
Царайлаг, амжилттай, олон нийт болон хэвлэл мэдээллийнхэний хайрыг татсан гэх мэтээр Холливудын алдартай оддыг тодорхойлж болно. Тэд анхнаасаа амжилтын оргил дээр толгой бардам зогсож байгаагүй юм. Тэдний хэн нэг нь хэн ч тоож үзэхгүй телевизийн олон ангит киноны дүрээс, нөгөө нэг нь ухаан ороогүй байхаасаа хүүхдийн киноноос гараагаа эхлүүлж байсан биз ээ. Жүжигчид ажлын гараагаа эхлүүлж байхдаа ямар харагдаж байсан бол гэсэн асуулт олон хүнд сонирхолтой санагдах байх. Бид цөөн хэдэн алдартнуудыг сонгон авч тэднийг ажлын гараагаа эхлүүлэх үедээ ямар харагдаж байсныг танд сонирхуулахаар шийдлээ.
Эмилия Кларк

- Triassic Attack (2010)
- Last Christmas (2019)
Эмилия Кларк кино бүтээгчдийн хувьд сүүлийн арван жилд тохиогоогүй жинхэнэ олз болоод байгаа юм. Авьяаслаг бүсгүй “Game of Thrones” киноны Дейенеризийн дүрээр алдаршиж эхэлсэн байдаг бөгөөд 23 наснаасаа кинонд тогложээ. Эмилиягийн анхны алдартай кино бүтээл нь уран зөгнөлт, аймшгийн төрлийн “Triassic Attack” кино бөгөөд түүнд эртний сүнс динозаврын үлдэгдэлд шингэж буй үйл явдлыг өгүүлдэг.
Натали Дормер

- Casanova (2005)
- The Professor and the Madman (2019)
Натали анхныхаа алдартай дүрийг 18 насандаа бүтээж байсан. Түүний бүтээсэн дүр нь “Casanova” киноны гоо үзэсгэлэнтэй Виктория. Анхны кинон дээр ажилласан зураг авалтын багийн хувьд ч түүнд аз тохиосон бөгөөд тэрээр Хит Лежер болон Жереми Айронс нартай цуг ажиллажээ. Кино салбарт ажилласан 15 жилийн хугацаанд тэрээр дээд зэрэглэлийн жүжигчин болж чадсан бөгөөд олон төрлийн дүрүүдийг амжилттай бүтээгээд байна.
Кейт Бекинсейл

- Much Ado About Nothing (1993)
- The Widow (2019)
Гоо үзэсгэлэнт Кейт бага наснаасаа кинонд тоглож эхэлжээ. Эхлээд тэр үедээ нэг их алдаршаагүй мини-сериалуудад дүр бүтээж байсан бол удалгүй бүсгүй томоохон төслүүдэд уригдаж эхэлжээ. “Much Ado About Nothing” киноны туслах дүр түүнийг алдаршуулсан гэж хэлж болно, тус кинонд Киану Ривз мөн тоглож байжээ.
Хоакин Феникс

Хоакин Феникс 2019 онд үзэгч олныг ёстой шуугиулах шиг болсон доо, “Joker” киногоор Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг гардан авсан нь саяхан. Тэрээр бага залуу наснаасаа кинонд дүр бүтээж байсан. 1982 онд телевизийн хэд хэдэн сериалуудад тоглосон байдаг. Жүжигчин 13 настайдаа “Russkies” киноны нэгэн томоохон дүрийг бүтээж олонд танигджээ. Фениксийн явж байсан усан онгоц гэмтэж хүү харийн нутагт хөл тавина.
Адам Драйвер

- Law & Order (1990-2010)
- Star Wars: Episode IX – The Rise of Skywalker (2019)
Сүүлийн үед бас их шуугиан тариад байгаа жүжигчин. Тэрээр үзэгч олны хайрыг “Star Wars” болон “Marriage Story” киногоороо татжээ. Гэхдээ түүнийг үзэгч олон “Law & Order” киногоор нь анх таних болсон юм. Тус сериал нь телевизийн дэлгэцнээ 20 жил үргэлжлэн гарч байжээ.
Элизабет Олсен

- How the West Was Fun (1994)
- Avengers: Endgame (2019)
Жүжигчин бүсгүй алдартай Олсений гэр бүлд төрж өссөн, гэхдээ алдартай эгч нар болох Мери-Кейт болон Эшли нарын сүүдэрт дарагдаж хоцорсонгүй. Гэхдээ анхны дүрүүдээ эгч нарынхаа хамтаар бүтээж байсан удаатай. Бага байхдаа Элизабет “How the West Was Fun” киноны нэгэн бяцхан дүрийг бүтээж байжээ. Тэр цагаас хойш уран бүтээлийн урт замыг туулсаар Marvel кино компанийн бүтээлүүдэд дүр бүтээж эхэлсэн байдаг.
Крис Хемсворт

- Neighbours (1985– )
- Extraction (2020)
Супер баатруудын тухай киногоороо алдрын оргилд гарч чадсан бас нэгэн азтан. Крисийг үзэгч олон Торын дүрээр нь илүү сайн танина. Тэрээр уран бүтээлийнхээ гарааг австралийн телевизээс эхлүүлж байсан удаатай. Түүнийг алдаршуулсан уран бүтээл бол “Neighbours” олон ангит кино юм, тэрээр 19 настайдаа уг кинонд дүр бүтээж байв.
Колин Фаррелл

- Ballykissangel (1996–2001)
- The Gentlemen (2019)
Фарреллийн нэр дээр алдартай кино бүтээлүүд их бий. Захаас нь дурдахад “The Gentlemen” кино юм. Колин өнгөрсөн зууны сүүлээр кинонд тоглож эхэлсэн бөгөөд түүнийг алдаршуулсан анхны дүр нь англи ламтны адал явдлын тухай киноны бяцхан дүр байв.
Анна Кендрик

Бага байхаасаа л кинонд тоглож өссөн бас нэгэн алдартан. Бүсгүйг алдаршуулсан кино бол “Camp”, Анна тус кинонд дуу хөгжмийн авьяастай охины дүрийг бүтээжээ. Төд удалгүй “Twilight” киноны дүрээрээ бүр алдаршжээ. Сүүлийн хэдэн жилд 3 болон түүнээс дээш олон ангит кинонд дүр бүтээж байна.
Эмили Блант

- Poirot (1989–2013)
- A Quiet Place Part II (2020)
Эмилия Блант гэдэг нэрийг мэдэхгүй кино сонирхогч гэж байхгүй, яагаад гэвэл тэрээр сүүлийн үед дээгүүр үнэлэгдсэн хэд хэдэн кинонд дүр бүтээсэн юм. Жишээ нь, “The Girl on the Train”, “A Quiet Place”, “The Huntsman: Winter’s War”. 20 настайдаа анх дэлгэцнээ гарчээ. Түүний анхны бүтээлийн нэг болох “Poirot” кинонд үзэсгэлэнтэй бүсгүй Линнет Рижуэйн дүрийг бүтээсэн байна.
Сара Полсон

- Law & Order (1990-2010)
- Run (2020– )
Сэтгүүлчид Сара Полсоныг аймшгийн киноны хатан хаан хэмээн өргөмжилж байна. Үнэхээр ч тийм, тэрээр энэ төрлийн олон кинонд дүр бүтээжээ. “Glass”, “Bird Box.”, “American Horror Story” гээд энэхүү жагсаалт дуусахгүй. Тэрээр анх 20 насандаа “Law & Order” кинонд тоглож эхэлжээ.
Тимоти Шаламе

- Law & Order (1990-2010)
- Little Women (2019)
“Law & Order” киногоор алдрын оргилд хүрч чадсан бас нэгэн жүжигчин юм. Тимоти жүжигчний гараагаа амжилттай эхлүүлж чадсан жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог. 2018 оноос хойш түүний нэр рейтинг өндөртэй кинонд л явах болсон юм. “Сall Me by Your Name” киноны гол дүрээрээ Оскарт хүртэл нэр дэвшиж байсан удаатай.
Сирша Ронан

- The Clinic (2003)
- Little Women (2019)
Энэ өхөөрдөм царайтай охиныг “The Lovely Bones” киногоор үзэгч олон танил болсон юм. Гэхдээ үүнээс өмнө буюу 9 настайдаа кинонд тоглож байжээ, ирландын “The Clinic” олон ангит кинонд дүр бүтээсэн.
Сүүлийн жилүүдэд та ямар жүжигчний киног үзэх дуртай болсон бэ? Түүний тоглосон өмнөх кинонуудыг үзэх хүсэл мөн төрсөн үү?







