгээх газар, кафе ч мөн ажиллахгүй.
  • Хэдэн жилийн өмнө сэтгүүл, ном, бараа бүтээгдэхүүний савлагаан дээр гарсан биеийн нүцгэн хэсгийг будаж далдалж байсан удаатай. Гар, мөр заримдаа нүүрийг хүртэл харуулахгүй байсан нь утгагүй. Харин одоо энэ байдлаасаа аажим салсаар л байна.

  • Өнгөрсөн жилийн 9 дүгээр сар хүртэл гаднаас жуулчин хүлээн авдаггүй байлаа. Ажиллах хүч, мөн Мекка болон Мединад мөргөл үйлдэх хүсэлтэй хүмүүсийг хүлээн авдаг байсан цаг саяхан.
  • Одоо дурын хүн жуулчны виз мэдүүлээд эртний түүхтэй энэ улсаар аялах боломжтой болжээ. Эмэгтэй жуулчдад ч гэсэн санаанд оромгүй эрх чөлөөг олгоод байна. Дангаараа зочид буудлын өрөө захиалах мөн абайгүйгээр (биеэ нуусан том чөлөөтэй даашинз) гудамжаар явж болох нь.
© mohanned_jamal / Instagram
  • Саяхан даа, эмэгтэйчүүд бүгд хар өнгийн абай өмсөх үүрэгтэй байлаа. Гар, нүүрээ никаб-аар халхална. Хараас бусад бүх өнгө эмэгтэйчүүдэд чанд хориотой байсан юм. Өнөдөөр энэ хорио бага зэрэг суларчээ. Саудын олон эмэгтэйчүүд нүүрээ алчуураар нуухаа больж толгой дээрээ хөнгөн алчууртай явж байна.
  • Улс орны уламжлалыг мөрдөн сахиулах тусгай алба ажилладаг. Тэднийг мутаввиин гэнэ. Албан ёсоор бол цагдаа биш, нэгэн төрлийн сайн дурын холбоо гэвэл илүү дөхөм болох юм. Мутаввиин хориотой худалдаа наймааг олж илрүүлнэ, хүмүүс хэтэрхий задгай хувцас өмсөж байгаа эсэхийг хянана, мөн гудамжинд яваа хосуудын “ёс суртахуунгүй” үйлдлийг (хосууд гар гараасаа барих хориотой) таслан зогсооно.
  • Ёс суртахууны хэв журмыг зөрчсөнийхөө төлөө урьд нь саваагаар зодуулах, торгууль төлөх, тэр ч бүү хэл шоронд хоригдох хүртэл шийтгэл хүлээдэг байв. Харин одоо цагт уламжлалыг мөрдөн сахиулах цагдаа нар зөвхөн аман анхааруулга өгөх, мөн ёс суртахуунгүй үйлдлээ таслан зогсоохыг л шаарддаг болжээ.
© The Lazy Artist Gallery / Pexels
  • Саудын Араб 2018 он хүртэл эмэгтэйчүүдийг жолоо барихыг хориглосон цорын ганц улс байлаа. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хор уршигтай гэж үзэж байсантай холбоотой хориг ажээ.
  • Мөн хэдэн жилийн өмнө эмэгтэй хүнийг заавал ямар нэгэн эрэгтэй хүн дагалдаж гадуур явах ёстой байв. Эрэгтэй хүнгүйгээр олон нийтийн унаанд суухгүй, гадны хүнтэй ярьж болохгүй, ямар нэгэн асуудлаа шийдэх боломжгүй. Ажил хийж байгаа эмэгтэй хүн томилолтоор явах бол түүнийг ах эсвэл нөхөр нь заавал дагалдаж явах ёстой.
© AMER HILABI / AFP / East News
  • Саудын Арабын тэмээ нь тус улсын бэлгэ тэмдэг бөгөөд нүүр царай нь болжээ. Эр-Риядад жил болгон хамгийн үзэсгэлэнтэй тэмээг шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Хамгийн үзэсгэлэнтэй тэмээний эзэнд 50 гаруй сая долларын шагнал очно.

 

 

  • Хүссэн болгон тэмээ тэжээж чадахгүй ээ, тэмээг Австралиас авчирдаг.
  • Нэгэнт бид импортын тухай ярьж эхэлсэн болохоор бас нэгэн баримтыг сонирхуулъя. Саудын Араб элсэн цөлдөө элс худалдаж авдаг (мөн л Австралиас). Тэндхийн элс онцгой гэнэ. Элсийг нь барилгын ажилд ашигладаг ажээ.
Photo by Eric Lafforgue/Art in All of Us/Corbis via Getty Images
  • Саудитуудыг удирдаж буй гүрэн 15 мянган хүнээс бүрдэж байна. Тиймээс гудамжинд ханхүү эсвэл гүнжтэй нүүр тулах магадлал маш өндөр юм. Саудын Арабын баячууд мөнгийг ёстой л хурууны салаагаар урсгаж байгаа мэт үрнэ, үүнийг ч байх ёстой зүйл гэж хүлээн авдаг.
  • Гэхдээ хаант гүрний баялгийн 40% нь эмэгтэйчүүдийн гарт байдаг ажээ (2010 оны байдлаар).
© Corbis NewsEric Lafforgue / Art in All of Us / Getty Images

Өв залгамжлах ханхүү Мухаммад бин Салман Аль Сауд болон гүнж Амира Аль-Тавил

  • Саудын Араб зам тээврийн ослоор жинхэнэ дэлхийн аваргаОрон нутгийн хүмүүсийн машин жолоодох хэв маяг нь ухаангүй, өндөр хурданд дуртай, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ойлголт байхгүй.
  • Үүний зэрэгцээ нийтийн тээврийн хөгжил маш сул дорой. Улсын нийслэл болох Эр-Рияда нь 9 сая орчим хүн амтай, гэсэн хэдий ч ердөө 6-хан чиглэлд автобус явдаг.
© imagepluss / Depositphotos
  • 2012 он хүртэл саудын эмэгтэйчүүд олон улсын спортын дэвжээн дээр гарч байгаагүй. Харин өнөөдрийн хувьд жудо, хөл бөмбөг, гүйлт гээд олон төрөлд тамирчин эмэгтэйчүүд улс эх орныхоо нэрийг олон улсын хэмжээнд гаргаж байна.
  • Саудын эмэгтэйчүүдийн дунд хамгийн их дэлгэрсэн спортын төрөл бол яагаад ч юм хөл бөмбөг болжээ. Эргэн тойрны хүмүүсийг цочирдуулахгүй гэж эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн баг анхныхаа бэлтгэл сургуулилтыг битүү зааланд хийж байв.
© AP / East News © imago sportfotodienst / EAST NEWS
  • Саудын Арабын хүн ам харьцангуй залууд тооцогдоно. Хүн амын тал хувь нь 50 нас ч хүрээгүй байна. Тус улсын оршин суугчдын 38 хувийг цагаач ажилчид эзэлнэ.
  • Цалингийн доод хэмжээ гэсэн зохицуулалт тус улсад байхгүй, гэхдээ хувийн байгууллагад ажиллаж байгаа хүний цалинг статистик тооноос харахад дунджаар 7339 риял буюу 1900 орчим ам.доллар байна.
  • Саудын Арабын иргэн болохын тулд оноо цуглуулах шаардлагатай. Саудын паспорт авахыг хүсэж байгаа бол багадаа л гэхэд 23 оноо (33 оноотой бол ямар ч асуудалгүй) цуглуулсан байна. Инженер эсвэл анагаах ухааны чиглэлээр докторын зэрэгтэй бол 13 оноо нэмэгдэнэ, саудын гаралтай эцэг, эхтэй бол 3 оноо, харин эзэн хааны удам судартай хүүхэд бол – 1 оноо.
  • Цагаачдын ихэнх хэсэг нь тусгаарлагдсан бүсэд амьдардаг. Компаунд өөрийн гэсэн дэд бүтэцтэй жижгэвтэр коттежтэй тосгонтой, гэхдээ өндөр ханаар тусгаарлагджээ.
© rightcompound

Энэхүү компаундад байрлах хоёр өрөөтэй байрыг жилд ойролцоогоор 50 мянган риял буюу 13 мянган орчим доллараар түрээслэнэ.

  • Саудчуудын нижгэр хурим зохион байгуулдаг, ирэх зочид гийчид их, ширээ нь амттан идээгээр дүүрэн, зочдын гардуулах бэлэг ч их. Гэхдээ хуримыг эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд тус тусдаа тэмдэглэдэг, заримдаа бүр өөр өдрүүдэд ч баярлаж өнгөрүүлэх нь бий.
  • Саудын Арабад сүйт бүсгүй болсон эмэгтэйд засгийн газраас тэтгэмж гэж 16 мянган ам.доллар олгоно. Гэхдээ сүйт бүсгүй өнчин бол гэдэг тодотголтой. Өнчин охид нөхөрт гарах тухай мөрөөдөх ч боломжгүй байсан үе саяхан, тиймээс насан эцэслэтлээ асрамжийн газар амьдардаг байв.
© simpalboutique

Та таньж мэдэхгүй ийм ёс заншилтай улс орноор аялмаар байна уу? Эсвэл та Дорнын аль нэг улсаар аялж үзсэн үү? Танд ямар сэтгэгдэл үлдсэн бэ?

22
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Lkhagva-ochir Jigjid

    Lkhagva-ochir Jigjid

    2020/05/08 at 11:33

    Ха ха тэнд очиж гэрлэдэг юм билүү

  2. Lkhagva-ochir Jigjid

    Lkhagva-ochir Jigjid

    2020/05/08 at 11:34

    Гэхдээ миний нас явжээ ккк

  3. Nora Nojo

    Nora Nojo

    2020/05/08 at 14:58

    Мөнгө эд.баялаг байлаа ч хүний өөдөөс ч эгцэлж харах ч эрхгүй алтан торонд.орсон бялзуухай мэт амьдардаг хүүхнүүд нь.

  4. Magsar Lodonjaw

    Magsar Lodonjaw

    2020/05/08 at 16:03

    WTF

  5. Baagii Baagii

    Baagii Baagii

    2020/05/09 at 10:45

    Elsee zardiimu

  6. Тэнгэрлэг Оршихуй

    Тэнгэрлэг Оршихуй

    2020/05/09 at 14:54

    Emegteıchvvd nı ymr daramttaı amıdardıın be..

  7. Wild Sheep

    Wild Sheep

    2020/05/09 at 15:18

    Manai heden teneg huuhnuud uuriiguu borluulah geed uzchinee tegeed neg neg pakistan olj avna hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *