Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том зэвсэгт мөргөлдөөнүүд

0

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том зэвсэгт мөргөлдөөнүүд


Хүн төрөлхтөн үүсч хөгжсөн цагаасаа эхлээд өөр хоорондоо дайтсаар ирсэн түүхтэй. Энэ дайн тулаан эхэндээ нэг овог омгийн хооронд болдог байснаа яваандаа хоёр ба түүнээс олон тооны улсыг хамрах болж, цаашлаад дэлхийн хэмжээнд 100 гаруй улс, тэрбум гаруй хүн, хэдэн арван мянган хавтгай дөрвөлжин километр бүс нутгийг хамран явагддаг болсон байна. Дайн бол улс орон, үндэстэн эсвэл хэсэг бүлгүүдийн хооронд урт хугацааны турш үүсч байгаа зэвсэгт мөргөлдөөн бөгөөд дайн нь хүчтэй түрэмгийлэл, нийгмийн эмх замбараагүй байдал, ихээхэн гарз хохирлоор тодорхойлогддог.Эзэрхэн ноёрхогч улсуудын стратегийн бодлогоос үүдэн гарсан зэвсэгт тэмцлийг дайн хэмээн албан ёсоор үздэг. Хүн төрөлхтөн түүхэндээ 2000 гаруй дайн тулалдаан хийж ирснээс хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан гэж Дэлхийн нэг ба хоёрдугаар дайныг үздэг байна. Эрхэм уншигч та бүхний мэдлэгийн далайд дусал болгон өргөхөөр дэлхийн түүхэн дэх хамгийн том таван зэвсэгт мөргөлдөөнийг зураг болон тайлбарын хамт нийтэллээ. Анхаарал хандуулан уншиж сонирхохыг хүсье.
1. Дэлхийн хоёрдугаар дайн
Орчин цагийн ертөнцөд өнөөг хүртэл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том мөргөлдөөн гэгддэг Дэлхийн хоёрдугаар дайны үр дагавар хадгалагдсаар байна. 70 жилийн тэртээ 1939 оны 9-р сарын 1-нд Герман улс ямар нэгэн сэрэмжлүүлэг дохиогүйгээр Польш улс руу довтолсон нь Дэлхийн хоёрдугаар дайны галыг асаасан хэрэг болжээ. 9-р сарын 3-ны орой гэхэд Британи, Франц улсууд дайнд оролцсон бол долоо хоногийн дотор Австрали, Шинэ Зеланд, Канад, Өмнөд Африк мөн дайнд нэгдсэн байна. 1945 оны 8-р сард дуусгавар болсон энэ цуст дайн Нормандын hedgerow хэмээх нэгэн зүйл бутнаас эхлээд Сталинградын гудамжнууд хүртэл, Норвегийн мөсөн уулнаас эхлээд Ливийн гал халуун цөл хүртэл, Бирмийн шавьж үүрлэсэн ширэнгэн ойгоос эхлээд Номхон далайн шүрэн арал хүртэл газар дээр, агаарт, тэнгис далайд польшууд германчуудтай, италичууд америкчуудтай, япончууд австралиудтай цус урсган тулалдаж байсан энэхүүй мөргөлдөөн эцэстээ цөмийн зэвсэг хэрэглэхэд хүрчээ. Дэлхий дахин бараг тэр чигтээ татагдан орсон энэ дайнд 60 сая гаруй хүн алтан амиа алдаж, Европын ихэнх хэсэг, Азийн томоохон хэсэг үнсэн товрог болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдэгсдийн тоог дунджаар 40.000.000 – 72.000.000 гэж үздэг байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

2. Ан Лушаны бослого
Энэхүү бослого 755 онд Хятадад эхэлсэн бөгөөд бослогыг хятад бус гаралтай цэргийн удирдагч Ан Лушан (703 – 757) удирдаж байжээ. Хүннү нарын удам угсаа гэгддэг тэрээр 740 онд Тан улсын цэргийн эгнээнээс Тан улсын эзэн хаан Xuanzong-ын нэртэй цэргийн удирдагч болсон юм. 755 онд Лушан цэргээ улсын зүүн хэсгийн нийслэл хот Luoyang руу чиглүүлж хотыг эзэлж авсныхаа дараагаар өөрийгөө эзэн хаан хэмээн тунхагласан байна. Зургаан сарын дараагаар түүний хүч улсын баруун хэсгийн нийслэл Chang’an-ыг эзлэн авчээ. Тэрээр 757 онд алагдаж, түүний эхлүүлсэн бослого 763 онд дарагдсан юм. Энэхүү бослогын улмаас Тан улс мөхөх шахсан бөгөөд Тан улсын хаан өөрийн дотоодод гарсан Ан Лушаны бослогыг дарахад хүч нь эс хүрэлцсэний учир Уйгур улсаас тусламж хүссэний дагуу энэ бослогыг дарсан байна. Энэхүү бослогын улмаас Тан улсын хүчин чадал маш ихээр суларсан түүхтэй. Бослогын улмаас амь үрэгсэгсдийн тоог дунджаар 33.000.000-36.000.000 гэж үздэг.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

3. Монголын байлдан дагуулалт
13-р зууны Монголын байлдан дагуулал бол дэлхий ертөнц, соёл иргэншил, хүн төрөлхтний нүүр царайг өөрчилсөн чухал үйл явдлуудын нэг. 1100 оны сүүлээр Тэмүжин хэмээх Монголын нэгэн овгийн удирдагч хожмоо дэлхий дахины Чингис хаан хэмээн алдаршсан их хүмүүн болсон юм. Тархай бутархай Монгол улс болон бусад нүүдэлчин овог аймгуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан Чингис хаан түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон байна. Их Монгол Улсыг байгуулсныхаа дараа тэрээр Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлжээ. Ази Европын олон арван хот улсуудыг эзэлж, хэдэн арван сая хүнийг өөрийн эрхшээлдээ оруулсан боловч Монголчуудын цэргийн тоо 250,000-аас хэтэрч байсангүй. Монголын байлдан дагууллын үед амь үрэгдсэн хүмүүсийн тоог дунджаар 30.000.000-60.000.000 гэж үздэг байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

4. Тайпингийн бослого
Тайпингийн бослого гэдэг нь 1850-1864 онд Хятадын өмнөд хэсэгт болсон өргөн хэмжээний иргэний дайн бөгөөд энэхүү дайныг өөрийгөө Есүс эзний хүү хэмээн баталдаг байсан Hong Xiuquan гэгч удирдан манжийн Чин гүрний эсрэг дайтаж байжээ. Энэ дайнд голчлон энгийн иргэд багтсан 20 орчим сая хүн амь үрэгдсэн нь түүхэн дэх хамгийн их цус ургасан зэвсэгт мөргөлдөөнүүдийн нэг гэгдэхэд хүргэжээ. Тайпингийн бослогод амь үрэгдсэн хүний тоог дунджаар 20.000.000-30.000.000 гэж үздэг байна.

[ XopoM.com ] фото

5. Дэлхийн нэгдүгээр дайн
Голчлон Европт өрнөж, тухайн цагтаа Их дайн, Бүх дайныг дуусгах дайн хэмээн нэрлэгдэж байсан Дэлхийн нэгдүгээр дайн 1914 оны 6-р сарын 28-нд Сараево хотод Австри-Унгарын хаан ширээг залгамжлагч Archduke Franz Ferdinand-ыг босни-серби оюутан Gavrilo Princip буудан хороосноор эхлэл нь тавигдсан бөгөөд дайн гарах болсон үндсэн шалтгаан нь, Европт эдийн засгийн хөгжил, колоничлох эрх зэргийн өрсөлдөөн нилээд ширүүссэн, их гүрнүүд хоорондын тэмцэл ба колониудаа алдахгүйн тулд цэргийн хүчнүүдээ улам бүр бэхжүүлж эхэлсэн, Европын орнууд нь Төвийн хүчнүүд буюу Герман, Австри-Унгар, Итали ба Холбоотон орнууд буюу Британи, Франц, Орос гэж хоёр хэсэг болж хуваагдсан зэрэг байжээ. Эдгээр өрсөлдөөнүүдийг маш ихээр ширүүсч байх үеэр Австри-Унгарын хаан ширээг залгамжлагчийг буудан хороосон нь дайны галыг асаасан байна. 20-р зууны түүхэнд маш ихээр нөлөөлсөн энэ дайнд Холбоотнууд Төвийн хүчнийхнийг дийлсэн ба 1917 оны хувьсгалын дараагаар Орос нь дайнаас гарсан байна. Тус дайн 4 эзэнт гүрэн болох Герман, Орос, Оттомон, Австри-Унгарын эзэнт гүрнүүдийн бутралыг бий болгожээ. Герман колониудаа алдаж, Чехословак, Эстон, Финлянд, Латви, Литви, Польш, Югослав зэрэг улсууд тусгаар тогтносон байна. Дайны өртөг нь Британий эзэнт гүрний задралыг эхлүүлж, Франц улсыг маш ихээр сүйтгэсэн ба Британичуудын шахалтаар Японы эзэнт гүрэн Германы зүүн өмнөд ази дахь колони улсуудад халджээ. Дэлхийн нэгдүгээр дайн нь Напелеоны дайнуудын үлдээсэн дэлхийн байдлыг үүрд өөрчилж, Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлэх нэг гол шалтгаан болжээ. Энэхүү дайнд амь үрэгдэгсдийн тоог дунджаар 15.000.000-65.000.000 сая гэж үздэг бөгөөд түүний дотор 1918 оны томуугийн тархалтаар маш олон хүмүүс, цэргүүд нас барсан байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. turuu_designer

    2011/06/22 at 11:40

    bolohgui l yum bolhoor mongol shaaj bgaam daa. Eniigee haraad manai mongolchuud bayarlana gedeg jigteihen. Ug ni ch delhiin tuuhend ner garna gedeg saihan l daa. gehdee muugaar bh ni tiim ch taatai bish yum shigee

  2. Зочин

    2011/06/22 at 11:56

    250 мян хүрэхгүй цэргээр 60 саяыг тонилгоно гэдэг чинь бахдахгүй байхын аргагүй байгаа биз дээ.
    Ха Ха

  3. SeeKeSHDEEE

    2011/06/22 at 11:38

    :320:

  4. tmra

    2011/06/22 at 12:03

    hmm

  5. jok3r

    2011/06/22 at 12:05

    Mongoliin maani ezlen turemgiilelt 2t l baimaar um iluu ih hun ami uregdsen bn sht:-)

  6. uLtimateZz

    2011/06/22 at 12:16

    yun tentsen too ve, dundjaar 15-65 say gdg cin dundaj um bhda

  7. tndand

    2011/06/22 at 12:33

    60 hun uhsenii tuluu yun surtei toochij bichdiin. hajuud n say sayaar n uhtsen bhad ntr. :P (aldaagaa zalruulaaraiiii)

  8. zoy_07

    2011/06/22 at 13:05

    Дэлхий дахиН бараг тэр чигтээ татагдан орсон энэ дайнд 60 гаруй хүн алтан амиа алдаж-ЭНГИЙГЭЭ ХАРДАА ЮУ БОЛЖ БАЙГААН

    javascript:justReturn()

  9. ononbaatar

    2011/06/22 at 13:30

    gou um

  10. ben_jr

    2011/06/22 at 14:10

    Aimar shaajee manai Chingis haan

  11. baysaaaa4

    2011/06/22 at 14:17

    taa nar sn harval tend 60 say gd bicheetei bna shde….

  12. hiter_tt

    2011/06/22 at 16:27

    goe medee bailaa gej

  13. SoL0

    2011/06/22 at 16:48

    ynztai

  14. Togsoonoo

    2011/06/22 at 17:10

    sain muu yalgaagu mongol gedeg neriig gargaj chadjil bwal mongol tanigdnaa l gesen ug dhahaha :D

  15. CrEEeeZZZ

    2011/06/22 at 18:14

    :-)

  16. mn4lifez

    2011/06/22 at 18:31

    Mongol tsus gedeg chin aimar l da. Mongolchuud aimaralda !

  17. Donjman

    2011/06/22 at 21:08

    hvseh yum bish

  18. Зочин

    2011/06/22 at 22:42

    Temүүjin 1206 ond Ih MGL ulsig baigulsn bzde. tgd nad 1100 ond temvjin ntr gj yu biched bgan be.

  19. shiji_batuka

    2011/06/23 at 00:26

    lol

  20. Crunch

    2011/06/23 at 11:26

    aimar

  21. zayushkaa

    2011/06/23 at 23:47

    uneheer goy medeelel bna bayrlala lorenzo !!! tgd bs bi chingesiin mongol tiimee bid chingesiin mongolchuud.

  22. tuulaixan

    2011/06/25 at 15:10

    лаг лаг

  23. MOTOP

    2011/07/04 at 17:17

    Та нар эхлээд сайн уншилдаа. 60 сая гаруй гэсэн байна.

  24. teen

    2011/07/11 at 15:07

    Хамаг л муу юман дээр манай өвөө нарын нэр :P тэр 2. Ан Лушаны бослого гээд энэ Ан Лушан гээд нөхөр Монгол нөхөр байсан байна ш дэ тэ мөн үү xэxэ? Хүннү гэхээр Монгол л болж байгаа юм даа кк. Дээр нь тэр Чингис 1100 нтр гэчихсэн байна ш дэ юу билээ Чингис өвөөчин :P тийм эрт Монголыг нэгтэгчихлүү 1206 бишо? гэхдээ Манай өвөө нар ариа л дэндүү хүмүүс цааш нь харуулсан байгаа шүү! цицици

  25. Зочин

    2011/07/12 at 17:54

    :245:

  26. Зочин

    2011/07/14 at 23:53

    zarim neg on toolliig zow bichixwel yasan yum bee???

  27. Зочин

    2011/09/05 at 17:16

    haha mongol aimar shass goe 2 uul ni 2t baih estoii shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *