Үнэнч шүтэн бишрэгчид нь хүртэл заримыг нь мэддэггүй, Анжелина Жолигийн тухай сэтгэл хөдөлгөм 20+ баримт

0

Анжелина Жоли 6 дугаар сарын 4-ний өдөр 46 нас хүрч байна. Тэрээр жүжигчин, найруулагч, сайн үйлсийн элч, олон хүүхдийн эх, бас байгаагаараа үзэсгэлэнтэй бүсгүй. Түүнийг дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг хэмээдэг, мөн Холливудын хамгийн үнэтэй жүжигчинд тооцогдоно. Түүнд хийж чадахгүй зүйл байхгүй юм шиг санагддаг юм – хүүгийнхээ төлөө онгоц хүртэл жолоодож сурчээ.

Анжелинагаар бахдахгүй байхын аргагүй, түүний тухай илүү ихийг мэдэх хүсэлдээ автан энэхүү нийтлэлээ бэлдлээ.

© Must Read – Anthony Taafe / Coleman-Rayner / East News
  • Жоли – алдартай жүжигчний овог биш, харин түүний хоёр дахь нэр. Анжелинагийн жинхэнэ овог – Войт, гэхдээ тэр жүжигчин эцэг Жон Войттой үл ойлголцсоны улмаас овгоосоо татгалзсан юм. Сонирхуулж хэлэхэд, түүний жүжигчин ах ч мөн эцгийнхээ овгийг авахаас татгалзжээ. Тэрээр Жеймс Хейвен нэрээр уран бүтээлээ туурвидаг.
  • Энжигийн хэлснээр түүний судсаар ирокезчүүдийн цyс гүйж буй гэнэ. Түүний ээж жүжигчин Маршелин Бертраны удам гэж үздэг. Харин Жолигийн эцэг энэ мэдээллийг үгүйсгэдэг: түүний хэлснээр эхнэртэйгээ танилцаж байхдаа өөрийгөө сурталчлах зорилгоор ховор гарал үүсэлтэй хэмээн худлаа хэлжээ.
  • “Өхөөрдөм бяцхан сахиусан тэнгэр” (Анжелина Жоли гэдгийг орчуулбал яг л ийм утгатай бууна) багадаа могой, гүрвэл цуглуулах дуртай байв. Түүний хамгийн хайртай амьтан нь Владимир нэртэй гүрвэл, Гарри Дин Стентон нэртэй могой байжээ.
© Associated Press / East News
  • Анжелина Беверли-Хиллзийн сургуульд суралцаж байхад элит сургуулийн сурагчид түүнийг туранхай, шилтэй бас шүдний аппарат зүүдэг гэж шоглодог байсан гэдэг. Шоглуулах бас нэг шалтгаан нь гэр бүлийн санхүүгийн асуудал ч нөлөөлжээ. Яг энэ үед аав, ээж хоёр нь салж байсан болохоор Маршелинд бусдын адил дураараа зарцуулах мөнгө байсангүй. Бертран охиноо комиссийн хувцсаар хувцаслаж байсан юм.
  • Жолигийн жүжигчний гарааг амжилттай байсан гэж хэлж болохгүй. Залуу Жоли хэтэрхий их шивээстэй бас “тaнхай” зангаасаа болоод нэг л алдаршиж чадахгүй байв. Кастинг-д ороход түүнийг “хэтэрхий баргар” гэсэн шалтгаанаар ихэнхдээ татгалзсан хариу өгнө.
© Harry Langdon / Archive Photos / Getty Images
  • Анжелинагийн албан ёсны анхны дүр нь бага төсвөөр хийгдсэн “Cyborg 2: Glass Shadow” киноны Казелла Кэш Риз нэртэй хүн төрхтэй робот юм. Тэгэхэд 17 настай байжээ. Киногоо анх үзээд бараг л бөөлжcөн гэж жүжигчин дурсан ярьсан байдаг. Тэр цагаас хойш бүтэн жил киноны кастингд оролцоогүй байна.
  • Жүжигчин болохоор шийдсэн Жолигийн анхны амжилттай тоглолт бол “Gia” киноны гол дүр юм. Киноны зураг авалт жүжигчин бүсгүйг жинхэнэ утгаар нь туйлдуулсан, ямар сайндаа л тэр үед үзэгчдэд өөрийгөө юу ч өгч чадахгүй нь гэж үзэн жүжигчний ажлыг орхиё гэж бодож байсан гэдэг. Харин шүүмжлэгчид түүний тоглолтыг халуунаар хүлээн авч Анжелина ажилдаа эргээд дурлах болжээ. Бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагнал авч шагналаа угаах үдэшлэгийн үеэр усан санд гараар чимэглэж хийсэн Randolph Duke-ийн даашинзтайгаа үсэрч байсан түүхтэй.
© AFP / East News
  • Анжелинад Rolling Stones-ийн ахлагч Мик Жаггер дурлаж байсан гэсэн ам дамжсан яриа байдаг. Жоли тус хамтлагийн “Anybody Seen My Baby?” дууны клипэнд тоглож байхдаа рокерын хайрыг татсан. “Тэр намайг багахан айлгадаг л даа. Гэхдээ тэр нь надад таалагддаг юм” гэж рокер нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
  • 1999 онд угтаа Вайноны Райдерын тоглох байсан “Girl, Interrupted” кино дэлгэцнээ гарчээ. Гэхдээ тэмцэгч Лиса Роувын дүрийг Жоли бүтээсэн нь түүний хувьд том амжилт болжээ. Энэ дүрээрээ жүжигчин бүсгүй гурав дахь “Алтан бөмбөрцөг”, мөн шилдэг эмэгтэй туслах дүрийн төрлөөр “Оскар” авсан юм.
© Robert Hepler/Everett Collection / East News
  • Америкийн хамгийн том кино наадмын шагнал гардуулах ёслолд Анжелина “Original Sin” киноны зураг авалт явагдаж байсан Мексикээс нисэж иржээ.  Жүжигчин шагналаа аваад л буцаад ниссэн гэдэг. Нислэгийн үеэр нойр авахаар унтаж байтал түүнийг мариачи хамтлаг сэрээжээ. Хамтлагийг киноны зураг авалтад цуг оролцож байсан Антонио Бандерас, найруулагч Майкл Кристофер нар хөлсөлсөн гэдэг. Зураг авалтын бүх гишүүд түүнд нэг нэг сарнай бэлэглэн угтжээ.
  • Жолиг “Charlie’s Angels” кинонд тоглохыг урьсан ч тэрээр урилгыг хүлээн авалгүй Лара Крофтын дүрийг бүтээхийг хүсжээ. Ингээд Анжелинагийн оронд Люси Лью “сахиусан тэнгэр” болсон.
  • Жоли – солгой, тиймээс “Lara Croft”-ын бүтээгчид түүнд зориулж тусгайлан цэнэглэхэд амар зэвcэг хийсэн байдаг.
© Lara Croft: Tomb Raider / Paramount Pictures
  • Хэрвээ хэн нэгэн Анжелина Жолигийн намтраар шалгалт өгвөл будаа өгөх зорилгоор түүний шивээсний талаар хэдэн баримт дурдъя. Түүний бүх шивээсийг ярина гэвэл дуусахгүй их зүйл болно, яагаад гэвэл тэр их олон шивээстэй тул цөөн хэдийг л онцолж байна. Жолигийн зүүн мөрөн дээр лууны шивээс байлаа, дараа нь түүний хоёр дахь нөхөр Билли Боб Торнтоны нэр нэмэгдэж шивэгдсэн. Тэд маш богино хугацаанд гэрлэцгээсэн юм – хосууд танилцаад хэдхэн сарын дараа л эхнэр нөхөр болж билээ. 2 жилийн дараа гэр бүлээ цуцлуулж Жоли ч шивээсээ арилгажээ.  Жолигийн хэлснээр, шивээсээ арилгахын тулд таван ч эмнэлэг орсон, тэгсэн мөртлөө л лууны шивээсний ул мөр үлдсэн гэжээ.
  • Одоо бол хуучин шивээсний ул мөр байхгүй. Тэрний оронд Брэд Питтэй ханилж байхдаа өргөж авсан 6 хүүхдийнхээ төрсөн улсынх нь газар зүйн координатуудыг шивүүлсэн юм. Уг гэрлэлт хэдэн жил амжилттай үргэлжилж байгаад даанч салж сарнисныг та мэднэ.
© Image supplied by Capital Pictures / East News, © Associated Press / East News, © Everett Collection / East News, © Face to face aktuell / Reporter / East News
  • Жоли мөн өөр бусад төрөл садангуудадаа зориулж шивээс хийлгүүлсэн. Ээж Маршелин Бертраны дурсгалыг хүндэтгэн баруун гарынхаа алган дээр М үсгийн шивээстэй. Харин ах Жеймс Хейвенээ (James Haven) дурсаж зүүн гарын шуун дээрээ Н үсэг шивүүлжээ.
  • Анжелина хэлц үгэнд дуртай нэгэн. Түүний бие дээр 3 хэлц үг шивээстэй. Баруун гарын шуун дээр персийн яруу найрагчийн шүлгээс: ““There exists a field, beyond all notions of right and wrong. I will meet you there” (“Зөв, буруу үйлийн тухай ойлголтын цаана талбай оршино. Тэнд би чамтай учирья даа”) сийлсэн шивээс бий. Харин нурууны дээд хэсэгт  Жоли сонсох дуртай “The Clash” хамтлагийнхаа дуунаас авсан “Know you rights” үг шивжээ. Багахан доошлоод бэлхүүс орчимд нь латинаар “Quod me nutrit me destruit” буюу “Намайг тэжээх болгон намайг уcтгана” гэсэн утга бүхий шивээс бий.
© Bigpicturesphoto.com / East News
  • Бас нэг шивээсийг Анжелина Жолигийн уриа гэж хэлж болох юм. Энэ нь түүний зүүн шуун дээр бага зэрэг зайтай шивэгдсэн ромбо тоо XIII болон V MCMXL үсгүүд. XIII – Жоли өөрийгөө мухар сүсэгт итгэдэггүй болохоо энэ тоогоор илэрхийлжээ. Харин бусад тоонуудын нийлбэр нь 1940 оны 5 дугаар сарын 13-ныг илэрхийлнэ. Уг шивээсийг 2009 онд хийлгэсэн. Энэ шивээсээрээ Уинстон Черчилийн алдартай үгийг хэлсэн өдрийг сануулахыг хүсэж: “Надад цyс, хөдөлмөр, нулимс бас хөлснөөс өөр санал болгох зүйл алга”.
  • Анжелина – Холливудад хэвлэлийн төлөөлөгчгүй бараг цорын ганц жүжигчин байх. Тэр өөрөө бие даан хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй харилцдаг, муугүй гэдгийг нь ч хэлэх хэрэгтэй болов уу. Шуугиан тарьдаг залуу бүсгүйн дүрээс олон хүүхэдтэй ээж, сайн үйлс хийдэг эмэгтэйн нэр хүндийг олж авсан нь түүний хувь хүнийх нь хөдөлмөрийн ач.
  • 2004 онд Жоли нисгэгчийн үнэмлэхээ гардан авчээ, яагаад гэвэл түүний том хүү Мэддокс онгоц сонирхоод байсан гэдэг. Одоо хүү аль хэдийн 18 нас хүрч өөрөө бие даан онгоцоо жолоодож байна.
  • Брэд Питтэй хуримаа хийхдээ Анжелина хүүхдүүдийнхээ зурсан зургаар чимсэн дэрвэгэр цагаан даашинз өмссөн. Сүйт хархүү тэр өдөр зангиа зүүхээ мартаж хүү нарынхаа нэгнээс зангиаг нь гуйж зүүжээ.
© Maleficent / Walt Disney Pictures
© Maleficent / Walt Disney Pictures
  • “Maleficent” киноны бяцхан гүнж Аврорагийн дүрд Жолигийн бага охин Вивьен тоглосон. Энэ дүрд тоглох гэсэн бусад хүүхдүүд дүрдээ хувирсан Анжелинаг хараад л айгаад уйлаад байсан гэдэг. Шүүмжлэгчид уг киног сүрхий ойшоогоогүй, гэхдээ Анжелинагийн тоглолтыг “ид шид”-ийн гэж тодорхойлсон байдаг.
  • Саяхан Жоли Йемений ард түмэнд туслахын тулд ундаа зарж байсан 6 настай хөвгүүдэд хандив өргөсөн байсан. Тэдний тухай ВВС News-ийн сайтаас уншиж мэдсэн бөгөөд тэдэнд захидал илгээжээ: тэдний зарж байгаа ундааг худалдаж авч чадахгүй ч гэлээ, туслахыг ихэд хүсэж байна гэж бичсэн байв. Хүүхдүүд Анжелина гэж хэн болохыг мэдэхгүй байсан болохоор эцэг эх нь түүний тоглосон киног хүүхдүүддээ үзүүлжээ.

Танд Анжелина Жоли таалагддаг уу? Таны хувьд ямар дүр нь хамгийн амжилттай болсон бэ?

80
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *